Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Э.Энхбат начны уушиг нь бүрэн устжээ

Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин одоо болтол ухаан ороогүй ар гэр нь найдвар тавин хүлээж байхад түүний биеийн байдал тогтворжлоо, удахгүй Та бүхэнтэйгээ зүлэг ногоон дэвжээн дээрээ уулзах болно оо гэх мэтээр хуурамч мэдээлэл цацаж байгаад эмзэглэлтэй байгаа гэнэ. Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүний биеийн байдал хэр байгаа талаар ар гэрийнхэн нь ингэж ярьжээ.

-БНСУ-ын эмч нар юу гэж байна вэ. Ямар эмчилгээ хийж байгаа гэнэ вэ?

-Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна (уйлав).

-Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн Зодуурын улмаас уушги нь бяцарч, устсан гэсэн үг юм уу. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?

-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар “Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй байсан” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна гэжээ. Э.Энхбат начин одоо болтол ухаан ороогүй, уушиг нь устсан, таван цул эртхэн нь маш хүнд, тархи нь хүнд гэмтэлтэй ар гэрийнхэн нь найдвар тавин ухаан орохыг нь хүлээж сууна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]