Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Д.Ганбүрэн: Хүний сэтгэл бүжиглэдэг

“Виктория” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч, бүжгийн багш Д.Ганбүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
-Намайг Ганбүрэн гэдэг. Виктория бүжгийн клубийг үүсгэн байгуулагч, багш. Ер нь бүгдийг л хийдэг дээ. (инээв) Миний үндсэн мэргэжил холбооны техникч. Энэ мэргэжлээрээ 18 жил ажилласан. Гэсэн ч хүний дотоод мөн чанарт өөрийн авьяас, хүсэл мөрөөдөл нь нуугдаж байдаг шүү дээ. Тэр мөрөөдөл нь миний хувьд бүжиг байсан.
-Анх бүжигтэй яаж танилцсан түүхээсээ хуваалцаач?
-Би Булган аймагт төрсөн. Манай цэцэрлэгийн багш их идэвхтэй, сайн хүн байлаа. Бага насныхаа бүх зүйлийг санахгүй ч тэр багш надтай маш их ажилладаг байсныг тод санадаг. Тэр цагаас л эхлэн бүжигт дурлаж бүжиг гэх өөрийн шинэ ертөнцтэй болсон. Энэ ертөнц амьдралын минь нэг хэсэг болсон.
-Мэргэжлээрээ ажиллаж байх үедээ ч бүжиглэдэг байсан гэсэн үг үү?
-Би холбооны сургуулиа төгсөөд ажилд орсон. Арван жилийн дунд сургуульд байхаасаа урлаг, спортод дуртай байсан хүүхдүүд ажилд орсон ч тэр зан нь хэвээрээ байдаг шүү дээ. Тийм л замаар ажилчин болсон ч бүжгээ орхиогүй. Ажлынхаа завсар зайгаар бүжиглэж аймаг, бүсийн хэмжээний тэмцээнд оролцдог байсан. Би ихэвчлэн монгол бүжиг бүжиглэдэг байсан.
-Мэргэжлээрээ олон жил ажиллаж байр сууриа олсны дараа гэнэт ажил мэргэжлээ солино гэдэг зориг шаардсан шийдвэр байх болов уу. Яаж энэ шийдвэрээ гаргасан бэ?
-Амьдралын минь 40 насны үе амьдралын уналт босолт, хугарлын үе тохиосон л доо. Тэр үед өөрийнхөө ертөнцөөр, өөрийнхөө хүслээр амьдрахгүй энэ амьдралаа дуусгачхаж байгаа юм шиг санагдсан. Энэ нь надад их дарамттай байсан л даа. Өглөө ажилдаа яваад л, орой ирээд, дарга нарын үгээр байж, өөрийн толгойгүй амьдарч байгаа юм шиг. Тэгсэн хэрнээ бусдын өмнө хариуцлагатай ажил хийгээд яваад байдаг. Ингээд нэлээд бодсоны дараа дахиад шинээр амьдралыг өнгөтөөр харах боломжтой гэдгийг ойлгосон.
-Бүжгийн клубээ байгуулаад анх юунаас урам зориг авав?
-Клубээ байгуулаад эхний зургаан сар хэцүү байсан. Сургалтаа явуулах гэхэд намайг тоож хүн мөнгөө өгөх үү, үгүй юү гээд асуудалтай. Яагаад гэвэл би чинь олонд танигдаагүй, тэр тусмаа өөрөө бүжгээ заах түвшинд хүрээгүй байсан. Эхний зургаан сард намайг зорьж ирсэн хүмүүст маш их сэтгэлээ зориулж заая. Ингэх явцдаа өөрөө туршлагатай болъё гэж бодсон. Энэ үед Баянзүрх дүүргийн ахмадууд намайг дэмжсэн. Тэдэнд үнэ төлбөргүй зургаан сар бүжгийн хичээл заалаа.
Тэгэхэд бүжиг заалгаж байсан нэг настай эгч маань “Үнэгүй юм гэж байдаггүй юм, охин минь ямар ч хүний хөдөлмөрийг үнэлж хөлсийг нь өгөх хэрэгтэй” гэж хэлээд 20 мянган төгрөг өгсөн. Авахыг хүсээгүй ч, яагаад ч юм надад маш их урам өгсөн. Сая төгрөг өгснөөс ч илүү амттай байсан гэх үү дээ. Ингээд л мөрөөдөл маань биелж эхэлсэн. Тиймээс би ахмадуудтай ажиллах дуртай.
-Бизнесийн хувьд хүнд хэцүү зүйл нь юу байв?
-Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байсан. Дотроо бүтээнэ ээ, чадна аа гэж бодсон ч яг яаж эхлэх, алсын хараагаа мэдэхгүй шантрах үе олон байсан. Тулгамдаж байсан асуудлаа шийдэх бүрт өнөөдрийн асуудлаас илүү алсаа харах хэрэгтэйгээ ойлгосон. Одоо клуб маань байгуулагдаад гурван жил гаруй болж байна даа.
-Бүжгийн клубт явснаар хүн ер нь яаж өөрчлөгддөг юм бэ?
-Бүжиг бол хүний анхан шатны хэрэгцээ мөн. Хүн иддэг, унтдаг, өмсдөг, зүүдэг. Үүнтэй адил хүний сэтгэл хөдлөхөөр алга ташдаг. Сайхан дуу сонсохоор биеэрээ найган бүжиглэдэг. Бүжиг хүний сэтгэлд байдаг зүйл. Хүний сэтгэл бүжиглэж байгаа нь тэр. Хүний сэтгэл бүжиглэдэг юм шүү дээ. Тэгэхээс сонгогдсон, авьяастай хүн л бүжиглэдэг юм биш. Хүн бүхэн л үүнийг хийж чадна.
Хүн бүжгийн клубт явж сурсны дараа гайхалтай сайхан тайвшралыг олдог. Стрессээ тайлна. Амьдралын асуудлуудаа түр ч болов мартана. Ингэхээр баяр, хөөр аз жаргалтай мэдрэмжийг мэдэрдэг. Өөрийгөө голж байсан хүн өөр олон зүйлс сурахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, өөртөө итгэлтэй болж байгаа нь энэ. Жингийн илүүдэлтэй хүмүүс энэ асуудлаасаа салдаг. Би 72 кг жинтэй байсан. Сүүлийн 3-4 жил идэвхтэй бүжгээр хичээллэж одоо бол 58 кг болсон. Эрүүл болж байгаа гэсэн үг. Уушгины багтаамж сайжирч, зүрх судасны өвчин багасч, тархи амардаг.
-Хоёр хүн бүжиглэхээрээ биеэрээ хүрэлцэж байгаа нь бас нэгэн биеэ авч явах соёлд сургаж байгаа мэт санагдсан. Магадгүй хүний мэдрэмжүүдийг сэрээдэг юм болов уу?
-Тийм. Хүний маш нарийн мэдрэмжүүдийг сэрээдэг. Бүжиг аливаа зүйлийг харж, мэдэрч, заавал үг хэлэхгүйгээр хүнийг үйлдлээр нь ойлгохыг заадаг. Бүжгийн талбай дээр бид эрэгтэй хүнийг жолооч, эмэгтэй хүнийг машин гэж үздэг. Жолоочгүй машин явахгүй. Тэгэхээр гайхалтай удирддаг жолооч л уран жолоодлого сурна. Эмэгтэй хүнийг эрэгтэй хүн жаргааж бүжиглүүлдэг. Эмэгтэй хүн болж төрсний гайхалтай мэдрэмжийг төрүүлэхэд хөндлөнгөөс үзэж буй үзэгчид ч бишрэх болно. Ялангуяа энэ төрлөөр эрчүүд хичээллээсэй гэж хүсдэг.

-Бүжиглэхэд хүн бие галбирын хувьд яаж өөрчлөгддөг вэ?
-Хүний анатомын стандарт галбиртай болж өөрчлөгддөг. Хичээллэх явцад аяндаа залуужиж, үзэсгэлэнтэй дүр төрхөө хадгалдаг. Хүний нуруу тэгширч, бие болоод алхаа гишгээ цэгцэрч, хүзүүний үрчлээ багасч, илүү өөртөө итгэлтэй болдог.
-Хүмүүс ихэнхдээ “Зав гарахгүй байна, би бүжгийн эвсэлгүй” гэж хэлдэг шүү дээ. Эдгээр хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Хүн бүхэнд 24 цаг өгөгдсөн. Гэтэл бид цахим орчин, зорилгогүй уулзалт зэрэг олон зүйлд дэмий цагаа өнгөрөөдөг. Энэ цагаа огт тооцож үздэггүй шүү дээ. Тиймээс өөртөө хэдэн цагийг зарцуулж чадаж байгааг харах хэрэгтэй. Хамгийн багадаа долоо хоногийн гуравхан өдөр л өөртөө хоёрхон цагийг зарцуулаарай гэж зөвлөе. Одоо цагт өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, өөрийгөө шинээр нээх боломж маш их болсон. Бүжигт дургүй, эвсэлгүй гэж хэлдэг хүмүүс харин ч илүү цахиур хагалаад байдаг шүү. Бүжиг бол амьдралыг аврагч. Бүжиглээд үз. Таны амьдрал өөрчлөгдөх болно. Жишээ нь хосоороо ирээд бүжиглэхэд илүү дотносч, харилцаа нь сайжирдаг.
-Гурван жилийн хугацаанд та хэр олон шавьтай болсон бэ?
-Бүжгийн клуб дээрээ 1000 гаруй шавьтай болсон байна. Сургалтаар заасан хүмүүсээ нэмбэл 3000 гаруй хүнд бүжиг заажээ. Энэ хүмүүсээс олон мундаг бүжигчид төрөн гарсан. Бүжиг бол тасралтгүй хөгжлийг шаарддаг болохоор одоо боллоо гэсэн ойлголт байхгүй. Хөгширсөн ч бүжиглэнэ.
-“Виктория” бүжгийн клубт явдаг хамгийн ахмад бүжигчин хэдэн настай вэ?
-Хамгийн ахмад бүжигчин маань 72 настай. Насаараа цэргийн байгууллагад ажилласан ах байгаа. Түнх нь өвчтэй хэдий ч залуучуудаас илүү идэвхтэй бүжиглэдэг. Та бүхэн ч гэсэн бүжгийн клубээр зочилж, өөрийн дотоод ертөнцөө сэрээн, аз жаргалаар умбасан хүн болохоор зориглоорой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 4 сэтгэгдэл
N.Muhkhjargal43.228.130.71
Uneheer saikhan setgegdel turluu saikhan ch busgui saikhan ch bujigledeg emegtei shuu eruul enkh, aj jargal, ajliin amjilt husie
2022/08/09
N.Muhkhjargal43.228.130.71
Uneheer saikhan setgegdel turluu saikhan ch busgui saikhan ch bujigledeg emegtei shuu eruul enkh, aj jargal, ajliin amjilt husie
2022/08/09
N.Muhkhjargal43.228.130.71
Uneheer saikhan setgegdel turluu saikhan ch busgui saikhan ch bujigledeg emegtei shuu eruul enkh, aj jargal, ajliin amjilt husie
2022/08/09
N.Muhkhjargal43.228.130.71
Uneheer saikhan setgegdel turluu saikhan ch busgui saikhan ch bujigledeg emegtei shuu eruul enkh, aj jargal, ajliin amjilt husie
2022/08/09
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]