Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Амьдрал 40 НАСАНД эхэлдэгийг нотолсон АЛДАРТНУУД
ЖАН РЕНО 

Францын кино од Жан Рено бол үнэн хэрэгтээ франц царайтай Испани эр байгаа юм. Түүнийг Хуан Морено гэдэг. Хар багаасаа л жүжигчин болохыг хүсч, улмаар урлагт зүтгэх болсон ч олон жилийн турш кино, эсхүл жүжгийн туслах дүрээс илүү гарсангүй. Тэрээр “Би нэг их зүйл мөрөөдөж байсангүй. Жүжиг байлаа гэхэд надад бага ч дүр оногдоод аз таарвал ахиухан цалинтай байхад л болдог байлаа. Хамгийн гол нь тайзан дээр, үзэгчдийн өмнө гарах л миний хүсэл” гэж хэлсэн байдаг. Түүний ийм үнэнчийг урлагийн тэнгэр үнэлсэн үү 46 настайдаа Францын нэрт найруулагч Люк Бесонийн “Леон” киноны гол дүрд тоглосон нь хормын дотор л олонд таниулсан юм. Энэ киноныхоо дараа “Jean Reno Loves You” буюу “Жан Рено та нартаа хайртай” сүрчгээ  гаргаад амжсан. 

ХЕЛЕН ГЕРЛИ БРАУН 

“Cosmopolitan” сэтгүүлийг хүүхнүүд бол андахгүй.  Хелен Герли Браун хэзээ мөдгүй дампуурах гэж байсан сэтгүүлийг 43 насандаа толгойлсноор амжилтын оргилд гаргаж чадсан юм. Үүнээс өмнө буюу 1962 онд 40 настайдаа “Секс ба ганц бие бүсгүй” гэдэг ном бичиж хэвлүүлэн худалдаанд гаргасныхаа маргааш өглөө л Америкийн хамгийн  алдартай сэтгүүлч болж хувирчээ. Тэрээр “Бусдаас насаа нууна гэдэг тэнэг хэрэг” гэж боддог тухайгаа нэгэнтээ ярьсан нь бий. 

КИМ КЭТРАЛЛ

“Их хотын секс” киноны гол дүрүүдийн нэг Ким Кэтралл 15 наснаасаа жүжигчин болохоор суралцаж, тайзан дээр олон жилийн турш тоглосоор 40 хүрчээ. Ингээд 1997 онд 41 насандаа дөрвөн найз бүсгүйн амьдралыг харуулсан сериалын жүжигчдийн шалгаруулалтад оролцжээ. Улмаар тэнцэж сая сая үзэгчдийг байлдан дагуулсан амжилтыг үзүүлэх нь тэр. Ингэж  20 гаруй жил олны хараанд өртөөгүй явсан Ким хэдхэн сарын дотор л дэлхийн хэмжээний оддын нэг болсон юм. Тэрээр “Миний өнгөрсөн жилүүд их хурдан, элдэв шаналгаагүй нисэн өнгөрсөн. Яагаад гэвэл би тэднийг хүлээж аваад “За за орцгоо” гэж хэлсэн юм. Харин сүүлийн он жилүүдэд би өөрийгөө зүгээр нэг дур булаам биш жинхэнэ супер дур булаам нэгэн болсноо өдөр бүр мэдрэх болсон” гэж хэлсэн удаатай. 

ВУДИ АЛЕН 

Дэлхийн  кино урлагийн хамгийн том шагнал Оскарыг гурван  ч удаа хүртсэн цөөхөн нөхдийн нэг бол Вуди Ален юм. Тоншуул шиг том хамартай, жижигхэн биетэй энэ хүнийг кино сонирхогчид бол андахгүй. Багаасаа их бүрэг, ичимхий  ч нүүр хагарсан нэгэнд бол хэлэмгий, хурц ширүүн үгтэй  нэгэн байсан гэдэг.  Тэрээр 1978 онд “Энн Холл” нэртэй киногоороо дэлхийн хэмжээний нэртэй найруулагч болох хүртлээ шоуны зохиол бичиж, хөгжим зохиож, мюзикл найруулж явсан тэрээр алдар нэрд гарахдаа хэдийнэ 43 хүрсэн байв.  

КОЭЛЬО

 

Бразилийн нэрт зохиолч Коэльо “Мөрөөдлөө дага”, “Хэрэв чи үнэхээр их хүсэх юм бол ертөнц тэр чигээрээ мөрөөдлийг чинь биелэхэд дэм өгнө” гэх брэнд үсгийн эзэн юм. Өөрөөр хэлбэл түүний “Алхимикч” нэгртай алдартай зохиол дээр энэ тухай гардаг. Тэрээр дээрх нөхдийн адилаар 40 нас хүртлээ хэний ч мэдэхгүй нэгэн явлаа. Харин 41 насандаа нэгэн хэвлэлийн газраас гуйсны эцэст өөрийн анхны номыг хэвлүүлсэн.  Болоогүй ном гарсан даруйдаа уншигчдын хошууруулжээ. Түүнээс хойш түүний хэвлүүлсэн номын тоо 10 сая хол давжээ. 

ДАРЬЯ ДОНЦОВА 

Түүний зохиолуудын нийлбэр хувь 100 сая аль хэдийнэ давсан. Зохиолоор нь кино бичиж, өдөр болгон хэдэн зуун мянган уншигч түүнд талархлын үгстэй захидал илгээдэг. Үүнээс өмнө тэрээр Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд 40 гарах хүртлээ салбартаа уйгагүй зүтгэсээр л байж. Энэ хугацаандаа хорт хавдраар өвчлөн хэд хэдэн удаа хагалгаанд орж, үхээд босчээ. Үүний дараа  сэтгүүлч мэргэжлээ орхихоос өөр аргагүйд хүрсэн байна. Мэдээж амьдрал үргэлжилж байгаа хойно тэр шинийг хийхээр шийджээ. Энэ нь детектив зохиол бичих байсан бөгөөд 1999 онд анхныхаа номыг хэвлүүлсэн байна. Тэр үедээ 47 настай байлаа. 

КРИСТИАН ДИОР 

Хаана л тансаг сүрчиг, чамин хээнцэр шинэ загвар гарна тэнд түүний нэр явдаг.  Түүний нэр бүхий сүрчиг бол бүсгүйчүүдийн нэр хүндийн баталгаа, нийгэмд эзлэх байр суурь, хэтэвчний нимгэн зузааныг төвөггүй илэрхийлэхийг яана. Тэрээр залуудаа нэртэй хувцасны дэлгүүрийн оёдлын газарт малгайн загвар гаргадаг байсан нь амжилтынх нь гараа байлаа. Хэдийгээр түүний цалин хөлс  хоёр идэхгүй, хоосон хонуулахгүй ч Диор насан туршдаа хүний өмнөөс малгайны загвар гаргахыг хүссэнгүй. Ингээд 42 насандаа өөрийн загварын дэлгүүрийг нээж байжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]