Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Селена Гомес Хуримаа хийх хүртэл цэвэр ариуны бөгж зүүжээ

Х.Өлзий

Америкийн урлаг, кинонд Холливудад хамгийн өсөх ирээдүйтэй залуу жүжигчин, авьяастны жагсаалтын эхэнд дуучин, жүжигчин Селе́на Мари́ Го́месыг бичиж байна.
Бүсгүй “Вэйверли Плэйсээс ирсэн шидтэн” телевизийн цувралаас 2009, 2010, 2011, 2012 онуудад Kids’ Choice Awards-ын 2009 онд ALMA Award-ын шагнал хүртсэн юм. Жүжигчин 2009 онд ЮНИСЕФ-ийн сайн санааны элч болсон нь энэ сангийн түүхэн дэх хамгийн залуу гишүүн, элч болж байсан юм.

Намтраас

Селена Мари Гомес 1992 оны долдугаар сарын 22-нд америкийн Техас мужийн Гранд-Прейрид төрсөн. Эцэг нь мексик, эх нь итали, америк гаралтай. 2010 онд Селена гэрээрээ дунд боловсрол эзэмшиж диплом авсан байна.
Селена бүр багаасаа л кино урлагт хөл тавьж 2002-2007 он гэхэд “Вэйверли Плэйсээс ирсэн шидтэн”, “Үнсгэлжингийн өөр бас нэг түүх”,“Гүнжийг хамгаалах хөтөлбөр”, “Ханна Монтана”, Тагнуулч хүүхдүүд 3:Тоглоом дууссан” кинонуудад тоглоод амжжээ. Үүнийхээ зэрэгцээ бас телевизийн “Барни, түүний нөхөд” шоунд тоглосон байна.


Хөгжмийн
урлагт

2008 онд Селена Hollywood Records-тэй гэрээ байгуулж “Шидтэн”, “Вэйверли Плэйсээс ирсэн шидтэн”, “Үнсгэлжингийн өөр бас нэг түүх”,“Гүнжийг хамгаалах хөтөлбөр” зэрэг кинонуудад дуулсан байна.
Улмаар 2009 онд өөрийн Selena Gomez & the Scene хамтлагтайгаа хамтран Kiss & Tell цомгоо гаргажээ. Түүний поп-рок, данс-поп, синтипоп хэв маягийн дуунууд олны анхаарлыг татаж эхлэх нь тэр.
2010 онд Селена “Рамон болон Бизус, “Монте Карло” киноны гол дүрүүдэд тоглолоо. Энэ ондоо хоёр дахь A Year Without Rain цомгоо гаргав.
Бас “Саннид боломж олго” цувралын нэгдүгээр хэсгийн 13 дугаарт уригдан тогложээ. 2011 он гэхэд Селена дахиад л When the Sun Goes Downнэртэй гурав дахь цомгоо гаргалаа. Мөн “Хоёр ертөнцийн дайн, Артур” кинонд гүнжийн дууг оруулсан байна.
2012 онд “Араатнууд амралтаараа” хүүхэлдэйн кинонд дуу оруулж”, “Тасалдсан амралт” кинонд тоглолоо.
Харин 2013 онд “Хөөцөлдөөн” киноны гол дүрд тоглосон ч энэ дүрээрээ 2014 онд “хамгийн муу эмэгтэй дүр”-ийн “Алтан улаагана" шагнал хүртсэн байна.
2014 оноос тэр хөгжмийнхөө урлагаас түр завсарлаж кинонд тоглохоо үргэлжлүүлсэн байна. Гэхдээ 2014 оны сүүлчээр өөрийн хит дуунуудаа багтаасан For You цомгоо гаргасан юм.
2015 оноос Селена Interscope Records-той ажиллаж эхэлсэн байна. Дахиад л Араатнууд амралтаараа” хүүхэлдэйн киноныхоо хоёрдугаар хэсэгт дуу оруулж. Мөн “Bad Blood” дууны клипт оролцжээ. Энэ оныхоо зургадугаар сард рэпер A$AP Rocky-той “Good For You” дуугаа бичүүлсэн нь 36 улсад iTunes-ыг хэдэн цагийн турш тэргүүлсэн байна. Гэхдээ тэрээр наймдугаар сард энэ дууныхаа клипийг шинэчилж гаргасан.
Есдүгээр сараас харин Гомес “Хөршүүд. Дайны олзон дээр” киноны хоёрдугаарх хэсгийн зураг авах ажилд оржээ. Гэхдээ дуугаа орхисонгүй есдүгээр сарын 4-нд шинэ альбомныхоо трек-листийг танилцуулсан байна. Ердөө зургаа хоногийн дараа “Same Old Love” нь гарсан байна.
2015 оны аравдугаар сараас Селена Гомес телевизийн “Яагаадын 13 шалтгаан” шинэ цувралын гүйцэтгэх продюссерээр батлагджээ.
Селенагийн гол дүрийнх нь нэгэнд тоглосон “Тулаанд ялагдлаа” киноны трейлер 2016 оны наймдугаар сард түгсэн юм. Харин наймдугаар сарын 30-нд Селена Гомес чонон хөрвөс, харшлын шинж тэмдэг илэрсний улмаас өөрийнхөө урлагийн карьерыг түр завсарлаж байгаагаа зарласан байна.
Есдүгээр сарын сүүлчээр Селена Starrah-ын оролцоотой Cashmere Cat “Trust Nobody”-гаа гаргасан бол арваннэгдүгээр сард Trust Nobody дууныхаа клипийг гаргаж амжсан байна. Энэ сардаа Селена “Шилдэг поп-рок дуучин эмэгтэй” номинацаар хөгжмийн урлагийн American Music Awards шагнал хүртсэн юм.
2017 он гараад Селена өөрийнхөө Instagram ер бусын зохиомж байрлуулан шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан. Үүнээс ердөө таван өдрийн дараа норвегийн дижи Кайго Селена Гоместой холбоо барьж ердөө дөрөв хоногийн дараа тэдний хамтарсан “It Ain’t Me” дуу гарсан нь Billboard Hot 100–ын ТОП-10-т багтжээ.
Энэ оны гуравдугаар сард өөрийн нь продюссер хийж бүтээсэн “Яагаадын 13 шалтгаан” цуврал гарч эхэлсэн байна.

Хувийн
амьдрал нь

Селена Гомес 12 насандаа америк уламжлалаар “цэвэр ариуны- бөгж зүүсэн байна. Энэ нь хуримаа хүртэл цэвэр онгон байна гэдгийн илэрхийлэл. Бүсгүй 2008 оноос Ник Жонсонтой уулзаж байсан ч 2010 оны эхээр харилцаагаа бүрэн тасалсан гэдэг. Энэ зуур 2009 онд жүжигчин Тейлор Лотнертэй уулзаж байгаад бас л салсан ч харин сайхан найзууд хэвээр үлджээ.
2011 оны нэгдүгээр сараас Жастин Бибертэй үнсэлцэж байгаа нэг зургаас болоод Биберийн төрөл садангуудаас Селенаг ална хэмээн Twitter –ээр заналхийлж эхэлжээ. Ингээд 2012 оны арваннэгдүгээр сард Селена, Бибер хоёр салж байгаагаа албан ёсоор зарласан ч ердөө долоо хоногийн өмнө хоёулаа хамтдаа олны өмнө гарч ирсэн гэдэг.
Ингээд 2013 оны нэгдүгээр сард ёстой жинхнээсээ салж байгаагаа зарлаад найзууд хэвээр үлдэхээр шийдсэн байна.
Селена 2017 оноос дуучин The Weekеnd-тэй уулзаж байснаа ч төд удалгүй арваннэгдүгээр сард бас л салж, харин Селена эргээд Жастин Бибертэй уулзаж байгаа хэмээн хэвлэлүд бичиж эхэлсэн.

Эрүүл мэндийн асуудал

2011 онд Селена The Tonight Show шоунд оролцсоныхоо дараа толгой хүчтэй өвдөж байна хэмээн дотор нь муухайран арай л ухаан алдчихалгүй яаралтай тусламж дуудаж байлаа. Дуучин, жүжигчин бүсгүйн хамгийн ноцтой шаналгаа нь чонон хөрвөс, үүгээр хэдэн жил шаналж байгаа. 2015 онд химийн эмчилгээ нэлээд хийлгэсэн. Гэхдээ л үүнээс болж 2016 онд дэлхийг тойрон хийх гэж байсан Revival аялан тоглолтоо болиход хүрч байсан юм.
Бас 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж найз жүжигчин Франсии Райсын бөөрийг биедээ суулгуулж.
Ийм нэг дуучин, жүжигчин, продюссер, 28 настай бүсгүй Холливудын найруулагч, продюссерын анхаарлыг татан, дуулж, жүжиглэж энэ хэрээрээ үзэгч, сонсогч олны талархал хүлээн амжилт руу улам л урагшилсаар байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
1 цаг 31 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]