Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Ирэх жилээс сансрын жуулчдыг тойрог замд аялуулна

 Америкийн “SpaceX” компани шинэ “Crew Dragon” хөлгөөрөө ирэх оноос эхлэн сансрын жуулчдыг тойрог замд хүргэнэ. Space.com цахим хуудсанд мэдээлснээр сансрын аялал жуулчлалын “Space Adventures” компанитай аль хэдийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу дөрөв хүртэл тооны жуулчныг таван өдрийн турш аялуулах аж. Эхний нислэгийг ирэх оны эхээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нислэгийн үеэр Олон улсын сансрын станцтай холбогдохгүй байна. “Энэхүү түүхэн үйл явдал нь сансарт нисэхийг мөрөөддөг бүх хүнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг нээнэ. Энэ төслийн хүрээнд “Space Adventures” компанитай хамтран ажиллахдаа таатай байна” гэж “SpaceX” компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл хэлжээ. “Space Adventures” компани урьд нь Оросын “Союз” хөлгөөр долоон жуулчныг сансарт аялуулсан. “Crew Dragon” хөлөг нь 2010 оноос хойш Олон улсын сансрын станцад ачаа хүргэж байгаа “Dragon” хөлгийн шинэчилсэн хувилбар юм. Сансрын энэхүү хөлөг нь долоо хүртэл хүний бүрэлдэхүүнтэй баг багтаах зайтай. Уг хөлгийг ирээдүйд Олон улсын сансрын станц дээр осол болсон үед “аврах завь” болгон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ үүргийг Оросын “Союз” хөлөг гүйцэтгэдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]