Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Спортын ертөнц сэргэж эхэллээ

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархсанаар сүүлийн саруудад олон спортын тэмцээн уралдаан цуцлагдсан билээ. Энэ нь спорт сонирхогчдод илүүтэй хүнд туссан. Тэгвэл одоо гэрээсээ цэнхэр дэлгэцээр ч болтугай тэмцээн уралдаанаа үзэн сэтгэлийн цангаагаа тайлах цаг ирж байгаа таатай мэдээг дуулгаж байна.
Хөлбөмбөгийн Европын Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтуудыг наймдугаар сарын 7, 8-нд явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хойш багууд 3-4 хоног тутам тоглож, шигшээ тоглолт наймдугаар сарын 29-нд болохоор төлөвлөжээ. Мөн хугацаа хэмнэх үүднээс шөвгийн наймын шатанд хариу тоглолт хийхгүй байх асуудлыг ярилцаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Европын лигийн хувьд шөвгийн 16-гийн “Севилья”-“Рома”, “Интер”-“Хетафе” багийн тоглолт наймдугаар сарын 2-нд, хариу тоглолтууд мөн сарын 6-нд болно. Улмаар “Аваргуудын лиг”-ийн нэгэн адил тоглолтуудыг шахаж, шөвгийн наймын тоглолтууд наймдугаар сарын 10, 13-нд, хагас шигшээ тоглолт 17, 20-нд, шигшээ тоглолт 27-нд Польшийн Гданьск хотноо болох тов гарчээ.
Санхүүгийн алдагдлаас эмээсэн англичууд премьер лигийн энэ улирлыг тоглож дуусгахаар хатуу шийдээд байна. Ингэхийн тулд үлдсэн 9-10 тоглолтыг таван долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөжээ. Гэхдээ эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр байна. Одоогоор зургадугаар сард явуулна гэж яригдаж байгаа ч үүнд эрх баригчдын зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс цар тахлын нөхцөл байдлаас бүх зүйл шалтгаална.
Мөн олны үзэх дуртай боксын хувьд Европ, Хойд Америкт тэмцээн зохион байгуулах талаар ялгаатай төлөвлөгөө хэрэгжиж байна. “Matchroom Boxing”-ийн Эдди Хирний хэлснээр долдугаар сараас боксын тэмцээнүүд эхлэх бололтой. Гэхдээ эрх баригчид хэрхэхийг шийднэ. “Top Rank”-ын тэргүүн Боб Арумын хэлснээр зургадугаар сараас үзэгчгүй тэмцээн зохион байгуулж эхлэх боломжтой гэнэ.
Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны комисар Адам Сильвер багууд тоглогчоо бэлтгэлд дуудаж болох хамгийн наад талын хугацааг тавдугаар сарын 8 гэж зарласан. Тэрбээр тавдугаар сард эхэлж байж л улирлыг гүйцээж дуусгах боломжтой гэж өмнө нь нэг бус удаа хэлж байв.
Теннисчид тэмцээнээ долдугаар сарын 13 хүртэл зогсоогоод байгаа. Тухайлбал, Уимблдон цуцлагдсан бол Францын нээлттэй тэмцээн есдүгээр сард болохоор хойшлогдсон. АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 31-нд эхлэх ёстой ч шийдвэрийг зургадугаар сард гаргана гэсэн байна.
Авто уралдааны хорхойтнуудын дуртай “Формула-1” ирэх долдугаар сард хөшгөө нээж магадгүй. Долдугаар сарын 5-нд Австрид болох “Гран при”-г цуцална гэсэн шийдвэр гараагүй байгаа. Цаашид ямар нэг саад гарахгүй бол зохион байгуулагчид тэмцээнээ ондоо багтаан үргэлжлүүлж дуусгах бололтой. Ингэхдээ нэг тивд болох тэмцээнүүдээ дараалан зохион байгуулах гэнэ.
Олимп нэг жилээр хойшилж 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэхээр болсон. Хөнгөн атлетикийн 2021 оны ДАШТ 2022 онд болж хойшилсон. Энэ оны Лондоны марафон аравдугаар сарын 4-нд болж хойшилсон бол Парист болох байсан хөнгөн атлетикийн ЕАШТ цуцлагджээ. Дугуйн “Тур де Франс”, “Вуэльта”, “Жиро д Итали” зэрэг том уралдаанууд наймдугаар сар болж хойшилсон. Энэ гурван тэмцээн хоорондоо давхцахгүй нь мэдээж тул дугуйн улирал аравдугаар сар хүргэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]