Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
М.Уранцэцэг ДАШТ-ээс ДӨРВӨН медаль хүртсэн Монголын анхны жүдоч боллоо

“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Ийнхүү ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорлоо.

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ удаагийн дэлхийн дэвжээн дээр хүрэл медалийн төлөө Косовагийн жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красниктай барилдаж өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялж хүрэл медалийн эзэн болов.

“Рио-2016” олимпын V байрын шагналт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болж, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ.

"Будапешт-2021" ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван бөх барилдсан юм. Тодруулбал, эрэгтэй 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, эмэгтэй 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон.

Ташрамд дуулгахад, Жүдо бөхийн спортоор гаргасан амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон М.Уранцэцэгт хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]