Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
2100 он гэхэд цагаан баавгайг дахин олж харахгүй

Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байдаг энэ хэвээр үргэлжилбэл 21-р зууны сүүлчээр буюу 2100 он гэхэд бид цагаан баавгай гэх амьтныг дахин олж харахгүй болж магадгүй болоод байна.
Хойд мөсөн далайн мөс өдрөөс өдөрт эрчимтэй хайлж байгаа учир тус бүс нутгийн цагаан баавгай аль хэдийн мөхөж эхлээд буй аж. Цагаан баавгай нь дэлхийн баавгайн төрөл зүйл дотроо хамгийн томд тооцогддог махчин амьтан бөгөөд мөс бол тэдний амьдралын баталгаа. Харин дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийнхүү тэдний амьдрах орчин үгүй болж сүүлийн үед хоол олохоор тэнүүчилж буй цагаан баавгай хүний суурьшлын бүс рүү орж ирэх нь элбэг тохиолдох болжээ.Канадын Онтарио мужийн Торонто их сургуулийн доктор Питер Молнар “Цагаан баавгай цаг уурын өөрчлөлтийн золиос болж, хүмүүс бид зурагт хуудаснаас л тэдний зургийг хардаг болоход ойрхон болоод байна” хэмээн хэлжээ. Дэлхий даяар нийт 22-31 мянга орчим цагаан баавгай 19 бүс нутагт амьдардаг ба 60-80 хувь нь Канад улсад байдаг. Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) -оос цагаан баавгай нь устах аюулд ороод буй амьтдын жагсаалтад орсныг анхааруулаад уур амьсгалын өөрчлөлт нь цагаан баавгайн тоо толгой бууралтын гол хүчин зүйл болж байна хэмээн мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]