Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Шин Коямада: Нөгөө ертөнцөд мөнгөө аваад очихгүйгээс хойш буяны үйлст зардаг

Ц.ХАС

 Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Мөнгө олохын тулд юу хийх, тэр чамд яагаад хэрэгтэй вэ. Энэ талаар жүжигчин, тулааны урлагийн мастер, бизнесмэн, олон нийтийн зүтгэлтэн Шин Коямада оросын Владивосток хотод зочлох үеэрээ РИА SM-News-ийн сурвалжлагчид ярьж байна. Энэ бол Холливудын “Сүүлчийн самурай” кино 2004 онд дэлгэцэнд гарсны дараа нэрд гарсан хүн.

-Та Японоос 20 жилийн өмнө дөнгөж 18 настайдаа Америкт гарсан хүн. Ямар ч холбоо сүлбээгүй, англи хэл мэдэхгүй, бас мөнгөгүй, ёстой эрсдэл байсан даа. Хувь заяагаа өөрчлөхөд тань юу тус болсон бэ?
-Тэгэхэд би залуу байж, тэгэхээр залуучуудад энэ талаар зөвлөе гэж бодлоо. Нэгдүгээрт, өөрт чинь мөрөөдөл байгаа бол юу сонирхож, юу хийх вэ гэдгээ сайн бод. Хоёрдугаарт, хэрвээ чи ямар нэг юм мөрөөдөж байгаагаа мэдэж байгаа, тэр талаараа ямар нэг юм мэдэж байгаа бол төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөтэй байхад дараа нь тэр чинь илүү хялбар байх болно. Тэгээд цаашид юу хийх ёстойгоо нэг бүрчлэн хуваарь гарган бич.
 Би бүр 13 настай байхаасаа л АНУ-д очиж амьдаръя гэж мөрөөдөж үүнийгээ хэрэгжүүлэхээр шийдсэн. 16 нас хүрэхэд төлөвлөгөө маань илүү ойлгомжтой болж ойрын хоёр жилийнхээ төлөвлөгөөг гаргасан. Мэдээж аав ээж маань миний энэ санааг дэмжээгүй, харин ч ноцтой зүйл гэсэн. Бусад хамаатнууд мөн л миний хүслийг ойлголгүй бүр “Хаачих нь вэ, яах гэж байгаа юм” хэмээн эсэргүүцэж байлаа.
Тэгээд бас надад зардал хийх мөнгө ч байсангүй, дээр нь англи хэл мэдэхгүй, тэнд очоод найз нөхөд байр сууц ч байгаагүй. Японд бол багашаархан хот Окаяамад амьдарч байсан. Том хотод, тэр дундаа Лос-Анжелест очих өөрийн мөрөөдөл, төлөвлөгөөгөө хуваалцах хэн ч байсангүй.
Оросын Владивосток, бусад хотуудад бас ингэж санал бодлоо, мөрөөдлөө хуваалцах хүнгүй ганцаардмал залуус олон байдаг байх. Би тэднийг ойлгож байна. Тэгэхэд надад яг л ийм байсан, хэн ч миний санал бодлыг сонсч зөвлөлдөж байсангүй, сонсон хүн бүхэн л миний эсрэг байж төлөвлөгөө мөрөөдлийг минь дэмий зүйл гэж байлаа.
Тэгэхээр бүхнийг өөрөө л хийхээс аргагүй болж цаг өнгөрөх бүрийд өөрийнхөө төлөвлөгөөг улам нарийвчилж байсан. Би 16 насандаа, 17 нас хүртлээ, тэгээд 18 нас хүртлээ, бүр 60 хүртлээ юу хийхээ бичсэн. Ийм төлөвлөгөө маш чухал гэж үзэж байлаа.


Энэ л миний чиглүүлэгч болсон, эцэст нь хараахан түүндээ хүрээгүй л байна. Энэ төлөвлөгөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж үе шат бүрийн нь “өртөөнд” очиход шат дараатайгаар тус болсон.
Тэгэхээр би залууст ийм сэдвээр найз нөхөд, эцэг эх, багш нартайгаа ярилцахаас айх хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Зуун хүнтэй энэ сэдвээр ярихад тэд янз бүрийн хариу, зөвлөгөө хэлнэ. Энэ бол байх л зүйл. Мэдээж хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, амьдралын туршлагаасаа нэмэрлэж, зарим нь эсэргүүцэж янз бүрээр л хандана.
Гэхдээ өөрийнхөө төлөвлөгөөг амьдруулахын тулд анхаарлаа төвлөрүүлж шууд эхлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь ингэж урагшлахад өөрийнхөө л мэдрэмж, зөн совин, зоригоор явна, энэ чинь л өнөөх мөрөөдлөө биелүүлэх гол шижим. Мэдээж өөрийн мөрөөдөлдөө хүрэх зүг чиг зорилгоо умартах ёсгүй.
-Өнгөрсөн хугацаанд та олныг туулсан байж таарна. Холливудад хэд хэдэн кинонд тоглоод, олон улсын консалтинг, тансаглалын зах зээлд Shinca Group компани байгуулаад авсан. Тулааны урлаг гэхээр каратэ, кунг-фу, тэквондогоор та бас нэрд гарсан хүн. Ард чинь АНУ-ын тулааны урлагийн их наадам байна. Бас Koyamada International Foundation сангаараа дамжуулан баяны үйлст идэвхтэй оролцож ардын дипломатын үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ бүхэн тань өнөө 60 нас хүртэлх төлөвлөгөөнд чинь байсан уу?
-Үгүй. Энэ бүхнээс олон зүйл төлөвлөгөөнд минь байгаагүй. Энэ бол завсар хоорондын ололт. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэх гэсэн эрмэлзэл байгаагүй бол энэ бүхэн биелэхгүй л байсан.
-Та яагаад заавал Америкийг сонгосон юм. Энэ бүхий л авьяасаа Японд гаргаж мөрөөдлөө биелүүлж болох байсан биш үү?
-Үгүй байх аа. Японоос явах хүртлээ би хэрвээ чи өөрийнхөө үеийнхнээс, эргэн тойрныхноосоо ямар нэг зүйлээрээ ялгаатай байсан бол нийгэм намайг сайндаа л дундаж давхарга руу татаж гаргах байсан байх гэдгийг ойлгохгүй байх байсан. Хэн мөрөөдөлдөө үнэнч байна тэр хүн л доошоо татагдчихгүй өгсч чадна. АНУ-д бол чи залуу байна уу, хөгшин байна уу чухал биш. Хэрэв чамд ямар нэг авьяас чадвар байгаа л бол нийгэм чамайг хүлээн авна. Тэгэхэд жижигхэн хотоос гаралтай би ёстой мөрөөдөлдөө хөтлөгдөж л Америкийн тэр том хотод очиж байсан. Тэгэхдээ америк хүн бүр ч ингэж хөгжиж дэвжиж чадахгүй л дээ. Гэхдээ хамгийн гол нь Америк бол боломж бүрдсэн орон.
-20 жил өнгөрчээ, Японд байсан бол ийм амжилтад хүрэх байсан уу. Эсвэл бүгд л АНУ-д очих хэрэгтэй юү?
-Энэ бол танд ямар мөрөөдөл байгаагаас шалтгаална. Холливудын од болохыг хүсч байгаа бол АНУ-ыг л зорих хэрэгтэй. Оросын киноны од болмоор бол Оросыг л зорьж тэнд л ажиллаж, амьдрах хэрэгтэй шүү дээ.
-Владивостокт анх удаа ирж байна уу?
-Тийм ээ, анх удаа л ирж байна. Энд хоёр хононо. Өнөө хүртэл би хөлдсөн далай үзээгүй. Эндээсээ Екатеринбург орж хөлдсөн гол мөрөн дээгүүр зугаалж үзнэ. Энд харин хөлдүү далай дээгүүр явж амжсангүй.


-Та “Сүүлчийн самурай” түүхэн кинонд тоглосон. Японд феодалын нийгэм солигдож, Европтой худалдаа арилжаа, харилцаа тогтож эхэлсэн үе. Энэ нь самурай нар ноёрхлоо алдаж эхэлж байсныг харуулсан ийм кинонд тоглоход та 18 нас хүртлээ японд амьдарсан нь нөлөөлсөн үү. Эсвэл орчин үеийн хүний нүдээр харж түүхийг эргэн харж судлах хэрэгтэй болсон уу?
-Киноны зураг авна гэдэг маш сонирхолтой үйл явц. Найруулагч, продюссер шийдвэр гаргаад жүжигчдээ сонгож аваад л болдог гэдэг ч жүжигчин сонгоно гэдэг амаргүй ажил. Зөвхөн АНУ-д амьдарч байгаа төдийгүй гадаадын олон хүнийг харна. Энэ киноны хувьд миний дүр бол гуравт орох дүр. Намайг япон гаралтай гэж дүрд баталчихсан байсан ч самурайн талаар миний мэдлэг тун бага байсан. Нийтийн л нэгэн адил өнгөцхөн мэдлэгтэй байсан даа. Тэгээд л би дүрдээ няхуур бэлтгэсэн. Дүр маань ойлгомжтой байсан болохоор энэ цаг үеийн талаар маш их уншсан. Хүмүүсийн дунд самиурай гэж харгис хэрцгий, гамшиг дагуулагч байсан гэдэг ойлголт байдаг. Би харин өөрийнхөө баатрыг арай өөрөөр, хүнлэг байдлаар харуулахыг хичээснээр найруулагчид маань ч таалагдсан.
-Дүрээ гаргахын тулд ямар нэг зүйлийг тэгээс эхлэн суралцсан уу?
-Самурайн хувцсыг зөв өмсөхөөс эхлүүлээд л морь унаж давхих, нум сумаар харвахыг сурсан шүү. Ялангуяа морьтой давхиж явахдаа нум сумаар харвахыг ч сурсан. Энэ бүхнийг өдөрт хэд хэдэн цагаар сургуулилж байж сурсан. Дүр дээрээ ажиллаж байхдаа миний эцэг кинонд үзүүлж байгаа тэр нутагт төрснийг мэдсэн. Улмаар өөрийнхөө өвөг дээдэс, өвөг эцэгтэйгээ удам угсаа нэгтнүүдийн түүхийг сонирхож судалсан. Ингээд сонирхоод байтал миний өвөг дээдэс самурайн тэргүүлэх нэг бүлэглэлд хамааралтай болохыг мэдэж авсан. Энэ бүхнийг би энэ кинонд тоглох үедээ л мэдэж авч байгаа нь тэр. Ийм зүйлийг мэдээд авна гэдэг хувь тавилан шүү. Анх энэ дүрийг надад өгч байх үед миний өвөг дээдэс, миний тоглох гэж байгаа дүрийн нэг нь байсан гэдгийг мэдэхгүй л байсан даа.
-Өөрийг тань АНУ руу явахыг эцэг эх, ойрынхон тань дэмжихгүй байсан гэсэн. Цаг хугацааны аясаар тэд нөхцөл байдалд дасч харилцаа өөрчлөгдсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Би аав ээжийгээ Том Крузтай танилцуулахад бүх зүйл өөрчлөгдсөн.
-Төрсний эцэст үхэх нь ойлгомжтой. Эр хүний ямар үхэл дээр юм бэ дээ?
-“Дайчин шиг амьдарч, дайчны ёсоор үх” гэдэг үг надад таалагддаг. Өөр бас хаанаас ч гарсан мэдэхгүй “Сайн ид, сайхан амьдар, харин хаана үхэх нь ямар ч ялгаагүй” гэсэн нэг үг байдаг. Хамгийн гол нь амьдрал гэдэг ямар нэг тайзан дээр ямар нэг дүрийг ямар ч дубльгүй тоглох цор ганц боломж. Чи амьдарч байна, чиний эргэн тойронд юу ч болж байсан, цаг хугацаа зогсолтгүй явсаар л байна. Энэ чинь чи хаана амьдардаг, юу хийдгээс үл хамааран бүгдэд адил. Тэгэхээр таны амьдралын өдөр бүр, мөч бүхэн ач холбогдолтой. Өөрийнөө хүслийг биелүүлэх, мөрөөдөлдөө хүрнэ гэдэг та цагийг, өдрийг, жилийг хэрхэн яаж ашиглаж байгаагаас шууд хамаарна. Би ямагт өөрөө өөртөө “Өдөр бүр миний амьдралд чухал ач холбогдолтой” гэж хэлдэг.
-Өөрөө хаана төрсөн бэ?
-Окаяма гэж аймгийн ийм нэртэй жижгэвтэр хотод төрсөн. Манай хот сайхан байгаль, самурайн шилтгээнээрээ алдартай. Машины үйлдвэр, каучук хими, оёдлын үйлдвэр хөгжсөн, хөдөө аж ахуй эрхэлдэг. АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хоттой харилцаатай.
-Та Токиогийн олимпын наадмын өргөмжит консул. Таны үндсэн зорилго?
-Олимпын тоглолтын үеэр би Токиод байна. Зуны олимп үзэхээр ирсэн хүмүүстэй уулзаж спорт, найрамдал нөхөрлөл, спорт гэдэг улс төрөөс хүчтэй тухай ярилцана. Оросын каратэгийн тамирчид очно гэдэгт итгэлтэй байна. Тэднийг татами дээр гараад ирвэл би л хувьдаа дэмжинэ.
-Дорно дахины тулааны урлагийн чадвараа биеэ хамгаалах зорилгоор ашиглаж байсан тохиолдол бий юү?
-Та үнэмших үү үгүй юү, би чинь зодолдож өссөн хүүхэд. Одоо надад каратэгийн, бусад зодооны урлагийн хар бүс бий, миний биеийг зэвсэг л гэж хэлж болно. Хэн нэгэн над руу дайрч миний амь нас аюулд орох тийм нөхцөл байдалд энэ чадвараа ашиглах л болно.
-Таны хувьд мөнгө гэж юу вэ?
-Энэ бол дэлхийг сайжруулан өөрчлөх арга. Тийм ч болохоор би эхнэртэйгээ төрөл бүрийн буяны төслүүдэд их оролцдог. Бидэнд 2008 онд байгуулсан “Коямадагийн олон улсын сан” гэж бий. Мөнх бусыг үзүүлэхийн цагт нөгөө ертөнцөд юуг ч, тэр дундаа мөнгөө аваад очихгүй шүү дээ. Тэгэхээр бид олж байгаа мөнгө бүхнээ энэ сандаа зориулдаг. Эндээ бид холливудын одод, бизнесмэнүүд, төрийн албан хаагчид, тамирчид, олон нийтийн зүтгэлтэн, тэр бүү хэл ахлах ангийн сурагчид ч хамруулдаг. Бидний гол зорилго бол нэгдүгээрт, залуу удирдлагуудыг хөгжүүлэх.Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах. Өөр нэг гол зүйл бол байгалийн гамшитгтай тэмцэх. Цааш нь ардын дипломат, ядууралтай тэмцэх. Манай салбар Ази номхон далайн бүс, африк, Умард болон Өмнөд Америкт бий. Улс орон бүрт юу илүү бэрхшээлтэй байна, түүний төлөө өөр өөр чиглэлээр ажилладаг.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]