Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Ван ирж МАН сандрав

Оршил
Өмнөд хөршийн өндөр албан тушаалтан манайд чимээгүйхэн айлчлаад буцсан нь эрх баригчдыг сүрхий сандаргаж байгаа ажээ. Ганц жиргээчийн постноос болж сандран үймэлдэж, мэдэгдэл тайлбар хүртэл хийж байх жишээтэй. Ичсэн хүн хүн ална, айсан хүнд аргал хөдөлнө. Сандарсан генсект харин сайтынхан нь хөдөлсөн бололтой юм. Ингээд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын тайлбар сүржин голдуу гарчигтайгаар ганц нэг сайтад нь заларсан байна. Худалч хүний нээрээ олон, хуудуу хүний за олон. Улстөрчийн үгүй олон.

 

Өрнөл
Д.Амарбаясгалан олон нийтийн сүлжээнд тарсан “Оюу толгойг Хятадуудад зарах гэж байна” гэсэн мэдээллийн хариуд “Үгүй”-г гамгүй урсгажээ. Огт тийм юм байхгүй, үгүй, боломжгүй гээд л. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ.
Болсон явдлыг эхнээс нь сануулъя. Өнгөрсөн долоо хоногийн эхээр энэ үйл явдал өрнөжээ. Тодруулбал, тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун манай улсад албан ёсны айлчлал хийжээ. Тэрээр МАН-ын урилгаар айлчилсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ нартай албан уулзалтыг хийсэн аж.
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар БНХАУ-д айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилготой ирсэн гэж МАН-ынхан Ван Яжуны айлчлалыг тодотгож байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайдын айлчлалын үр дүнд БНХАУ-ын зээл тусламжийн хүрээнд ажил нь эхлээд явж байгаа Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны замын төсөл гэх мэт томоохон төслийн ажлуудтай танилцах гэж ирсэн юм ажээ.

 

Оргил
МАН-ын генсек Д.Амарбаясгалан Ван Яжунийг дагуулаад таваргаж өгсөн бололтой. Түүний тайлбарласнаар бол Ван Яжун Баянзүрх дүүргийн IX хороонд баригдсан 50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцсон байна. Энэ эмнэлгийг Д.Амарбаясгалангийн хүсэлтээр БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр барьсан учир ийнхүү зорьж очсон бололтой. Үйл явдлын оргил хэсэг нь генсек Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын албан тушаалтныг дагуулан Өмнөговийг зорьсноор эхэлсэн аж. Өмнөд хөршийн бүдүүн дарга Өмнөговьд очоод Оюу толгойн гүний уурхайтай танилцжээ. Тэндээсээ машинтай хил давж нутаг руугаа явсан юм байна.
Ноднин жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийж, олон улсын хуралд оролцчихоод буцахдаа Гашуунсухайтын хилээр алхан орж ирж шоудсан шиг Ван Яжун машинаар буцжээ.

 

Сэжиг таамаг
Ван Яжуны айлчлал УИХ-аар Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийг дүгнэлтийг ид хэлэлцэж байгаа үетэй давхцаж, Оюу толгойн гүний уурхайтай танилцсанаар өндөрлөсөн нь олон нийтийн “хардах булчирхай”-г ажиллуулалгүй яах вэ. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 90-ээд хувь нь Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг "Монголд ашиггүй, муу" гэж үзсэн. Олон нийтийн дунд ч Оюу толгойн нэр хүнд сайнгүй байгаа. Яг ийм үед Яжун дарга давхиад ирэхээр ямар ч хүний сэтгэлд хар сэр төрнө л дөө.
Тэр тусмаа эрх баригч МАН-ын генсек Хятадын Коммунист намын удирдах албан тушаалтан зочноо Оюу толгой руу дагуулж очсон нь санамсаргүй тохиолдол биш гэж үү. Тиймээс нийтлэлч Баабар олон нийтийн сүлжээнд “Өнөөдөр ХКН-ын Төв хорооны Гадаад худалдааны хэлтсийн дарга хилээр машинаар орж ирэн Оюу толгойн далд уурхайд орж танилцаад, эргээд машинаар хил гаран одлоо. Зочдыг МАН-ын зохих удирдлагын хүмүүс тосон авч, далд уурхайд хамт орон танилцав. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа" хэмээн жиргэсэн биз. Энэ нь www.medee.mn сайтад бичсэнчлэн “Эрх баригчид Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг муу байна гэж бойкот хийсээр хөрөнгө оруулагч “Рио Тинто”-г шахаж байгаа” гэдгийг Баабар бараг хэлчихсэн гэсэн үг юм. Бүр тодруулбал хөрөнгө оруулагчдын эзэмшлийн 66 хувийг Хятад руу өгөх гэж байна гэсэн бор шувуу ч ниссэн.

 

Тайлбар
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун энэ айлчлалынхаа үеэр Ерөнхий сайдтай уулзах уулзалтынхаа хүрээнд Гашуун сухайтын боомттой танилцах зорилготой ирсэн. Тийшээ явах замдаа Тавантолгой, Оюу толгойн үйл ажиллагаатай танилцаад явах хүсэлт тавьсан хэмээн тайлбарлажээ.
“Тухайн үеэр яг ямар асуудал яригдсан юм бэ? Хятадын талаас хөрөнгө оруулъя ч гэдэг юм уу санал тавьсан уу. Юу яригдсан бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Огт тийм юм байхгүй. Оюу толгойн нөхдүүд өөрсдөө мэдэж байгаа байх. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцъя. Зүүн хойд Азид байгуулагдаж байгаа томоохон орд учраас далд уурхай хэрхэн явагдаж байгаатай танилцах, уурхайн бүтээн байгуулалт хэрхэн яаж явагдаж байгааг үзэж харъя,сонирхъё гэсэн хүсэлтийг тавьж явсан. Энд бол Оюу толгойг зарах талаар яригдах ямар ч боломжгүй зүйл” гэжээ.

 

Хардалт
Д.Амарбаясгалан Ван Яжунтай хамт Оюу толгойн бүтээн байгуулалттай танилцаад сэтгэл маш дундуур байсан гэнэ. Анх удаа очиж үзсэн нь тэр аж. Тэрээр өөрийгөө Монголын ард түмэн гэж боддог бололтой. Яагаад ингэж хэлэв гэхээр Оюу толгойд анх удаа очсон сэтгэгдлээрээ “Ард түмний эрх ашиг буюу Монголын ард түмний сэтгэл ханамж байхгүй байгааг бид бодох ёстой” хэмээн дүгнэсэн байна. Үүнийгээ тэрээр танилцуулга хийж явсан Оюу толгойн ажилтанд хэлжээ.
МАН-ын генсекийн будилуу сандруу тайлбараас олон нийт хоёр хардалттай үлдлээ.


Нэгт, Баабар нийтлэлчийн жиргэсэнчлэн Оюу толгойг хятадуудад зарж мэдэх нь гэсэн хардалт. Үүний баталгаа нь МАН-ын генсекийн санд мэнд тайлбар. “Оюу толгойд хийж буй шалгалтыг сарниулах гэсэн нийтлэлч Баабарын ажиллагааг МАН-ын генсек илчиллээ” гэх мэт гарчигтай мэдээллүүд.
Хоёрт, эрх баригч МАН-ынхан хойтон жил болох сонгуулийнхаа мөнгийг босгохын тулд мега төслүүд рүү дайрч эхэлсэн бөгөөд үүний гол бай нь Оюу толгой болж байна гэх хардлага. Үүний баталгаа бол МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалтыг явуулсан явдал. Энэ шалгалтынхаа дүнг Эдийн засгийн байнгын хоороонд танилцуулж байх үедээ БНХАУ-ын томоохон албан тушаалтныг урьж авчран Оюу толгойг танилцуулсан нь “Авах эзэн нь адууныхаа шүдийг татаж үзчихээд явсан” хэрэг биш гэж үү.
Энэ мэт үйлдлүүд нь илчлэгдмэгц МАН-ынхан сандарч байгаа бололтой. Хулгайч хүн л “Хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]