Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Бендичид ДАШТ-д дөрөвдүгээр байрт орлоо

 ОХУ-ын Эрхүү хотод бөмбөгтэй хоккейн В зэрэглэлийн ДАШТ өндөрлөлөө. Манай баг тэмцээний В хэсэгт Япон, Латви, Словак, Сомалийн багтай орж бүгдийг нь ялсан. Сомалиг 10:0-ээр бут ниргээд, Словакийг 4:0-ээр ялсан. Дараа нь Японыг 2:1, Латвийг 2:0 ялж, хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Шөвгийн наймд Чехийн багийг 2:1 ялж, хагас шигшээд Украинтай учраа таарав. Шинжээчид манай багийг ялна гэж үзэж байв. Украины дасгалжуулагч ч монголчууд давуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх тоглолтуудаас сэргэж амжаагүй, мөн маш олон торгууль авч байснаас хамгийн чухал уг тоглолтод 1:3-аар ялагдсан билээ. Ингээд хүрэл медалийн төлөө Словакийн багтай тоглох боллоо. Хэсгийн тоглолтод манай 4:0-ээр ялж байсан.
Хоёр баг хүрэл медалийн төлөө сүүлчийн хүчээ шавхаж өрсөлдлөө. Эхний үед багууд талбайн голд бөмбөг булаацалдаж байсан ч 31 дэх минутад Словакийн Грелль Мартин гоол хийлээ. Дараа нь словакчууд 12 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч манай хаалгач Б.Мөнхболд хааж чадлаа. Эхний үе дуусахаас өмнө ч манай хаалгач хэд хэдэн аюултай довтолгоог хамгаалсан. Хоёрдугаар үеийн 54 дэх минутад Э.Эрдэнэжав тооны харьцааг тэнцүүллээ. 61 дэх минутад багийн ахлагч Г.Тамир Словакийн хаалганд бөмбөг оруулж, 2:1 манай баг тэргүүлж эхэлсэн. Гэвч дөрвөн минутын дараа Словакийн ахлагч Бенеш Петер булангийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлэв. 71 дэх минут. Дахиад л словакчууд булангийн цохилтоо ашиглаж чадлаа. Мөн л багийн ахлагч Бенеш. Манай баг тайм-аут авлаа. Сүүлийн хэдэн минутад хэд хэдэн удаа аюултай дайрсан ч гоол болгож чадалгүй, 2:3-аар ялагдаж ДАШТ-ий медаль хүртэж чадсангүй.
Бөмбөгтэй хоккейн В зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Унгарын баг түрүүллээ. Тэд финальд Украиныг 4:1-ээр хожсон. Унгарын шигшээ баг ирэх жил ДАШТ-ий А хэсэгт зиндаа дэвшин тоглох болж, Украины баг мөнгө, Словакийн шигшээ хүрэл медаль хүртлээ.
ДАШТ-ий тэмцээн өндөрлөсний дараа Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооноос “Бэлгэдлийн шигшээ”-г зарлалаа. Монголын багийн ахлагч Г.Тамир бэлгэдлийн шигшээ багт оров. ДАШТ-ий “Бэлгэдлийн шигшээ”: Хаалгач: Андрей Цыплаков (Украин), Хамгаалагч: Андре Берглённ (Унгар), Андраш Кордис (Унгар), Оливер Шанко (Словак), Хагас хамгаалагч: Дмитрий Цымбал (Украин), Людвиг фон Полгар (Унгар), Даниэль Бата (Унгар), Г.Тамир (Монгол), Довтлогч: Михаил Александров (Украин), Линус Шеллинг (Унгар), Деннис Пачай (Унгар)

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]