Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
69 жилийн түүхтэй домогт “Ланд Круйзер”

М.Хүслэн

 Монгол оронд хамгийн тохиромжтой гэгддэг Японы алдарт автомашин үйлдвэрлэгч “Тоёота” корпорацын “Ланд Круйзер” бартаа туулагч жийп автомашины тухай “Авто салон” булангаараа хүргэж байна. “Тоёота Ланд Круйзер” автомашин нь манай улсад хамгийн өргөн тархсан, хамгийн их борлуулалттай тэрэг аж.
Дэлхийн 170 орчим улсад борлуулагдаж буй “Ланд Круйзер” цувралын автомашины борлуулалтын тоо өнгөрсөн онд 10 сая ширхэг давсныг “Тоёота Мотор” корпорацаас албан ёсоор зарлаж байсан. “Ланд Круйзер” автомашин нь “Тоёота” брэндийн хамгийн урт хугацаанд үргэлжилж буй цуврал бөгөөд анх цэргийн зориулалтаар BJ болон FJ нэртэйгээр 1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн.
Өнгөрсөн 69 жилийн хугацаанд “Тоёота” корпорац нь уг цувралыг зогсолтгүй сайжруулж байгаа бөгөөд ингэхдээ уг автомашинуудын эдэлгээ, туулах чадвар, жолоодлого зэргээс гадна хэрэглэгчийн тав тухтай байдал болон аюулгүй байдалд онцгойлон ач холбогдол өгөн ажилласаар ирсэн.

“Ланд Круйзер”-ийн түүх

Японы алдарт “Тоёота” компани анхны “Ланд Круйзер” загвараа 1951 онд үйлдвэрлэж эхэлсэн. Тухай үед ердөө 90 ширхэг автомашин үйлдвэрлэж байжээ. Гэхдээ “Ланд Круйзер” гэсэн нэрээ 1954 оноос өгч эхэлсэн байна. Автомашины үйлдвэрлэлд 66 жил тасралтгүй нэг нэрээрээ явсан загвар тун ховор байдаг аж. Энэ нь “Ланд Круйзер”-ийн нэр хүндийг баталж байгаа хэрэг.
Хамгийн анхны “Ланд Круйзер” загвар хоёр хаалгатай байв. Түүнээс хойш “Ланд Круйзер” 40, 50, 60 загваруудаас томсгож хийж эхэлжээ. Орчин үеийн загвар нь дөрвөн хаалгатай болсон ба тансаг зэрэглэлийн “Ланд Круйзер 200”, загварлаг “Ланд Круйзер Прадо”, хөдөө энгийн хэрэглээ, ажилд унах зориулалттай “Ланд Круйзер 70” цуврал гэж төрөлжүүлэн үйлдвэрлэж байна.

1951 оны загвар

1950 онд Солонгосын дайнаар АНУ-ын арми 100 ширхэг туулах чадвар сайтай машин хийх захиалга өгөхөд “Тоёота” компани үйлдвэрлэхээр болжээ. 1951 оны нэгдүгээр сард “Тоёота BJ” бүтээв. Уг загвар нь Их Британийн “Land Rover Series 1”-тэй адил цэргийн зориулалттай байжээ. 1954 онд албан ёсоор “Ланд Круйзер” нэртэй болсон ба үүнийг тайлбарлахдаа “Land Rover”-ийн өрсөлдөгч гарч ирж байгаа гэжээ.

1955 оны загвар

1955 онд хоёр дахь үеийн цуврал танилцуулагдлаа. Энэ цувралыг экспортын болон энгийн иргэний зориулалттай үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь 3.9 литрийн зургаан цилиндртэй F төрлийн бензин хөдөлгүүртэй, зөвхөн гурван шатлалт хурдны хайрцагтай байжээ.

1960 оны загвар

1960 онд өмнөх 20 цувралаа 40 болтлоо сайжруулжээ. Энэхүү загварыг дэлхий даяар маш олон ширхэг борлуулагдаж байв. 1968 онд 100.000 дахь “Ланд Круйзер” зарагдаж байжээ. 1984 он хүртэл үйлдвэрлэгдсэн.

1976 оны загвар

1976 онд “Тоёота” FJ55 Land Cruiser цувралын анхны Station wagon загварыг худалдаанд гаргасан. Өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд олон өнгөний сонголттой үйлдвэрлэж эхэлжээ. Агааржуулагч, арын, тав тухыг илүү сайжруулсан. Мөн энэ загвараас эхлэн турбо дизель хөдөлгүүрийг танилцуулжээ.
1980 онд улам бүр сайжруулан шинэчилсэн. 1984 онд одоогийн 70 цувралыг үйлдвэрлэж эхэлсэн.

1989 оны загвар

1980 онд бидний хамгийн сайн мэдэх одоо ч олон хүн унаж байгаа алдарт “Ланд Круйзер-80” мэндлэв. Full time буюу байнгын дөрвөн дугуй хөтлөгч, хүндрүүлэгч буюу 4LO системүүд нэмэгдэв. Мөн anti lock system буюу хальтиргааны эсрэг системийг нэвтрүүлсэн байна. Автомашины борлуулалт хоёр сая давлаа. Энэ загварыг 1998 он хүртэл үйлдвэрлэжээ. 4.0 литр, 4.5 литр бензин, 4.2 литр энгийн болон 4,2 литр турбо дизель хөдөлгүүртэй үйлдэрлэж байв. Дөрвөн шатлалт механик, дөрвөн шатлалт автомат болон таван шатлалт механик хурдны хайрцагтай гарч байжээ.
Мөн 1996 онд “Ланд Круйзер Прадо”-гийн хоёр хаалгатай жийпийг гаргасан.

1998 оны загвар

“Ланд Круйзер-100” 1998 онд мэндэллээ. 1997 оны аравдугаар сард Токиогийн авто шоуд анх олон нийтэд танилцуулж, 1998 оны нэгдүгээр сард үйлдвэрлэж эхэлжээ. “Тоёота” компани 1991 оноос уг загварыг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 1994 онд эцсийн загвар нь бэлэн болсон. “Ланд Круйзер-100” загварыг сайжруулж 105 болгож байсан. Гэхдээ албан ёсоор хоёуланг нь 100 загвар гэж нэрлэдэг. 105 нь урд хойд чулак буюу урд хойд хамаарахтай үйлдвэрлэсэн. Хамгийн анх удаа илүү хүчирхэг V8 хөдөлгүүрийг танилцуулсан.

2007 оны загвар

2002 оноос эхэлж таван жилийн төлөвлөгөөт шинэ загварыг бүтээх ажлыг Садаёши Кояри, Тэцүяа Тада зэрэг инженерүүд гардаж хийж байсан. Одоогийн “Ланд Круйзер-200” цуврал 2007 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн. “Ланд Круйзер-200” өмнөх цувралуудаасаа олон тооны онцлог, шинэчлэлтээрээ ялгарч чадсан аж. Үүнд гаднах болон дотоод дизайны өөрчлөлтүүд хийгдсэн. Үүнд, зайнаас хаалгаа онгойлгож цоожлох, зайнаас асааж унтраах, дөрвөн бүсийн агааржуулалт, аюулгүйн дэр, Crawl control буюу бартаат замын шинэ систем, KDSS буюу бидний ярьдаг тосон тэнцүүлэгч, хос турбо дизель хөдөлгүүр, зургаан шатлалт хурдны хайрцагтай болов.
Үүнээс хойш “Ланд Круйзер-200” цуврал байнга шинэчлэгдсээр өдий хүрлээ. 2012, 2016, 2018 онд тус тус шинэчлэгдээд буй.

“Ланд Круйзер-300” хэзээ гарах бол

 “Тоёота Ланд Круйзер” цувралын дараагийн үе болох 300 загвар нь хэзээ гарах нь тодорхойгүй байна. “Тоёота” корпорац алдарт “Ланд Круйзер” цувралаа 10 жил тутамд шинэчлээд шинэ цувралаа гаргаж ирсэн бол энэ удаа 200 загвар нь зах зээлд гараад 13 жил болчхоод байна. “Ланд Круйзер-300” загварыг олон нийтэд танилцуулна гэсэн мэдээ 1917 оноос эхэлж сонсогддог болсон. Гэвч одоо болтол гараагүй байгаа аж. Гэхдээ өнгөрсөн оны эцсээр 300 цувралыг 2020 онд олны хүртээл болгоно гэсэн мэдээлэл сонсогдох болсон. “Ланд Круйзер”-ын шинэчлэгдсэн загвар нь “Тоёота” компанийн шинэ үеийн TNGA платформ дээр суурилагдах бөгөөд шинээр хос турбо бүхий V6 hybrid хөдөлгүүр, шинэ загвар, шинэ технологитой болно. Энэ тухай Японы “Best Car” сэтгүүл “Тоёота” корпорацын төвөөс авсан мэдээллээс эш татсан. Мөн Австралийн сайтуудаар нэлээд мэдээлэх болжээ. Ногоон тивд манайхтай адил “Ланд Круйзер” болон бусад жийпийг өргөнөөр ашигладаг.


“Ланд Круйзер-300” автомашин загварын хувьд өмнөхөөсөө тийм ч өөр байхгүй. Харин урд нүүрний хэсэг илүү том болж гупер болон урд нүүр хурц ирмэгүүдтэй болно гэв. Тав болон долоон суудлын сонголттой. Тэнхлэг хоорондын зай 50 мм уртасна харин нийт кузовын уртын хувьд хэвээрээ байх аж. Хөдөлгүүрийн хувьд 2019 оны наймдугаар сараас бензин V8 моторыг тэтгэвэрт гаргаж оронд нь 4.5 литрийн хос турбо дизель мотор болон хос турбо бензин хайбрид моторыг CVT кроптой санал болгоно гэжээ.
Шинэ загвар болох “Ланд Круйзер-300” автомашины хувьд LX570 -тай төстэй байна гэсэн таамаглал байгаа бөгөөд 4760 мм урт, 1885 мм өргөн, 1835 мм өндөр, тэнхлэг хоорондын зай 2790 мм байх аж. Мөн энэ удаагийн цуврал түлш бага зарцуулдаг. Энэ нь хамгийн онцлох шинэчлэл байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Ланд Круйзер-300”-ийн хөдөлгүүр 5.7 литрийн багтаамжтай бөгөөд 381 морины хүчин чадалтай тэнцэх аж.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]