Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Манай гаргийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгч Криштиану Роналду

Португалийн хөлбөмбөгч, “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналдуг Португал дахь өөрийн зочид буудлаа коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд зориулан эмнэлэг болгоод бүх зардлыг өөрөө гаргах нь гэсэн мэдээлэл тархсан. Гэтэл хэдхэн цагийн дараа нэг зочид буудлынх нь төлөөлөгч энэ мэдээллийг няцааж RTL хэвлэлд “Бид зочид буудал хэвээрээ л үлдэнэ. Бид эмнэлэг болохгүй. Бид ердийнхөөрөө ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Криштиану Роналду гэж хэн бэ

Бүтэн нэр: Криштиану Роналду душ Сантуш Авейру
Яс үндэс: Португал
Төрсөн он сар өдөр: 1985 оны хоёрдугаар сарын 5
Төрсөн газар: Португалийн Мадейра арал Фуншал хот
Өндөр/ жин: 186 см, 84 кг
Гол үүрэг: Зүүн, баруун, төвийн довтлогч
Анхны мэргэжлийн клуб: Спортинг Лиссабон
Их хөлбөмбөгт орсон өдөр: 2002 оны аравдугаар сарын 7-нд “Морейренсе” багийн эсрэг
Үндэсний шигшээ багт тоглосон: 2013 оны наймдугаар сарын 20-нд Казахстаны эсрэг
Хоч, товч нэр: Кри Ро, Криш, CR7, Рон
Өнөөдөр Италийн Турин хотын “Ювентус”-т харьяалагдаж байгаа, Португалийн мэргэжлийн хөлбөмбөгч, хөлбөмбөгийн түүхнээ хамгийн аугаа довтлогчийн нэг. 2009 онд түүнийг Испанийн “Реал Мадрид” баг Английн “Манчестер Юнайтед”-ээс 94 сая еврогооор худалдан авч байснаар манай гаргийн хамгийн үнэтэй тоглогч болж байсан аж.

Роналду сургууль завсардсан нэгэн

Криштиану Роналду Португалын Сан-Педро районы Мадейра арал дээрх Фуншал хотноо 1985 онд нутгийн хөлбөмбөгийн клубийн захиргааны ажилтан Жозе Даниш Авейру, тогооч Мария Долореш душ Сантуш Авейру нарын гэр бүлд дөрөв дэх хүүхэд нь болж мэндэлжээ. Тэрбээр найман наснаасаа эхлэн сонирхогчдын “Андоринья” багт хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Хоёр жилийн дараа гэхэд бяцхан хөлбөмбөгчин Мадейра арлын шилдэг багийн нэг “Насьональ”-д орж хичээллэн жилийн дараа гэхэд Португалийн шилдэг клубуудийн нэг Лиссабоны “Спортинг” багт бэлтгэл хийдэг болсон байна. Үүнээсээ болж 14 насандаа сургууль, боловсролоо хойш тавин зөвхөн хөлбөмбөгт өөрийгөө бүрэн зориулах болжээ.

“Спортинг”

Тэрээр Мадейре дэх гэрээ орхин бие даан амьдарч, эхлээд залуучуудын багт хичээллэж байгаад 16 насандаа насанд хүрэгчдийн багт шилжиж хамгийн анх “Спортинг”, “Морейренсе” багийн халз тэмцээнд 2002 онд тогложээ. Чухам энэ тэмцээнээс л цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон португалчууд хөлбөмбөгийн шинэ од төрөн гарч байгааг анзаарсан байна. Тун удалгүй Роналду анхны олон улсын тэмцээнд оролцож Европын Аваргуудын лигт Италийн “Милан” багтай тогложээ. Түүнийг 17 настай байхаас нь л Европын хөлбөмбөгийн клубууд сонирхох нь ихэссэн. Ялангуяа Европын аварга шалгаруулах тэмцээнд Португалын U-17 шигшээд тоглосноор улам бүр өсчээ. Английн “Арсенал”, “Ливерпул”-ийн дасгалжуулагч Арсен Венгер, Жерар Улье нар бүр илүү сонирхож байжээ.

“Манчестер Юнайтед”

Английн домогт энэ клубт Криштиану өөрөө 28 дугаар авахыг хүссэн боловч ахлах дасгалжуулагч Алекс Фергюсон түүнд “Юнайтед”-ын од Эрик Кантона, Дэвид Бекхэм нарын зүүж байсан “7” гэсэн номер өгөхийг санал болгожээ. “Манчестер Юнайтед” багт ороод Роналду хамгийн анх 2003 оны наймдугаар сарын 16-нд “Болтон”-ы эсрэг тоглосон. Тэгэхэд тоглолт дуусахаас 30 минутын өмнө сэлгээгээр талбайд гарч ирсэн аж. Энэ гайхамшигт тэмцээн, Роналдугийн тоглолт өнөө хүртэл үзэгчдийн сэтгэлд хадгалаастай байдаг гэхэд ташаа болохгүй. Харин Роналду “Манчестер Юнайтед”-ийн төлөөх анхны гоолоо 2003 оны арваннэгдүгээр сард “Портсмут”-ын хаалганд хийж байв.
Роналду 2007 онд “Оны хөлбөмбөгч”, “Оны хамгийн шилдэг залуу тоглогч” цолыг зэрэг хүртэж мөн мэргэжлийн хөлбөмбөгийн нийгэмлэгийн шагнал хүртсэн байна. Мөн тэр жилээ “ФИФА-гийн алтан бөмбөг шагналд нэр дэвшиж байлаа. Ер нь 2007-2008 оны улирлын тоглолтод Роналду жинхэнэ од болж, өрсөлдөгчийнхөө хаалганд 42 бөмбөг оруулан хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн үнэлгээгээр Английн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон.
2008-2009 оны улирлын тэмцээнд Криш 26 бөмбөг оруулж “Улаан чөтгөрүүд”-ийг Премьер лигийн бас нэг шагнал хүртэхэд нь, Лигийн аваргын шигшээд үлдэхэд нь тус болсон юм.

“Реал Мадрид”

2009 он бол Роналду хамгийн их үнэд хүрсэн жил. Түүнийг “Реал Мадрид” өмнө нь тоглож байсан “Манчестер Юнайтед” багаас 94 сая еврогоор “худалдан авсан”. Испанийн Эзэн хааны клубт Роналду тун амжилттай тоглож нэг улиралд 33 бөмбөг оруулж байсан ч баг нь түрүүлж чадаагүй. 2010-2011 оны улирлын тоглолтод Роналду хувийн амжилтаа ахиулж хэд хэдэн дээд амжилт тогтоосны нэг нь тэрээр 41 гоол оруулж өөрийн өмнөх 38 бөмбөгний амжилтаа ахиулан Уго Санчес, Тельмо Сарра нарын амжилтыг давтжээ.
2011-2012 оны улирлын тоглолтод Реал 38 удаа тоглохдоо 121 гоол оруулж дээд амжилт тогтоосон бол Роналду 55 тоглолтод 60 бөмбөг оруулснаар хамгийн амжилттай улирал болсон байна.

“Ювентус”

Тэрбээр “Реал Мадрид” клубт есөн жил тоглосны дараа 2018 оны долдугаар сарын 10-нд ФИФА-гийн Дэлхийн цомын төлөөх шийдвэрлэх тоглолтын үеэр Италийн “Ювентус” багт шилжсэн. Италийн баг түүний төлөө 117 сая евро төлж, дөрвөн жилийн гэрээ хийж жилийн цалинг нь 30 сая еврогоор тогтоосон байна. Энэ бол Италийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн үнэтэй гэрээ байлаа. “Ювентус”-ийн нэрээр хамгийн анх наймдугаар сарын 18-нд хөлбөмбөгийн ногоон талбайд гарсан бол хамгийн анхны гоолоо өмнө нь өөрийн тоглож байсан “Манчестер Юнайтед”-ийн хаалганд арван нэгдүгээр сарын 7-нд оруулсан байна.

Роналдугийн тоглолтын хэв маяг

Роналду ямагт довтолгооны зүүн жигүүрт тоглодог ч, олон төрлийн арга барилтай довтлогч, гэхдээ талбайн төвийн байрлалд ч биеэ хамгийн итгэлтэй авч явдаг. Нөгөө нэг зүйл бол Криштиан манай гаргийн хамгийн хурдан хөлбөмбөгчдийн тоонд ордог, бөмбөг хаана л явна тэнд хүрч чаддаг тамирчин. Тэрээр хэдийгээр метр 80 см-ийн өндөртэй ч энэ нь түүний тоглолтод нөлөөлдөггүй, булчин маш сайн хөгжсөн, бөмбөгийг ямар ч нөхцөлд хамгийн дээд түвшинд авч явдаг юм.
Хамгийн гайхамшигтай нь Роналду угаасаа баруун боловч хоёр хөлөөрөө хамгийн хүчтэй, бас оновчтой цохиж чаддаг. Мөн торгуулийн цохилтыг гүйцэтгэхдээ жинхэнэ мастер гэж болно. Өөрийн карьерийн хугацаанд тэрээр цөөнгүй гоолыг жинхэнэ урлагийн түвшинд хийж мэргэжил нэгтнүүд болон хөгжөөн дэмжигчдээ гайхашруулсан.
Манай гаргийн хамгийн шилдэг хөлбөмбөгчийн цорын ганц дутагдал бол амиа хичээсэн зан гэж болно. Тэр тоглолтын явцад бөмбөгийг өөртөө барьж байхыг эрмэлзэж, заримдаа өрсөлдөгчөө цохиж, гоол оруулдаг. Заримдаа бөмбөг алдаж, өрсөлдөгчдөдөө боломж олгон өөрийн хаалганы дэргэд гал дуудах нь бий.

Криштиан Роналдугийн цалин, хөрөнгө

Роналду жилдээ 30 сая еврогийн цалинтай, манай гаргийн хамгийн баян таван хөлбөмбөгчийн нэг. 2018 оны сүүлчээр түүний нийт хөрөнгө 450 сая ам.доллар давж байлаа. Энэ их хөрөнгийг Роналду ганцхан хөлбөмбөгөөр ч бас олоогүй, манай гаргийн нэр хүндтэй томоохон Nike, EA Sports зэрэг компанитай олон саяын гэрээ байгуулдаг. Үүний зэрэгцээ өөрийн брэндийн CR7 хувцас худалдаалж, нийгмийн сүлжээгээр ч багагүй орлого олдог юм.

Гэр бүл, хувийн амьдрал

Криштиан Роналду Испанийн бүжигчин, загвар өмсөгч Жоржина Родригестэй хамт амьдардаг. Анх 25 насандаа аав болж хоёр хүү, хоёр охинтой болсон. Нэрт хөлбөмбөгчин хүүхдүүдийнхээ эхийг зарлах дургүй, ялангуяа анхны хүүүтэйгээ цаг нөгцөөх тун дуртай гэдэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]