Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Бендичид ДАШТ-д гурав дараалан ялалт байгууллаа

 ОХУ-ын Эрхүү хотод энэ сарын 1-нд бөмбөгтэй хоккейн В хэсгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Монголын шигшээ багийн багтсан В хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд явагдана. В хэсэгт Монгол, Нидерланд, Унгар, Чех, Украин, Швейцарь, Япон, Латви, Словак, Сомали улсын багууд хүч үзэж буй.
Харин дэлхийн шилдгүүд ордог А хэсгийн тоглолт энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд болно. А хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн багууд багтаж байгаа. В хэсэгт хүч үзэж байгаа арван баг хоёр хуваагдсан. Манай бендичид Япон, Латви, Словак, Сомали улсын багуудтай В группт багтсан. А группт Нидерланд, Унгар, Чех, Украин, Швейцарийн баг орсон.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хуваарь дээр Монголын шигшээ баг В хэсгийн А группт Нидерланд, Унгар, Чех, Украин, Хятад улсын багтай хамт орж, эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан. Гэвч Хятадын шигшээ баг коронавирусийн халдварын улмаас тэмцээнд оролцохоо больсон. Тиймээс FIB холбооноос тус хэсгийн хуваарийг дахин хийж, Монголын шигшээ баг В хэсгийн В-д Их Британи, Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарсан билээ. Харин энэ удаад Их Британийн баг визний асуудлаар ирсэнгүй.


 Манай баг хоёрдугаар сарын 22-нд Эрхүүд автобусаар очсон байна. Коронавирусийн улмаас нутагтаа бэлтгэл хийх боломж хомс байсан тул эрт очиж, бэлтгэлээ хангахыг зорилгоо болгожээ. Багийн дасгалжуулагч Б.Жаргалын мэдэгдсэнээр манай баг хашир туршлага, залуу нас хосолсон баг аж. Багийн ахлагч Г.Тамир “Би 2006 оноос эхлэн ДАШТ-д оролцож байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад санхүүгийн хүндрэлийн улмаас оролцоогүй тул одоо багаа дэлхийд ямар түвшинд байгааг хэлэхэд хэцүү байна. Гэхдээ бид В хэсэгт медаль авах зорилготой ирсэн” гэж ОХУ-ын сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Монголын баг эхний тоглолтоо энэ сарын 1-ний 11.30 цагаас Африк тивийн Сомалийн багтай хийлээ. Сомалийн баг Шведэд амьдардаг сомали цагаачдаас бүрдсэн байлаа. Оросын үзэгчид Сомалийн багийг илт дэмжиж байсан ч манай баг туршлага заан, африк тамирчдыг бут ниргэсэн. Сомалийн баг эхний 10 минут гоол алдалгүй тэссэн ч дараа нь манай бендичид тэдний хаалганд гоолын бороо оруулсан гэхэд болно. Эхний үед 4:0-ээр тэргүүлж, хоёрдугаар үед ч манайхан дайралтаа сулруулсангүй. Хүйтэн хүчтэй салхинд хар тивийн хоккейчид урагш явахаа больсон бол харин монголчуудад ямар ч саад байсангүй. Тоглолт өндөрлөхөд Монголын шигшээ баг 10:0-ээр өрсөлдөгчдөө бут ниргэлээ. Тоглолтын шилдгээр манай З.Батгэрэл (№3) шалгарч, эсгий гутлаар шагнуулжээ.
Тоглолтын дараа дасгалжуулагч Б.Жаргал “10:0 сайхан тоо ч би тоглолтод сэтгэл дундуур байна. Улам их гоол оруулах боломж байлаа. Эхний тоглолт болохоор алдаа их байлаа. Биднийг хүнд хэцүү тоглолтууд хүлээж байна” гэв.


Гуравдугаар сарын 1-ний орой 19.00 цагаас манай бендичид дараагийн тоглолтоо Словакийн багтай хийлээ. Словакчууд Латвиг 4:0-ээр ялаад байсан тул хоёр багийн аль ялсан нь хэсгээ тэргүүлэхээр болов.
Багууд эн тэнцүүхэн өрсөлдсөн. Эхний үеийн ес дэх минутад Монголын багийн ахлагч Г.Тамир пенальтигаар гоол хийж, тэргүүллийг авчирлаа. Дараа нь Словакийн багийн хоёр тамирчин торгуулиар талбайг орхисон үед Ш.Цогтоо хамгаалагчдыг хууран, гоол оруулав. Ингээд манай баг илүүрхэж эхлэн, ахмад тоглогч Д.Мөнгөнхуяг хоёр гоол оруулж өрсөлдөгчөө 4:0-ээр яллаа. Манай баг эхний хоёр тоглолтод хаалгандаа нэг ч гоол алдсангүй.
Ийнхүү манай баг эхний өдөр хоёр ялалт байгуулж хэсгээ тэргүүлж эхэллээ. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр 10.00 цагаас Японы багтай тоглож 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулжээ. Тоглолтын 23 дахь минутад манай багийн ахлагч Г.Тамир торгуулийн цохилтоор эхний гоолыг оруулсан. 27 дахь минутад Японы Асано Косуке тоглолтын харьцааг тэнцүүлсэн ч, 38 дахь минутад Ц.Шинэбаяр хожлын бөмбөгийг оруулсан. Ийнхүү Монголын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гурван тоглолтод дараалсан ялалт байгууллаа. Манай бендичид гурван ялалт байгуулснаар зургаан оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.
Монголын баг өнөөдөр хэсгийн сүүлчийн тоглолтоо Латвийн багтай хийнэ. Хэрэв манай баг ялалт байгуулбал хэсэгтээ нэгдүгээр байрт орно. 1/4 шигшээгийн тоглолтууд маргааш болно. Манай баг В группээ тэргүүлбэл А хэсгийн дөрвөөр гарсан багтай тоглох болно.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]