Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Сонгохын тулд танилц

 Дизайнеруудын түгээмэл сонгон, ашигладаг интерьерийн хэв маягуудыг танилцуулъя.

Арт нова

 “Art nouveau” нь францаар шинэ урлаг гэсэн нэр томьёо юм. XIX зууны сүүлч XX зууны эхэнд Европ болон АНУ-ын урлагт энэ хэв маяг ноёрхож байлаа. Долгионтсон, буржгар үстэй эмэгтэй дүрийг санагдуулдаг энэ хэв маяг дэгжин, гоёмсог байдлыг бий болгодог. Уран зураг, интерьерт гоёл чимэглэл, хээ угалз ихтэй энэ стилийг ашиглахдаа “s” vсгийн дvрсийг оруулсан байдаг. Зарим ном зохиолд энэ хэв маягийг new art, young art, noodle style хэмээн нэрлэсэн байдаг.

Арт деко

 Өнгөрсөн зууны 1908-1912 онд бий болж, 1925-1935 онд хүчээ авч хөгжсөн энэ хэв маягт байгалийн дүрслэл зонхилдог. Энэ урсгал арт новаг баяжуулан бий болжээ. Арт деко нь нэгэн хэв маягт баригддаггүй, нэгдмэл шийдэлгүй учраас олон салбарт ашиглагддаг. Бас энэ байдлаасаа шалтгаалж, нэгэн үе бусад хэв маягуудад уусч, үгүй болох шахсан ч 1960-аад оноос залуу дизайнерууд дахин энэ хэв маягаар туурвих болжээ.

Органик дизайн

 Байгалийн мөн чанарыг урлагт нэвтрүүлснээр хүний сэтгэл зүй болон ой ухаанд эергээр нөлөөлж , улмаар эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь энэхүү дизайны гол зорилго юм. Орчин үед дизайны чиг хандлага дахин органик тал руу эргэсэн бөгөөд бидний бий болгосон асар их техникжсэн хөгжлийн улмаас хүний амьдрах орон зай хэрэглээг органик бус буюу үйлдвэрлэлийн аргаар гаргаж ирсэн материал хэлбэрээр дүүрч байгаагаас энэ стилийн дахин сэргээх үндэс болжээ. Монголчууд ч бас байгаль дэлхийтэйгээ илүү ойр байхыг чухалчилж, тасалгаандаа цэцэг тарьж, усан оргилуур байршуулах гэх мэтээр органик дизайныг суурьшуулсаар байна.

Хай тек

 Дизайнерууд үргэлж шинэ санаа хайдаг. Энэ эрлийн үр дүн болон техник, технологи өндөр хөгжсөн эрин зууны нөлөөгөөр хай-тек бий болжээ. Өндөр түвшний технологи хэмээн орчуулагдах энэ хэв маяг нь агааржуулалтын хоолой, цахилгаан шат, кабелийн утас зэрэг хүний нүднээс далд байршуулдаг зүйлсийг сонирхолтой байдлаар ил гаргаснаараа ялгардаг.

Сонгодог

 Классикизм нь эртний Ром, Грекийн үлгэр туужаас үүсэлтэй дүрслэх урлагийн урсгал юм. Барууны улс орнуудын язгууртнууд энэ урсгалыг ойлгож, мэдэрч зарим нь зөвхөн гайхуулах гэж урлагийн бүтээлүүдийг худалдан авч гэрээ чимдэг байсан нь интерьертэй холбогдоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм билээ. Сонгодог урсгалыг түүхэн цаг хугацаанаас нь шалтгаалан хэд хэдэн хийц болгон хуваадаг. Үүнд, готик хийц (XII зуун), барроко хийц (1600-аад он), рококо хийц (1700-д он) багтана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]