Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
ТОКИО 2020: Паралимпын наадам тооны хэлээр

Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Японы нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт (Ази тивдээ 15-д) жагссан билээ. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе.

2 спорт

Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бол долоон хүнтэй хөлбөмбөг болон дарвуулт завины төрөл олон улсад хангалттай хөгжиж чадаагүй гэх шалтгаанаар олимпын хөтөлбөрөөс хасагдав.

3 хоног

“Тоёота” компани автомат удирдлагатай хэд хэдэн автомашиныг паралимпын наадмын үйлчилгээнд гаргасан. Гэвч эдгээр машиныг гурван өдөр л ашиглалаа. Наймдугаар сарын 27-нд автомат жолоодлоготой машин нэгэн тамирчныг мөргөсний дараа үйлчилгээнээс хассан юм.

Машинд мөргүүлсэн япон жүдоч А.Китазоно хөл, толгойдоо гэмтэл авсны улмаас олимпын наадамдаа зодоглож чадаагүй аж. Тэрбээр явган хүний гарцан дээр зогсож байхад нь машин мөргөж орхижээ.
5 улс
 
Дүрвэгсдийн багтай нийлээд 162 орны тамирчид Токиогийн дэвжээнд өрсөлдөв. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент Винсент ба Гренад улс паралимпын наадамд анх удаа тамирчдаа илгээв.
300 тохиолдол
Наймдугаар сарын дунд үеэс хойш паралимпын наадамд оролцогч 300 хүний коронавирусийн шинжилгээ эерэг гараад байна. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь арын албанд зүтгэж буй гэрээт ажилчид байв.
4403 тамирчин
Энэ удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь бүх цаг үеийн дээд амжилт болж бүртгэгдлээ. Риогийн олимпод 4328 тамирчин оролцсон нь өмнөх дээд амжилт байв. Нийт 1853 эмэгтэй тамирчин паралимпод оролцсон нь мөн л дээд амжилт. Риогийн олимпын тухайд энэ тоо 1671 байжээ.
Сонирхуулахад, Токио нь паралимпын наадмыг хоёронтаа хүлээн авсан анхы хот болоод буй. 1964 онд Токио хотноо хоёр дахь удаагийн паралимпын наадам явагдахад 378 тамирчин оролцож байв.
5000 медаль
“Токио-2020” олимп болон паралимпын наадамд зориулж нийт 5000 медаль үйлдвэрлэсэн. Паралимпын медалийн тухайд “Tokyo 2020” гэсэн бичгийг брайл үсгээр бичсэнээрээ ялгаатай юм.
1.2 тэрбум хүн
Өдгөө дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн аж төрж байна. “Дэлхий даяар эдгээр тамирчид шиг хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүн бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй” хэмээн Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс наадмын хаалтын үеэр хэлсэн юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]