Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Жинхэнэ хайр ямар ч саадыг давдаг

Ц.Хас

Ном зохиол, уран сайхны кинонд бодит амьдрал дээр баймгүй хайрын тухай гарах нь бишгүй нэг. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үед дайн самуун, хямрал, мөхөл сүйрэл, хөгжил цэцэглэл үргэлжлэх үед суут хүмүүсийн, эгэл хүмүүсийн дунд ч үгээр хэлж, үзгээр дүрслэхийн аргагүй агуу хайрын тухай түүх байсаар ирж.

Алсын зайнаас хайрласаар

 Вудфорд МакКлеллан хоёр гэр бүл болж байхдаа 11 жилийн турш уулзах ч үгүй хоёр тусдаа амьдарна гэж төсөөлсөнгүй. 1970-аад оны эхээр Ирина Москвад амьдарч Олон улсын харилцаа дэлхийн эдийн засгийн дээд сургуульд ажиллаж байлаа. Ингээд нэг удаа АНУ-аас ирсэн профессор Вудфорд МакКлеллантай танилцаж бие биендээ дурлан, хоёр жилийн дараа 1974 онд гэрлэжээ.
Ингэж байтал энэ оны нь наймдугаар сард Вудфордын энд ажиллах хугацаа, виз нь дуусч Зөвлөлт холбоот улсаас явах болсон байна. Профессор гэр бүлтэйгээ Москвад үлдэхийг оролдсон ч бүтсэнгүй, эх орондоо очсоны дараа ЗХУ-д ирж эхнэртэйгээ уулзах гэсэн ч түүнд виз олгохоос удаа дараа татгалзаж байлаа.


Иринад ч гэсэн ямар ч шалтгаангүйгээр ЗХУ-аас гарч явах, тэр дундаа АНУ-ыг зорихыг татгалзсаар байв.
Хоёр залуу өөрсдийн харилцааны, хуримын ойг ердөө л ил захидал, гэрэл зураг, утасны яриагаар тэмдэглэж байнгын харилцаатай байтал нэг мэдэхэд 11 жил өнгөрчихсөн байлаа.
Арай гэж Иринад АНУ руу зорчих виз өгч тэрээр 1986 оны нэгдүгээр сарын сүүлчээр сүүлийн 11 жилд нэг нэгнээ огт хараагүй хайрт нь тэсэн ядан хүлээж байгаа Балтимор-Вашигтоны нисэх буудалд буусан байна. Энэ тухай чих дэлссэн сэтгүүлч сурвалжлагчид бүхэл бүтэн гайхамшигт түүх бичицгээсэн байна. Ирина хожим нь энэ түүхээ “Хайр болон Оросын тухай: Гэр бүл, эрх чөлөөний төлөөх 11 жилийн тэмцэл” гэдэг намтарчилсан ном бичсэн байна.

Анхны үнсэлтээс хойш 75 жилийн дараа

 Кэрол Хэррисийг “Нойрсч буй гоо бүсгүй” жүжгийн гол дүрд тоглож байхад түүний хамтрагч жүжигчин Жорж Рэйнис тайзан дээр жинхэнэ “франц үнсэлт”-ээр үнссэн байна. Энэ ч яах вэ мэдээж хан хүүд тоглож байсан түүний ажил үүрэг байлаа. Ингээд Жорж их сургуулиа төгсөөд Канадын Сент-Жон хотоос Торонто руу буцаж тэндээ гэрлэсэн байна. Хэдэн арван жил өнгөрч, бүр 61 жилийн дараа эхнэр нь нас баржээ. Ингээд ганцаардсан эр төрсөн нутгаа бараадаж Сент-Жон руугаа буцахаар шийдсэн байна. Гэтэл замдаа тэртээ олон жлийн өмнө их сургуулийн тайзан дээр жүжигт хамт тоглож байсан Кэролтойгоо таарчээ.

Ингээд хуучны дурсамж сэргэн Жорж нь Кэролыг хамт хооллохыг урьсан байна. Улмаар 70-аад жилийн тэртээх анхны “франц үнсэлт”-ээс эхэлсэн хууч үргэлжилсээр тэд гэрлэхээр шийджээ. Энэ тухай People сэтгүүл бичиж тэднээс ярилцлага авахад Кэрол “Эцсийн эцэст би өөрийн хан хүүгээ оллоо” гэж хэлжээ. Тэд ийнхүү анхны үнсэлтээсээ хойш 75 жилийн дараа гэрлэсэн байна.

100 настай эр мөрөөдлийнхөө эмэгтэйтэй гэрлэв

 1983 онд Форреста Лансвея, Роуз Поллард нар үдэшлэг дээр танилцаж хамт бүжиглэж. Форрест хоёр удаа бэлэвсэрч, Роузийн нөхөр нь удаа хугацаагаар өвдсөний дараа нас бараад дахин гэрлэхийг огт бодоогүй байсан үе. Тэд хэдийгээр бие биенээсээ 64 км-ийн хол зайд амьдардаг байсан ч эргэн уулзахыг хүссээр улмаар далд хайрын роман үүссэн байна. 20 жилийн дараа Форрест Роузтай уулзах санал тавьснаар 2003 онд тэд Калифорнид ирэн Форрест гэрлэх санал тавьжээ.


Хэдийгээр Роуз 80, Форрест 90 настай байсан ч эмэгтэй энэ саналыг хүлээн зөвшөөрч, Гэхдээ тоглоом шоглоомоор Форрестыг 100 нас хүрэхээр нь гэрлэе гэжээ. Тэртэй тэргүй 100 насанд ойртож байсан Форрестод энэ тоглоом шоглоом санагдсангүй. Хосууд үнэхээр Форрестыг яг 100 нас хүрсэн тэр өдөр гэрлэхэд нутгийн нэгэн зочид буудал бал сард нь зориулж далай руу харсан цонхтой өрөө өгсөн гэдэг.

Дахиад л алсын зайны хайр

 Жудит Ловелл өөрийнхөө өвөөг их эрхэмсэг, өндөр ёс суртахуунтай хүн гэж мэддэг байсан болохоор түүний эмээтэй нь учирсан хайрын түүхийг уншаад нэг их гайхаагүй гэдэг. Өвөө Дэвид Хёрд нь 1907 онд Ямайкаас Нью-Йорк хотод ирж амьдрахын тулд олдсон ажил бүрийг хийж ганцаар амьдарч байж. Ингэж байтал Вест-Индиигээс ирсэн нэг бүсгүйтэй захидлаар харилцаж эхэлжээ. Түүний анхны захиаг Аврил Като бүсгүй 1913 онд хүлээж авсан байна. Дараагийн жилүүдэд хэдийгээр гэрэл зургийг нь ч хараагүй гэсэн тэр нууцлаг бүсгүйд Дэвид татагдсаар байгаагаа мэдэрсэн байна. Шинэ захидал бүрээс л түүний романтик сэтгэл улам нэмэгдсээр захидалд шингээсэн үнэртэй ус, хайрын сайхан үгс нь түүнийг илүүтэй татсаар байлаа.


Дэвид хэзээ ч уулзаж байгаагүй, гэрэл зургийг нь хараагүй байсан ч Аврил бүсгүйд гэрлэх санал тавиад хариуг нь тэсэн ядан хүлээсэн байна. Тэд хамгийн анх 1914 онд Ямайкт уулзан, тэр өдрөө гэрлэжээ. Хуримынхаа дараа залуу гэр бүл АНУ-ыг зорьж Нью-Йоркт амьдран зургаан хүүхэд төрүүлэн өсгөсөн байна. Аврил 1962 онд таалал төгссөний дараа Дэвид өөр хэнтэй ч гэрлэсэнгүй, эцсийн өдрөө хүртэл Аврилдаа хайртай байсаар 1971 онд насан эцэслэсэн байна.

Түүхэн дэх хамгийн удаан амьдарсан гэр бүл

 Сирийн цагаач гэр бүлд төрсөн Энн 17 настай байхдаа хөршийн 21-тэй залуу Жонтой танилцаж их сургуульд хамт суралцан, Жон түүнийг өглөө бүр гэрээс нь аван Коннектикут дахь сургууль руугаа явдаг байлаа. Энний эцэг охиноо өөрөөс нь 20 орчим насаар ах тулхтай хүнтэй суулгахыг боддог байснаас Жон тэр хоёрын харилцааг хэт дотносуулахыг бодохгүй байлаа. Энний эцэг их уурсч байсан бол гэр бүлийн бусад гишүүн нь залуусын хайр дурлал юу удаж дээ хэмээн тоохгүй байв.

Харин хайрынхаа төлөө бууж өгөхийг хүсээгүй Жон, Энн хоёр гэрээсээ зугтаан 1932 онд Нью-Йорк орсон байна. Их хямралын жилүүд, Дэлхийн хоёрдугаар дайн, радиогийн алтан үе, телевиз, гар утасны эрин үеийг хүртэл тэр хоёр гар гараасаа барин түүхийн бүхий л үеийн хамт туулжээ. 2013 оны арваннэгдүгээр сарын 24-нд Жон, Энн хоёр хамтын амьдралынхаа 81 жилийн ойг тэмдэглэсэн байна. Тэд таван хүүхэд төрүүлэн өсгөсөн бол 14 ач зээтэй болон, мөн 16 гуч өсгөжээ. 102 настай Жон, 98-тай Энн хоёр АНУ-д тухайн үедээ хамгийн олон жил ханилсан хос байлаа.

“Тэмдэглэлийн дэвтэр” бодит амьдралд

 Ой санамжаа алдсан эхнэртээ амьдралын түүхээ эргэн сануулахын тулд нөхөр нь өдөр бүр ирж өөрсдийн харилцааны түүхийг уншиж өгдөг холливудын кино зүгээр ч нэг бүтээгүй байна. Их Британид яг ийм түүх бодит амьдрал дээр тохиолдсон гэдэг.


90 настай Жек Поттер эдгэршгүй өвчтэй эхнэрээ ганцаар орхихыг хүссэнгүй. Жек бүр хүүхэд байхаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж, амьдралдаа тохиосон бүхнийг тэмдэглэдэг байжээ. 1941 оны аравдугаар сарын 4-нд тэрээр Филлистэй учирч анхны харцаар л тэр бүсгүй өөрт нь таалагдсан тухайгаа бичиж үлдээсэн байна. Энд “Гайхалтай орой. Ёстой сайхан бүсгүйтэй бүжиглэлээ. Түүнтэй дахин уулзана гэж найдаж байна” гэжээ. Үнэхээр тэд анхны уулзалтаасаа хойш 16 сарын дараа гэрлэжээ. Тэд Английн Кентед амьдран хагас зуу гаруй жил амьдарсан ч хүнд өвчин Филиппст тусч харин Жек түүнийг ганцаар орхихыг хүссэнгүй асрамжийн газар луу өдөр бүр ирж тэмдэглэлийн дэвтрээ уншиж өгдөг болжээ. Улмаар өдөр бүр уншиж өгч байгаа гэгээн хайрын түүх, хүүхэд, гэрийн тэжээмэл амьтны нь гэрэл зургууд Филлисийн ой санамжийг сэргээхэд тус болсон байна. Улмаар аймшигт өвчин ард хоцорч Филлис Жекийгээ хэрхэн хайрлаж байснаа эргэн санаж өнөө болтол мартаагүй байгаа гэнэ. Тэд 70 жил хамт амьдарчээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]