Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
ЭРХ БАРИГЧДАД ХҮРГЭХ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ

Аливаа улс орны эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацааны явцад нэг идэвхжиж, эсвэл буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тодорхой хугацаанд хэлбэлзэж байдгийг анзаарч болно.

Монгол Улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх хувь огцом нэмэгдсэн билээ.


Харин 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан глобал санхүү, эдийн засгийн хямралын дараа түүхий эдийн үнэ ханш огцом сэргэж, Монгол Улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эхлэн эрчимтэй өссөн юм. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн мега төслүүд хэрэгжиж (Оюу толгой, Тавантолгой...г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байжээ.
Монгол Улсын эдийн засгийн эрсдэлүүдийг эрэмбэлбэл, хамгийн эхэнд дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлдэг. “Экспорт эрчимтэй өссөн, түүхий эдийн үнэ өссөн, төсвийн орлогын өсөлтөд урамшсан Засгийн газар эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтээ зогсоож, төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлснээр төсөв, санхүүгийн томоохон хямралын эхлэлийг тавьсан” гэж Дэлхийн Банкнаас тов тодорхой дүгнэж байсан билээ. 

 

Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байдаг. Гэнэт олдсоны хэрээр Монгол Улс зардлаа өсгөж орж ирсний хэрээр үрж эхэлсэн. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин өслөө. Экспортын орлого огцом өсөлттэй жилүүдэд Чалкод 350 сая ам.долларын өр тавьж Евро бонд босгож байжээ. Нэмээд, 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулжээ. Энэ бүхэн нь түүхий эдийн ханш уруудаж, хямрал эхэлсэн үед гадны сөрөг шокийг зөөлрүүлэх нөөц боломжийг үгүй болгосныг анхаарч, хойшид дахин давтах ёсгүй юм.


Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш, нүүрс, зэс ч ялгаагүй (манай экспортын 80 хүртэл хувийг эзлэх) дэлхийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтээс хамаарч өсч, буурдаг. Энэхүү эрэлт нийлүүлэлт нь биднээс огт хамаарахгүй. Зарим улс төрчид намынхаа үйл ажиллагаатай холбон тайлбарлаж суух нь дэндүү харамсалтай харагддаг.
Бид уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортолж байгаа үедээ мөчлөг гэдэг ойлголтыг ухаарч ажиллах ёстой. Өнөөдөр эдийн засаг өсч байгаа гэдэгтэй бүгд санал нийлнэ. Учир нь уул уурхайн эрдэсийн үнэ 2012-2016 онуудтай харьцуулахад 2-6 дахин өсчхөөд байна. 2016 оны дүнгээр төсвийн орлого 5 их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.долларын орлого олж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 6 тэрбум ам.долларт хүрч даруй 2.6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.


Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлогыг шүүмжлэхээс өөр ажил хийлгүй гурван жилийн нүүр үзэж байна. Мөчлөгийн өсөлт, уналтаас шалтгаалж, хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого тэс өөр байдаг юм. 2013-2014 оныг 2017-2018 онтой харьцуулах боломжгүй. Учир нь эдийн засгийн өгөгдлүүд нь өөр. Тиймээс авч хэрэгжүүлэх бодлого нь ч ялгаагүй өөр байх учиртай. Монгол Улс уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн, муу гэдэгтээ биш. Өнөөдрийн бодит үнэн энэ. Түүхий эдийн үнэ сайн байгаа үед хуримтлал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2019 оныхоо төсвийг харвал, харамсмаар... Уналтын мөчлөг ирэхгүй юм шиг 2011-2012 оныхоо алдааг дахин давтлаа! Эрдэсийн үнэ унах үеэр 200 мянган ажлын байраа бодох уу, импортын хэдээ аврах уу гэдэг “айхавтар асуудал” дахиад хаалга балбана. 2013-2014 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг шүүмжлэхэд дэндүү урт хугацаа зарцуулж байгаа юм биш үү, эрх баригчид аа? Урагшаа харж ажиллаач, бодлого тодорхойлогчид оо. Ажлаа хийж үз. Шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй байгаа бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж. Улс орныг удирдан залах эдийн засгийн бодлогогүй байгаагийн баталгаа. Орлого оволзох таатай үеэр валютын ханшаа хөөрөгдсөн бол, өөрсдөөсөө алдаагаа эрцгээ. Юун Турк, Аргентины валютын ханшийг зүйрлэн ярина вэ. Лир, песо унавал монгол төгрөг дагаж дээшлэхгүй нь мэдээж. Өмнө чинь дор хаяад нэг жилийн эрдэс бүтээгдэхүүний өсөлт харагдаж байна! Улс орны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс та нар шүү дээ. Бүү цац, бүү зарлагаа өсгө. Эдийн засгийн өсөлт түүхий эдийн ханшаас хамаарч нэмэгдэж байгаа “алтан” үед хөрөнгийн хуримтлал бий болгох энгийн бодлого үгүйлэгдэж байна.

 

Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж

 Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]