Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Д.Отгонхүү: Уулын спортыг үнэнч нөхөрлөлтэй холбон ойлгодог

М.СОДОН-ЭРДЭНЭ

 Уулын спортоор ес дэх жилдээ хичээллэж, олон төрлийн тэмцээнээс медаль хүртэн, хобби нэгтнүүдийнхээ танил болсон Д.Отгонхүүтэй ярилцлаа. Өндөр уулын гүйлт, явган алхалт, хад болон мөсөнд авиралтаар хичээллэдэг тэрбээр 2017 онд Европын ноён оргил Эльбрус рүү 2.50 цагт багтан авирч, өндөр уулын гүйлтийн төрөлд алтан медаль хүртжээ.
-Уулын спортын дэд мастер болон мастер цолыг ямар шалгуураар авдаг вэ?
-Техник авиралтын зам гэж бий. Энэ замаа гүйцээнэ. Мөн гадаад дотоодын өндөр ууланд авирсан байх хэрэгтэй.
-Та ч бас Монголынхоо ноён оргилуудад бүгдэд нь гарчихсан учраас дэд мастер болсон байх даа.
-Тийм ээ. Монголынхоо ихэнх оргилд гарсан. Алтай таван богдын Хүйтний оргил (4374м), Мөнх хайрхан, Мөнх сарьдаг гээд л. Гадаадад гэвэл Эльбруст гардаг. 5642 метрийн өндөртэй, дэлхийн долоон ноён оргилын нэг. Цаашдаа 7000-8000 метрийн өндөртэй оргилуудад гарах хүсэлтэй.


-Өндөр оргилуудад гарахын тулд мөнгө төгрөг их хэрэг болдог уу?
-Өртөг өндөртэй спортын төрөл л дөө. Хувцас, багаж хэрэгсэл, мөн өндөр ууланд гарахад татвар төлөх ёстой. Эверестэд авирна гэвэл 100 орчим сая төгрөг хэрэг болно.
-Анх энэ спортод хэрхэн хөл тавьсан бэ?
-Би Хэнтий аймагт төрж, өссөн. Улаанбаатар хотод оюутан болж ирсэн цагаасаа л ууланд алхах болсон. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Анх багш минь биднийг дагуулж Цэцээ гүн рүү алхаж байлаа. Дараа нь Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан руугаа гарсан.
-Уулчин хүнд оргилд гараад авдаг тэр мэдрэмж нь их чухал байдаг байх. Үгээр илэрхийлбэл...
-Өөрийгөө ялан дийлж байгаа нь хамгийн сайхан. Өндрөөс бүх зүйл тод, үзэсгэлэнтэй, ойлгомжтой харагддаг шүү дээ. Оргил дээр гараад эргэн харахад илүү нухацтай бодол төрнө дөө. (инээв)
-Уулчид хамгийн эрүүл хүмүүс байдаг байх даа?
-Эрүүл, жингийн өөрчлөлтгүй амьдрахыг хүсвэл уулын спортоор хичээллээрэй. Мэдээж цастай ууланд авирахад эрсдэл учирч, бэртэж гэмтдэг ч бидний бие харьцангуй эрүүл байдаг. Өнгөрсөн жил бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн, ямар ч асуудал байгаагүй. Надад ууланд гарахад эрүүл мэндээс илүү түшиг болдог зүйл нь үнэнч нөхөрлөл. Бартаатай замыг хамт туулж байгаа болоод ч тэр үү, элэг нэгтэй болцгооно.


-Хамгийн сүүлд аль ууланд гарсан бэ?
-Арваннэгдүгээр сард Дэлгэр хаан руу гарсан.
-Манай уншигчдад зориулж, анхлан алхахад юунд анхаарах ёстойг хэлж өгнө үү?
-Клубт нэгдэж, хамт алхахыг зөвлөе. Ижил сонирхолтой, олон танилтай болсноор танд дэмтэй байх болно. Бас ууланд алхахдаа биеийн хөлс сайн шингээдэг зориулалтын хувцас сонгоорой. Хүсвэл бие даагаад алхсан ч болно. Сайн гутал, хэрэгсэл авч, аюулгүй байдлаа хангаарай.
-Та “Улаанбаатар аялагч” клубт харьяалагддаг. Танай клубийн хамгийн залуу гишүүн хэдэн настай вэ?
-Бага насны хүүхдээ тэврээд алхдаг хүмүүс ч бий. 4-5 настай хүүхэд ч алхдаг. Хүүхдүүдээ анх удаа дагуулж алхаж байгаа бол ядраахгүй, богино зам сонгоод, сонирхолтой зүйлс хийгээрэй. Тухайлбал, гулгуулдаг ч юм уу.
-Өндөр уулын авиралт нь энэ спортын чухал хэсэг боловч явган аяллаас л энэ бүхэн эхэлнэ байх, тийм үү?
-Тийм ээ, суурь нь явган аялал. Эндээс л хүмүүс хоббитой болж, цаашдын авиралтаа эхлүүлдэг. Магадгүй хожим нь Эверестийн оргилд гарсан шилдэг уулчдыг түүчээлэх хүмүүс ч төрөх магадлалтай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]