Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Ерөнхий сайд Э.Содномпилжээ, Сайед Моллай, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарын тамирчид, дасгалжуулагч нарт шагнал гардууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токио 2020 олимпын наадамд наадамд оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж, урамшуулал олголоо.

“Токио-2020” зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд өрсөлдөж 245 кг-ыг амжилттай өргөж, паралимпын аварга болсон Э.Содномпилжээд 120 сая төгрөг, харин дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөгийг тус тус олгож батламж гардууллаа.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайд Засгийн газрын тогтоолын дагуу хоёр өрөө орон сууц болон 60 сая төгрөгийг олголоо.

Жудо бөхийн тэмцээнд хүрэл медаль хүртэж эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг, 73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар нарт хоёр өрөө орон сууц болон 30 сая төгрөгөөр тус тус урамшууллаа.

Мөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар 45 сая, М.Бундмаад 15 сая,  Д.Баттулгад 60сая төгрөгийг батламжийн хамт тус тус олгосон юм. Харин МУ-ын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг, Н.Алтанцэцэг нарт тус бүр 20 сая төгрөгийг гардууллаа.

Олимпын наадамд оролцосн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй багийг 30 сая төгрөгөөр шагналаа. “Токио-2020” олимпын наадмын шүүгчийн эрхийн болзол хангасан Т.Энхцэцэгт, Л.Одгэрэл, Э.Саруул болон Б.Цагаанбаатар нарт тус тус 10 сая төгрөг олголоо. Мөн олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон спортын хувцсыг хийж гүйцэтгэсэн “Мишээл Амазонка” ХХК-д 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай асуудлуудыг Засгийн газар анхаарч дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.      
Монгол Улсын Засгийн газраас үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөл, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]