Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хамгийн сайн эм бол ИНЭЭД

Ц.Хас

 Европынхон “Инээвэл нас уртасна” гэж ярьдаг нь манай “инээвэл залуужна” гэдэгтэй дүйх үг. Энэ нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг инээд хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдарт хэрхэн нөлөөлдгийг олон жилийн турш судалж байгаа францын сэтгэлзүйч Анри Рубинштейн баталж байна.
Ер нь инээд хүний биед нөлөөлөх нөлөөллийг бүр эртний сэтгэгчид бичиж байж. Хожим нь дундад зууны үед соёл, шашны шалтгаанаар инээхийг таагүй зүйл гэж үзэж байсан үе бас бий. Тэд инээх нь шулмсын шинжийг илэрхийлнэ гэж байжээ. Гэхдээ хүн бүрийг инээж байгаа эсэхийг хянаж, хориглож чадахгүй нь мэдээж.

Үхлийг инээдээр
давсан хүн

 Судлаачид инээдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээс судалж эхэлсэн нь ердөө ХХ зууны эхнээс. Харин 1964 онд инээдээр эмчилж болох анхны тохиолдлыг бүртгэсэн байна. Америкийн сэтгүүлч Норман Казинс үе мөчний үрэвслийн маш ховор өвчний хүнд хэлбэрээр өвчлөөд байжээ. Улмаар өвчин бүхий л ясанд нөлөөлж эхэлсэн ч эмч нар хэрхэн туслахаа мэдэхгүй байлаа. Эмчийн зөвлөгөөгөөр Норман эмнэлгээс гарч, зочид буудалд хэвтэн гурван долоо хоногийн туршид хийх зүйлгүйдээ инээдмийн кино, хошин нэвтрүүлэг үзжээ. Ингээд чөлөө завгүй инээж хөгжиж байснаараа эрүүлжсэн байна.
Түүний үе мөч, явах эрхтэн сэргэж ажилдаа эргэж орсон төдийгүй теннис тоглодог болсон гэдэг. Энэ гайхамшгийнхаа талаар Норман ном бичсэн байна. Эрдэмтэн судлаачид ч үүнийг анхааралдаа авч сэтгэл судлаач Уильям Фрайем шинжлэх ухааны гелотологи буюу инээд нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалдаг салбар судлагдахуун бий болгож үндсийг нь тавьжээ. Өнөөх сэтгүүлч Норман Казинс ч “Үхлийг инээдээр давсан хүн” нэртэй болж хэдийгээр өөрөө эмч биш ч гэлээ Анагаах ухааны сургуулиудад лекц уншдаг болжээ.

Инээдээр эмчлэхэд:

-Нэгдүгээрт, инээд булчинд ачаалал өгнө. Тэгэхээр инээд бол хамгийн таатай гимнастик болж нэлээд зайд гүйсэнтэй адил үйлчилгээ үзүүлнэ. Нөгөө талаар хоол боловсруулах эрхтний ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Инээхэд хэвлийн булчин чангарч энэ нь ходоод гэдсэнд нөлөөлөн гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдсэнээр хоол сайн боловсорно.

-Хоёрдугаарт, инээд амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Инээх үед хүний хэвийн амьсгалаас огт өөр үйлдэл болж яг л йог шиг, амьсгал авах, амьсгалаа барих, дараа нь бага багаар гаргах үйлдэл ээлжилдэг. Ийм амьсгалын үед уушги бүрэн хоосорч, агаарын солилцоо эрс сайжирдаг байна. Улмаар энэ бүхэн холестриныг бууруулж, даралтыг хэвийн болгодог гэнэ.

-Гуравдугаарт, та биднийг инээж байхад тархи аз жаргалын гормон гэдэг эндорфин илүү их ялгаруулж өвчин, уур бухимдал, сэтгэл сэргэн ой ухаан, нойр сайжирдаг. Инээдний эмчилгээний үед өвчин 30 хувь намддаг гэсэн судалгаа ч байна.
Үүний зэрэгцээ инээдний ашиг тусыг дараах таван байдлаар тодорхойлсон байна.

Инээд бухимдлын түвшинг бууруулдаг

Инээх үед хүн гунигтай бодлоосоо ангижирч, инээд нь бидний бие организмаас бухимдлын гормоныг зайлуулдаг байна. Ийм байдлаар танд байнга онцгүй мэт санагддаг зарим эд зүйл ч тийм ч таагүй зүйл биш болж мэдрэгдэнэ. Инээх үед аз жаргалын гормон хэмээн эндорфин ялгарч ямар ч эм бэлдмэл, илүү зардалгүйгээр аз жаргалыг мэдэрнэ.

Бүтээмж нэмэгдэнэ

Хэсэгхэн зуурын хүчтэй инээд нь бүтээмжид нөлөөлдөг гэхээр та гайхаж байна уу. Нэгдүгээрт, инээх үед аз жаргалын гормон их ялгарснаар сэтгэл санаа сайжирч өөдрөг болно. Хоёрдугаарт, та ажлаа эхлэхийн өмнө инээд хөөр болох нь бие организмын гимнастик дасгал болно. Үүнээс гадна The Royal Society хэвлэлд нийтэлсэн судалгаанд бичсэнээр инээд нь зарим тохиолдолд өвчний хаалт болж өвдөлтийг намжаана. Өмнөх ажлаа амжуулах гээд тун завгүй үед толгой өвдөөд байхад хэсэгхэн зуурын инээд тус болно.

Харилцааг бэхжүүлнэ

Хэн нэгний сайхан инээмсэглэх нь хэн хүнд сайхан санагддаг. Бусдад сюрприз барья гэж байгаа бол элдэв бэлэг дурсгалаас илүүтэй сайхан инээд бэлэглэхэд л хангалттай. Улмаар энэ нь урт хугацааны найрсаг дотно харилцааны эхлэл болно. Хөгжилтэй хүнтэй хамт ажиллахад тархины эндорфин байнга ялгарч, тархинд таатай сайхан мэдрэмж байнга төрдөг, ингэснээрээ ажил хийхэд урам зоригтой байж бүтээмж дээшилдэг байна.

Ой тогтоолтыг сайжруулна

Та хэн нэгний тухай эргэн дурсах гэж байгаа бол, түүний тухай хөгжилтэй инээдтэй зүйл бод. “Humour and laughter: theory, research and applications” буюу “Инээд, инээдэм: онол, судалгаа, хэрэглээ” номд бичсэнээр бол тархи нь сургалтын үйл явцын нэг хэсгийн хувьд мэдээлэл тогтоож, түүнийг сэргээн сануулж байх үүрэгтэй. Тэгэхээр үүнд сэтгэл хөдлөл чухал үүрэгтэй байх нь. Инээмсэглэх нь таныг болон тархийг тайван байдлаас ангижруулан шинэ мэдээллийг хүлээн авч тогтоох таатай байдал бий болгодог гэнэ.

Өвчин тусах магадлалыг бууруулна

Амин дэм, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх нь эрүүл мэндэд сайн, дархлааг сайжруулна гэдэг бол инээд нь ямар ч ийм зардалгүйгээр дархлааг чинь сайжруулж, төрөл бүрийн вирус, халдвараас сэргийлэх болно. “Humor” сэтгүүлд бүр 1988 онд нийтэлсэн судалгаанд инээд нь өвчин үүсгэгч бактеруудтай тэмцдэг антицелийг эрс нэмэгдүүлдэг гэж бичсэн нь бий. Зөвхөн өвчнөөс ч гэх юмгүй, хүйтэн, даарахаас ч хамгаалж чадна.
Инээхийг зөвшөөрч байна

Газар дэлхий дээр инээж чаддаг амьтан бол ганцхан хүн. Чухамдаа инээд биднийг бусад адгуусан амьтдаас ялгаж, та бидний амьд явахад тусалдаг байж мэдэх. Хувьслын онолоор бол ямар ч дадал зуршил нь тухайн бодгалиа хадгалахад тусалдаг гэнэ. Үүгээр бол инээд биднийг хүн байлгаж байгаа ч юм бил үү.

Инээд чинь бас халдварладаг юм

Зөвхөн ханиадыг л бусдад халдварладаг гэж та бодож байгаа бол ташаарч байна. Хэн нэгэн нь нэг их сайхан инээж хөхрөх нь эргэн тойрныхондоо шууд нөлөөлж нүүрэнд нь инээмсэглэл тодруулж эхэлдэг. Эрдэмтэд үүний учрыг олохыг оролдсоор л байна. Сэтгэл судлаач доктор Райан Гадзол үүнийг энэ нейрон нь биетэй байдгаас болж байна гэж тайлбарлажээ. Энэ нь толин тусгал шиг учраас хэн нэгний инээх, эвшээх нь толинд тусч байгаа юм шиг давтагддаг гэжээ. Юутай ч өрөө тасалгаа, гэр оронд хэн нэгэн инээж хөгжиж байхад дэргэд нь хөмсөг зангидаад барайн суудаг хүн нээрээ байхгүй билээ... Уйлж байсан нэгэн хүртэл нулимстай нүдээр инээмсэглэж байдаг биш үү.

Амьдралын түвшин буурахад хошин шог, шоу ихэсдэг

Инээд наргиа нь танихгүй хүмүүстэй үг хэлээ амархан ололцож, шинэ танилуудтай болоход тусалдаг. Бизнесийн олон зөвлөх үйлчлүүлэгчидтэй инээж харьцахыг зөвлөдөг нь тохиолдлын хэрэг биш. Үүнээс гадна чухал, нарийн хэлэлцээ ярианы үед төрөл бүрийн шог яриа хавчуулж байх нь үр дүнтэй гэж зөвлөдөг. Сайхан инээмсэглэж, халуун дулаан харьцаатай хүнд бусад хүн илүүтэй итгэл хүлээлгэдэг. Инээд хүнийг ойртуулж, нэгтгэж чадна.
Сайхан инээд төвөгтэй байдал, хямралаас гарахад түлхүүр болж чадна. Эдийн засаг унаж амьдралын түвшин доройтож хүмүүсийн сэтгэл тавгүй болоод ирэхэд хошин шог, шоу ихэсч, хүмүүс ч түүн рүү хошуурдаг нь тархинаасаа өнөөх эндорфинийг илүү ялгаруулж түр ч гэсэн таашаал аван тайтгарах л гэсэн арга шүү дээ. Тэгэхээр ИНЭЭД бол бухимдал, гутрал, тэр бүү хэл зарим өвчнийг эмгүйгээр эмчлэх хамгийн шилдэг эм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
122.201.31.192
Нахрррррө
3 сарын өмнөөмнө
122.201.31.192
Нахрррррө
3 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]