Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ

Энэ долоо хоногт хоёр их гүрний худалдааны дайн санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө анхаарлын төвд хэвээр байх болно. Санхүүгийн зах зээлд оролцогчдын хувьд АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн талаар шинээр гарах тайлан, дэлхийн улс орнуудын Төв банкууд, түүний дотор Европын Төв банкны удирдлагуудын уулзалтаас гарах үр дүн ихээхэн анхаарал татаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх албан ёсны айлчлалыг чухалчлан сонирхож байна.


Худалдааны дайны үр дагавар

Баасан гарагт (2019.05.31) Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп Мексикийн импортын бараанд 5 хувийн татвар ногдуулахаар болсноо мэдэгдээд зогсохгүй маргааш өдөр нь Хятадаас импортолж байгаа 200 тэрбум ам.доллароор үнэлэгдэх барааны татварыг 10 хувиас 25 хувь болгож өсгөхөө зарлав. Ингэснээр дэлхий даяар худалдааны дайн дэгдэх нөхцөл байдал үүсч, дэлхийн эдийн засгийн уналт удахгүй эхэлнэ гэсэн айдаст хөрөнгө оруулагчид улам ихээр автагдаж эхэллээ.
Эхний сэрэмжлүүлэг АНУ-ын Засгийн Газрын бондын зах зээл дээр илэрч эхэллээ. АНУ-ын Засгийн газрын гурван сарын бондын өгөөж арван жилийн бондоос илүү гарчээ. XX зууны үед тохиолдсон эдийн засгийн ихэнх хямралын үед энэхүү АНУ-ын Засгийн газрын бондын үр ашгийн муруй яг ийм байдалтай байжээ. Энэ оны тавдугаар сард дэлхийн болон АНУ-ын хөрөнгийн зах зээл хоёулаа буурсан үзүүлэлттэй байна.


Хэдийгээр худалдааны дайн одоохондоо асуудал үүсгэх хэмжээнд хүрээгүй боловч Холбооны Нөөцийн Сангийн (Америкийн төв банк) үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гарч болзошгүй. Энэ жил Холбооны нөөцийн Сан хоёр удаа бодлогын хүүгээ тус бүрдээ 0.25 хувиар бууруулна гэсэн хүлээлт яаж эргэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ долоо хоногт АНУ-ын Төв банкны удирдлагууд Чикаго хотод хоёр өдөр хуралдаж, мөнгөний бодлогоо хэлэлцэх аж. Энэ үеэр Холбооны нөөцийн сан инфляцаа хэрхэн тогтвортой барих, хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих зэргээр худалдааны дайнаас гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилтуудаа хэлэлцэх нь гарцаагүй юм.


АНУ-ын ХАА-аас бусад салбарын ажил эрхлэлтийн тайлан

Энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын ажил эрхлэлтийн тухай тайлан хэвлэгдэн гарна. Одоогийн таамаглалаар АНУ-ын эдийн засагт 183 мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 3.6 хувьд буюу тогтвортой байх төлөвтэй байгаа аж.

 

М.Драги: Европын эдийн засгийг дэмжинэ

Энэ долоо хоногийн пүрэв гарагт Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги Евро бүсийн эдийн засгийг дэмжих зорилгоор банкуудын өөрийн хөрөнгийг санхүүжүүлэх асуудлыг шийдэж магадгүй байна. Хэрэв шийдвэр гарах аваас арилжааны банкууд бизнест зориулан гаргах зээлээ нэмэгдүүлэх боломжтой болно. Үүгээр зогсохгүй, Европын Төв банк бусад нэмэлт урамшууллыг ашиглах боломжийг эрэлхийлж байгаа юм байна. Евро бүсийн эдийн засгийн өсөлт сайнгүй байна.
Худалдааны дайны хурцадмал байдал, Итали, Европын комисс хоорондын харилцан үл ойлголцол, Германы үйлдвэрлэлийн салбарын зогсонги байдал, хөрөнгийн зах зээлийн бууралт, инфляц өсөх хандлага, Brexit-ийн хатуу байр суурь зэрэг эдийн засагт сөрөг үр дагавар авчрах асуудлууд нэг дор бөөгнөрч, шийдлээ хүлээж байна. Гэвч одоохондоо Евро бүсийн эдийн засаг эхний улирлаас эхлэн өсөх хандлага ажиглагдаж, банкнуудын олгож буй зээлийн хэмжээ нэмэгдсэн дүнтэй байгаа.


Д.Трампын Их Британид хийх айлчлал

Д.Трамп, Sunday Times сонинд өгсөн ярилцлагадаа “Их Британи Европын Холбооноос гарахын тулд 39 тэрбум паундыг төлөхөөс татгалзах хэрэгтэй, хэрэв Европын Холбоо тэдний хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Brexit-ийн хэлэлцээрийг бүрмөсөн зогсоох ёстой” гэх зэргээр мэдэгджээ. Их Британид хийх Д.Tрампын айлчлал даваа гарагт эхлэх бөгөөд түүнийг Хатан хаан II Элизабет, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар хүлээн авах юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал иргэдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна.

 

Австралийн Нөөцийн банкны шийдвэр

Бодлогын хүү гэж юу вэ?

Төв банкууд үндсэн зорилт болох инфляц буюу үнийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигладаг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү юм. Мөн арилжааны банкууд Төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ч ойлгож болно.
Төв банкны гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүүнд тооцогддог. Энэ хүүтэй харьцуулагдаж зах зээлийн хүү тогтдог учир бодлогын хүүг хөтөч хүү, эсвэл жишиг хүү гэж нэрлэдэг.
Бодлогын хүүг өөрчлөх замаар Төв банкууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорьдог.


Бодлогын хүү өндөр үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл олгож эрсдэл үүрэлгүй Төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл олгох нь түгээмэл. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө Төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг
Шинжээчдийн үзэж байгаагаар, Австрали дэлхийн хөгжингүй орнуудаас бодлогын хүүгийн хэмжээгээ бууруулсан хоёр дахь улс болох аж. Ихэнх шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ мягмар гарагт Австралийн Нөөцийн банк (Төв банк) бодлогын хүүгийн хэмжээгээ 0.25 хувиар бууруулж 1.25 хувьд хүргэнэ. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа тохиож буй бодлогын хүүгийн өөрчлөлт юм.


Австралийн Нөөцийн банкны шийдвэр гаргагчид зургадугаар сарын 4-нд уулзалт хийсэн бөгөөд үр дүнд нь мөнгөний бодлогоо сулруулах магадлалтай байгаа гэдгээ мэдэгдсэн. Зах зээл ч хүлээлтийн байдалд шилжсэн. Bloomberg-ийн мэдээлснээр тэдний бодлогын хүүгийн хэмжээг бууруулах магадлал 87 хувь байна. Түүгээр ч зогсохгүй, наймдугаар сард бодлогын хүү бас дахин буурах магадлал 50 хувиас дээш байгаа. Учир нь наймдугаар сард Австралийн Төв банк инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн талаарх шинэ мэдээллээ авах болно” гэж ING (Нидерландын санхүүгийн хуулийн этгээд банк, даатгал, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг) шинжээчид мэдэгдэв.
Энэ пүрэв гарагт Энэтхэгийн Нөөцийн банкны зөвлөгөөн болно. Шинжээчдийн таамаглаж буйгаар Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгийн хэмжээгээ 6 хувиас 5.75 хувь хүртэл бууруулах юм байна.

Энэ нийтлэлийг бэлтгэхэд
Reuters агентлагийн материалуудыг ашиглав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]