Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хөөрөх мөч

 Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг мэдэхгүй хүн энэ дэлхийд цөөн биз ээ. Тэр дэлхий ертөнцөд технологийн хувьслыг авчирч 31 насандаа тэрбумтан болсон алдартай нэгэн. Түүний амьдрал тун энгийн гэдгээрээ ч бас алдартай. Билл Гейтсээс дутахааргүй алдар нэрийг олсон хүн бол түүний эхнэр Мелинда Гейтс юм.
Тэр дэлхийн хамгийн ядуу буурай, хоцронгуй улс орнуудын эмэгтэйчүүдэд туслахаар 20 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүний үзэл санааг ойлгоход хэцүү биш. Мелинда Гейтс 20 гаруй жил дэлхийг тойрч төрөл бүрийн улс орнуудын эмэгтэйчүүдэд “эрх чөлөө” олгох үйлсээ хэрэгжүүлж явахдаа уулзсан хүмүүс, ойлгож мэдсэн бүхнээ ном болгож бичсэн нь “Хөөрөх цэг” юм.
Мелинда Гейтс “Нийгмийг бүхэлд нь өөрчилье гэвэл эмэгтэйчүүдэд эрх чөлөөг олгох юм. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө гэдэг нь эмэгтэйчүүд ажил хийж өөрийн гэсэн орлоготой байх. Яагаад вэ дэлхийн хаана ч гэсэн эмэгтэйчүүдийг, хаана ч ажил хийхийг зөвшөөрдөг шүү дээ гэж бодож магадгүй” гэсэн юм. Гэхдээ тийм биш гэдгийг өөрийн биеэр үзэж туулсан нэгэн билээ.
“Надад яаравчлах бас төвлөрөх ёстой зорилгуудыг минь сануулж өгсөн эдгээр хүмүүсийн түүхийг бусдад хүргэхийн тулд би номоо бичихээр шийдсэн. Мөн эмэгтэйчүүдийг дэмжих олон арга зам байдаг гэдгийг харуулахыг зорьсон” гэж тэр тодотгожээ.
Дээр өгүүлсэн улс орнуудын эмэгтэйчүүдийн асуудал бол дэлхий нийтийн асуудал. Бас дэлхийн нийтийг өөрчилж болох олон арга замуудын нэг. Хүүхдийг хүчээр гэрлүүлэх, хэт олон хүүхэдтэй байх, түүнээсээ болоод насаараа ажил эрхлэх, боловсрол эзэмших боломжгүй болох, хэт эрт хүүхэд төрүүлэх болон хүүхэд болон ээжүүдийн амь нас төрөлтөөс болж эндэх нь хэвийн л үзэгдэл мэт байдаг аймшигтай гэмээр түүхүүдийг энэ номоос уншаад магадгүй та хирдхийнэ.
“Хөөрөх цэг” номоо нэрлэсэн шалтгаан нь “Аполло” хөлөг дээр ажилладаг аавыгаа дагаж тэрхүү аварга хөлгийг хөөрөх мөчийг харж догдолж байсан хүүхэд настай нь холбоотой ажээ. Тэр дэлхий даяар хэрэн явахдаа эмэгтэйчүүдийн хөөрөх мөчийг бий болгохыг хүссэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн сэтгэлд хөөрөх мөчийг бий болгох.
Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай ярихад улс төрийн үзэл санаа ямар ч хамаагүй. Жишээ нь монголчууд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай ярихад эрчүүдтэй ижил тэгш байх тухай ярих болдог бол уг номонд эмэгтэй хүн хэзээ хүүхэдтэй болохоо өөрөө шийддэг байх тухай л ярьж байгаа хэрэг. Үүгээр ч зогсохгүй хэнтэй, хэзээ гэрлэхээ өөрөө шийддэг байх эрх чөлөөний тухай асуудал. Эмэгтэйчүүдийн эрх чөлөө гэж бидний ойлгодог хэт том зүйлс энд үгүй. Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг нөхрөөсөө асуухгүйгээр хэрэглэдэг байх эрх чөлөөний тухай ном гэж ойлгоход болно. Жирэмслэхээс хамгаалах нь зүй бус явдал, шашны эсрэг гэмт хэрэг гэж үздэг цээрлүүлдэг байсан улс орнуудын тухай ч өгүүлжээ.
Уг номонд нэгэн эмэгтэй “Хүүхдээ хооллож чадахгүй байна гэдэг тэднийг хулгайч болгож байгаагаас өөрцгүй” гэж Мелиндад ярьсан тухай өгүүлжээ. Үүнээс илүү гашуун үг хаанаас олох вэ.
Гэрээсээ гарч явах, суралцах, ажиллах, мөнгө олох, зарцуулах, эмнэлэгт үзүүлэх, дугуй унах, машин барих гэх зэрэг хүний эрхүүд зарим улс орны эмэгтэйчүүдэд хаалттай харин заримд нь хориглоогүй ч ёс заншлаараа цээрлэсэн байдаг аж.

Монгол ээжүүдийн тухайд...

Монгол эмэгтэйчүүд энэ номыг уншаад өөрсдийгөө ямар их эрх чөлөөтэй эх оронд амьдарч байгаагаа бүрэн дүүрэн ойлгоно. Гэхдээ энэ нь хоёр талтай. Нэг талдаа монгол бүсгүйчүүд эрх чөлөөний диваажинд амьдарч байгаа мэт харагддаг манай улсын хувьд хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл огтхон ч буураагүйгээр барахгүй улам жигшүүртэй хэрэг явдлууд гарах болсон. Магадгүй өмнө нь нууц үйлдэгддэг байгаад энэ цагт зарим нь дэлгэгддэг байж ч болох юм.
Монгол эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг нэгэн асуудал бол хүүхдээ төрүүлээд дараачийн хүүхдээ гартал дахин гэртээ суух. Эсвэл хүүхдээ хэн нэгнээр харуулаад ажилдаа эргэж орох. Энэ хоёр сонголт хоёулаа амар биш. Эхний тохиолдолд гурав түүнээс олон хүүхэд төрүүлбэл хэзээ ч ажил хийхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүсэл мөрөөдлөө бүр мөсөн орхих сонголттой тулна.
Хоёр хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд наад зах нь дөрвөн жил урсан өнгөрдөг. Тэр эмэгтэйн ажлын байр түүнийг хүлээхгүйн дээр мэдлэг, мэргэжлийн ур чадвар нь үеэ өнгөрөөдөг. Зарим ажил мэргэжлийн хувьд нэг их хоцрогдоод байдаггүй ч балчир хүүхдүүдтэй ээж цаг завгүйн дээр “Би одоо хоцрогдсон байх” гэдэг айдас олон ээжийг шинэ ажил хайхаас залхах эсвэл “үүрд” гэртээ үлдэхэд хүргэдэг.
Энэ нийтлэг тохиолдол гэдгийг санах хэрэгтэй. Үнэндээ тэдэнд “одонтой ээж” гэдэг хоосон алдар нэрээс илүү юм үлддэггүй. Хүүхдүүдийн хоол унд, хувцас, хичээл сургууль, ар гэрийн бүхий л ажил ээжийн толгой дээр. Үүнийг зарим талаараа хувь заяатайгаа эвлэрэх гэж хэлж болох юм. Мэдээж дээрээс нь ар гэрээ тэжээж буй эр нөхөртөө анхаарал тавих. Харин уг эмэгтэй нөхөргүй эсвэл муу нөхөртэй бол яах билээ. Жинхэнэ асуудал.
Өнгөрсөн долоо хоногт таван хүүхэдтэй үе тэнгийн нэгэн ээжтэй ярилцсан. Тэр ээж их сургууль төгссөн цагаасаа хойш нэг ч удаа ажил хийж үзээгүй гэдгээ хэлээд “Чам шиг ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, хамт олонтой байх хувь заяа надад тохиосонгүй. Нөхөр маань сайн орлоготой ажил хийж биднийг юугаар ч дутаадаггүй ч, нэг л юмаар дутаад байгаа юм шиг үргэлж санагддаг. Би юу бүтээж хүүхдэдээ үлдээсэн гэж хэлэх вэ гэж зовинодог” гэсэн юм. “Чи таван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн шүү дээ. Энэ маш хүнд хөдөлмөр бас том хөрөнгө оруулалт” гэхэд “Тийм ээ, гэхдээ би хүүхдүүдэдээ ээж нь насаараа шал угаахад суралцсан гэж хэлэлтэй биш дээ” гэсэн юм. Би түүнийг тайвшруулах үгээ олсонгүй.
Тэр эмэгтэй нөхөртэйгөө ажил амьдрал, юмсын тухай яриа үүсгэхэд хол хоцрогддог учраас зөвхөн хүүхдийнхээ асуудлаар л үг хэлэлцдэг гэв. Бас цаг завгүй нөхрийгөө хаана явж, юу хийж байгааг нь асуух зүрх хүрдэггүй гэлээ. Мөнгө байлаа ч орчин үеийн загвар болон бусад эмэгтэйчүүдийн ярианы сэдвээс хасагддаг гэлээ.
Ингээд бодохоор монгол эмэгтэйчүүд үнэндээ эрх чөлөөтэй байж чаддаг уу? Эсвэл эрх чөлөөгөө өөрсдөө хасдаг уу гэдэг асуулт гарна.
Хоёр дахь хувилбар нь ажил хийдэг ээж үргэлж ар гэр лүүгээ яарч, хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуултыг байнга л өөрөөсөө асуудаг. Тэр ээжийн нойр дутуу бас ажлын гүйцэтгэл нь ч дутуу. Түүнд хэтэрхий их хүчин чармайлт бас санаа зоволт л байдаг.

Дээрх хоёр хувилбарыг яагаад хослуулж болохгүй вэ?

Хүүхдээ өсгөнгөө ажлаа хийх. Монголд түүн шиг худлаа юм үгүй. Хүүхэд өсгөх хэзээ ч ганц хүний дийлэх ажил биш байдаг шүү дээ. Монголд эхнэр нь хүүхдээ асарч байгаа бол нөхөр нь ямар нэгэн ажил хийж тэднийгээ тэжээх хэрэг гарна. Эцэг эх хоёулаа ажиллахад бас асуудал үүснэ. Энэ тохиолдолд хүүхдийн эмээ өвөө, гэр бүлийнх нь хэн нэгний дүү гээд гэр бүлийнхний тусламжгүйгээр боломжгүй. Хүний тусламж авч байгаа хэдий ч ажлаа ч олигтой хийж чадахгүй, хүүхдээ ч олигтой асарсан юмгүй ээж дунд нь туйлдаж гүйцдэг. Хүүхэд өвдөх бүрт ажлаасаа чөлөө авч, эмнэлэгт хэвтэхээс эхлээд муу нэртэй ажилтан болно. Тиймээс олон хүүхэдтэй ээжүүдийн дийлэнх нь үхэн үхтэлээ гэрийн эзэгтэйн ажлыг сонгох болдог. Бүгд энэ ажилдаа сэтгэл ханамжтай үлддэг үү гэвэл үгүй. Нярай хүүхдийг хамт асралцдаг мэргэжлийн асрагч эх эсвэл өмнөх нийгэмд байсан шиг ясли гэх тогтолцоо Монголд үгүй.
Тиймээс Монголын нийгмийг “Эмэгтэй хүнийг хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ асрахыг шаарддаг” гэж оноож тодорхойлсон билээ.
Хүүхэд асрахад аавуудын үүрэг оролцоо ч тун бага. Энэ бол эртнээс нааш уламжилж ирсэн монголчуудын үндэстний заншлын онцлог. Ээжийг жирэмсэн болохоос өмнө эцэг эх болоход бэлтгэх сургалтад хамтдаа суух, тэр нь үүрэг хариуцлагын нэг хэсэг байх гэх мэт ойлголт одоохондоо үгүй.
Тиймээс “эцэг, эх болоогүй” аав ээжүүд олноор бий болж эцэст нь гэр бүл бүтнээрээ хохирох тохиолдол их. Манай нийгмийн гажуудал гэвэл хэдэн хүн нь эцэг эх болон төлөвшиж байна гэхээсээ илүү уул уурхайн ашиг хэдэн хувиар өсч байна вэ гэх мэтийн тоон утгад өндөр ач холбогдол өгдөг. Ээж хүүхдээ өсгөнгөө ажлаа хийх нь манай улсад энгийн амьдралын нэг хэсэг. Харин ээжийгээ ажиллаж байхад хүүхэд хаана байдаг вэ? Гэртээ цоожтой байдаг. Ийм тохиолдлоос үүссэн эмгэнэл харууслын мэдээг бид ойр ойрхон сонсдог ч энэ талаар хэн ч мэдэхийг, хариуцахыг, өөрчлөхийг хүсдэггүй. Учир нь энэ улс төрчдөд ямар ч ашиггүй сэдэв.
Мелинда Гэйтсийн өгүүлсэн эмэгтэй хүн хэзээ жирэмслэхээ шийдэх боломжгүй Африкийн орнуудыг бодвол бидний асуудал дараагийн шатных харагдана. Гэхдээ шийдэл хараахан алга.
Түүний номонд өгүүлснээр “Би нэг удаа Нигерийн жижигхэн тосгонд очихдоо гэр дүүрэн хүүхэдтэй Сади Сейни гэх эхтэй уулзсан. Тэр “Надад дахиад хүүхэдтэй болох үнэхээр хэцүү байна. Тэгээд ч одоо байгаа хэдийгээ арай гэж тэжээж байна шүү дээ” гэсэн юм.
Монголд иймэрхүү асуудал ховор. Гэхдээ олон хүүхэдтэй амьдрал ядуу айлууд бий. Жирэмслэхээс хамгаалах ямар нэг зүйл хэрэглээгүй нь тэр эмэгтэйн шийдвэр. Энэ талын эрх чөлөө бас боломж манайд байдаг.
Мелиндагийн олж мэдсэн судалгаагаар эмэгтэй хүн төрөх хугацаагаа хамгийн багадаа гурван жил болгох аваас хүүхэд нэг бүрийн нэг нас хүрэх магадлал нь 50 хувь, таван нас хүрэх магадлал нь 35 хувиар нэмэгддэг байна. Энэ бол хүний чанарын асуудал. Эмэгтэй хүн ойр ойрхон төрөх тусам бие махбодын хувьд бүрэн тэнхэрч чадахгүй мөн тийм хүүхэд гаргадаг. Хүүхэд нь сул дорой төрснөөс эх хүүхэд хоёулаа амь насны эрсдэлд учирдаг байна. Аймшигтай.
Монголчууд бид чинь ямар тэнхлүүн жаргалтай улс вэ? Гэхдээ байгаа асуудлаа яагаад шийдчихэж чадахгүй байна вэ?
Гэр бүл төлөвлөлтийн хувьд ч асуудалгүй гэж хэлэхээргүй улс орон. Үүнд гэр бүл салалт, эцэг эхийн асаргаагүй хүүхдүүд, үр хөндөлт гээд олон асуудал бидэнд байдаг. Хамгийн гол нь хүн болсон хойноо эцэг эх болж үүрэг хариуцлагаа мэдэх бас хариуцах.
Хүүхэдтэй болно гэдэг нь байгалийн зөнгөөрөө болдог асуудал биш гэдгийг энэхүү номоос уншина, ухаарна. Мелинда “Хэдий гэр бүл төлөвлөлт эхний алхам боловч жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг хүртээмжтэй болгох нь эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох давхар үр ашигтай байсан билээ” гэж бичжээ.
Дэлхий нийтээр авч үзвэл сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр 14 сая хүүхэд насанд хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэсэн судалгаа байна. Мөн ажил мэргэжилд хүйс заасан хуультай 104 орон байдаг аж. Нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр гарахыг Йеменд хориглодог бөгөөд ийм хуультай 17 улс байдаг. Экваторын Гвинейд эмэгтэй хүн нөхрийнхөө зөвшөөрөлтэйгөөр гэрээ хэлцэлд гарын үсэг зурдаг. Бас эмэгтэй хүн өөрөө эд хөрөнгөд тооцогддог тул эд хөрөнгө өмчлөх эрхгүй хуультай 36 улс байдаг. Тэгвэл дэлхийн 113 оронд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш цалинжуулах талаар хууль байдаггүй ажээ.
Харин Монголд ямар вэ? Монголд ямар хууль нь илүүц, ямар хууль нь дутуу байна вэ?
“Хөөрөх мөч” номын зохиогч эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгоход бүхий л талаар хүчин зүтгэж дэлхий дахины хэдэн зуун сая эмэгтэйчүүдэд эрх чөлөөгөө олох хөөрөх цэгийг авчирч чаджээ. Тэр зөвхөн гэр бүлээ төлөвлөх биш тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ашиг орлого, боловсролын төлөө гайхам ихийг бүтээжээ. Энэ бол өөрөөрөө дамжуулж хүмүүсийг хайрлахын их хүчээр бүтдэг аж. Хүнд ямар их хүч, зориг, нөөц боломж, хүсэл тэмүүлэл оршдог юм бэ. Хайр гэдэг энэ дэлхийн хамгийн хүчирхэг өөрчлөлтийн хүч билээ.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]