Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Боксчдоос Б.Чинзориг олимпын эрх авлаа

 Ази, Номхон далайн орнуудын боксчдод олимпын эрх олгох тэмцээн Иордан улсын Амман хотод уржигдар өндөрлөв. Эрх олгох тэмцээнд Монголын тамирчид бүтэн багаараа оролцов. Эрэгтэй найм, эмэгтэй тав, нийт 13 жинд манай боксчид олимпын эрхийн төлөө тулалдлаа.
Манай ширэн бээлийтнүүдээс эрэгтэйчүүдийн 63 кгд-д хүч үзсэн багийн ахлагч Б.Чинзориг хүрэл медаль хүртэж ганцаараа олимпын эрхийг эх орондоо авчирлаа. Бусад тамирчдын хувьд олимпын эрх хүртэж чадсангүй. Эрэгтэйчүүдийн 75 кг-д тулалдсан О.Бямба-Эрдэнэд олимпын эрхээ авах боломж байсан ч ашиглаж чадаагүй. Тэрбээр шөвгийн наймд үлдэж хүрэл медалийн төлөөх тоглолтод Филлипины боксчинд ялагдсан. Улмаар нэмэлт тоглолтод ялалт байгуулаад жиндээ олимпын тав дахь эрхийн төлөөх тулаанаа Ираны боксчинтой хийж, харамсалтай нь 2:3-ын харьцаагаар ялагдал хүлээлээ.
Энэ удаагийн тэмцээний хөнгөн жингийн эхний зургаа, дунд жингийн эхний тав, хүнд жингийн эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын наадмыг зорих эрхээ авлаа. Харин эрх авч чадаагүй тамирчид тавдугаар сард Парист болох тэмцээнд хүч үзнэ. Манай ширэн бээлийтнүүд 11 удаагийн олимпын тоглолтод оролцохдоо нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль хүртэж байсан түүхтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]