Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Ерөнхийлөгч Х.Баттулгад “горьдлого” төрүүлсэн 17 шүүгч


Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэд Хуульзүйн яам, Улсын дээд шүүх, Хуульчдын холбоо, Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тус тус сонгогддог юм байна. Тэгвэл өнөөдөр энэ таван гишүүний гурвынх нь томилолт дуусч, шинэ гишүүдээр цус сэлбэх цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны нэгдүгээр сард О.Зандраа тэтгэвэртээ сууж, тавдугаар сард Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон юм.

 

Н.Лүндэндоржийн орыг Т.Мэндсайхан залгах уу


Тус байгууллагын дарга асан Н.Лүндэндорж 2013 оны тавдугаар сарын 7-ны өдөр дээрх албан тушаалд томилогдож, зургаан жил энэ албыг хашсан анхны хүн болсон юм. Тэрбээр анхан шатны шүүхээс нэр дэвшин сонгогдож байсан түүхтэй. Харин өнөөдөр түүний оронд анхан шатны шүүхээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Туяат нарын 13 хүн нэр дэвшээд байна.
Одоогоор хамгийн өндөр рейтингтэй яваа нь МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш Т.Мэндсайхан. Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрхзүйч мэргэжилтэй, Хуульзүйн ухааны доктор цолтой юм. Улсад 35 дахь жилдээ хөдөлмөрлөж байгаа бөгөөд 2014-1018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2008 онд УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвшиж байсан удаатай гэнэ. Ямартаа ч түүнийг харьцангуй нэр цэвэр, салбартаа хүндлэгдсэн нэгэн гэж дүгнэж болохоор байгаа юм.


• Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа Баянхонгор аймагт төрж өссөн А.Насандэлгэр
• Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2013 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Оч,
• Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр хэдхэн хоногийн өмнө томилогдсон Х.Ганболд,
• ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан, 2014 онд шүүгч болж, 2015 оноос Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй А.Сарангэрэл,
• Увс аймагт төрж өссөн, 2015 оноос хойш Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа Л.Энхтайван,
• 2015 оноос Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй Д.Оюумаа,
• 2016 оноос Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилласан П.Туяат,
• 2016 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилаж байгаа Б.Баатар,
• Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад энэ жилээс “Сити” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Д.Мөнх-Эрдэнэ,
• 2013 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Д.Мягмаржав,
• Тав аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2015 оноос ажиллаж буй Б.Хажидмаа нар нэрээ дэвшүүлжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан хамгийн өндөр рейтингтэй байна

Харин Давж заалдах шатны шүүхээс нэр дэвшиж сонгогдсон Д.Эрдэнэчулууны хувьд 2013 оны тавдугаар сарын зургааны өдрөөс шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр түүний орыг залгахаар Д.Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нарыг давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос нэрийг нь дэвшүүлжээ.


Хамгийн өндөр рейтингтэй байгаа Д.Цогтсайхны хувьд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм. Тэрбээр 1965 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Эрхзүйч мэргэжилтэй. Салбартаа 31 дэх жилдээ ажиллаж байгаа нэгэн юм.
Э.Мягмардорж- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Оюуны өмчийн газарт хэлтсийн даргаа ажиллаж эхэлсэн. Эрхзүйч мэргэжилтэй, хуульзүйн ухааны магистр цолтой.
Э.Зоригтбаатар- “Шинжээч XXI” сургуульд хуульч мэргэжил эзэмшиж, МУИС-д магистрын зэрэг хамгаалаад 2014 оноос хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа.


Ц.Өрнөндэлгэр-Төв аймгийн харьяатай, 2016 оноос Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Ц.Өрнөндэлгэр нарыг
З.Энхболд А.Сарангэрэл, Э.Зоригтбаатар нарыг “зүтгүүлж” байна
Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаас хойш анх удаа гишүүний суудал руу 17 хүн зүтгэж, нэрээ дэвшүүлж байгаа нь шүүхийнхний хувьд ярианы сэдэв болж байна. Үнэхээр ч өмнө нь 1-2 хүн өрсөлдөөд нэг нь сонгогдоод явдаг байсан түүхтэй.


Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсгээр Тасганы овоон дахь ШЕЗ-ийн гишүүнээр томилогдон очиж байсан Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарын бүрэн эрх дуусгавар болж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-д анхны “томилгоо”-гоо хийх гэж байгаа нь энэ олон шүүгчийн горьдлогыг төрүүлсэн байж мэднэ.
Өөр бас нэг шалтгаан яригдаж байгаа нь Ерөнхийлөгчийн зүгээс шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод байлгах, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүгчдэд арга хэмжээ авах, талийгаач шүүгч Бямбасүрэнг тойрсон асуудлаар 40 орчим шүүгч хариуцлага хүлээх болж байгаа зэрэг нь эрх мэдэл нь хуулиар хамгаалагдсан ШЕЗ рүү олноороо хошуурах болсны шалтгаан болж байж ч магадгүй ажээ.


Нөгөөтэйгүүр ШЕЗ-д шүүгчээр ажиллаад төдийлэн удаагүй, эсвэл тэтгэвэрт гарах нас нь болсон, тэр ч бүү хэл шүүх байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс нэр дэвшиж байгаа нь ч анхаарал татаж байгаа юм. Товчхондоо, ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид нэлэнхүйдээ одоо ажиллаж байгаа 500-гаад шүүгчид хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй хүмүүс байна гэдгийг шүүгчид, шүүхийн байгууллагынхан ярьцгааж байна.
Тэдний дунд бас нэг мэдээлэл яваад байгаа нь энэ удаагийн ШЕЗ-ийн гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч, зарим нэр дэвшигчийг нэр заан “буудаж” байна гэж буй юм. ЕТГ-ын даргын дэмжлэгийг авч байгаа хоёр шүүгчийн нэрийг ч шүүгчид сонсчихсон, бие биедээ дуулгаж байна. Шүүгчдийн яриагаар З.Энхболд дарга Н.Лүндэндоржийн оронд А.Сарангэрэлийг, Д.Эрдэнчулууны оронд Э.Зоригтбаатарыг зүтгүүлж байгаа гэж байна.
Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тэднийг томилохгүй. Хууль нь өөр. Нөгөөдөр буюу энэ сарын 6-ны өдөр Монгол Улсын Анхан болон Давж заалдах шатны бүх шүүгчийн зөвлөгөөн болж, цахимаар санал хурааж ШЕЗ-ийн хоёр гишүүнийг томилох юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
9 цаг 50 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]