Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Бээжингийн их сургууль робот инженерчлэлийн анги нээжээ

Бээжингийн их сургууль хиймэл оюун ухааны салбарын хурдтай хөгжилтэй хөл нийлүүлж, энэ  салбарт илүү олон мэргэжилтэн бэлтгэхээр шинээр робот инженерчлэлийн тусгай ангитай болжээ. Тус сургуулийн робот судалгааны төв, технологийн сургууль болон математик, компьютерийн шинжлэх ухааны тэнхимийнхэн хамтран уг шинэ ангийг байгуулсан байна. Шинэ хичээлийн сургалтад робот төхөөрөмж болон  удирдлага, биомиметик бүтцийн дизайн, ухаалаг тооцоолуур ба хүнээр удирдуулдаг компьютер хоорондын харилцан хамаарал зэргийг түлхүү багтаах гэнэ.

Бээжингийн их сургуулийн Робот судалгааны төвийн эрхлэгч Ван Чининий хэлснээр энэ цаг үеийн технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан, робот хоёргүйгээр төсөөлөх аргагүй болсон тул Хятадын эрх баригчид уг салбарт улам илүү анхаарал хандуулах болжээ. Бээжингийн их сургууль ийнхүү энэ чиглэлээр тусгай сургалт явуулдаг Хятадын 35 их, дээд сургуулийн нэг болж байна. Судлаачдын тооцоогоор тус улсын хиймэл оюун ухааны салбарт ойрын жилүүдэд дор хаяж сая гаруй мэргэжилтэн шаардлагатай байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]