Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Дарханы Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлнэ

Дархан-Уул аймгийн 2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлын явцыг эрчимжүүлэхээр захиалагч тал болох Биеийн тамир, спортын улсын хороо, хяналт тавихаар Барилгын хөгжлийн төвөөс ажлын хэсэг гарч, Дархан-Уул аймагт ажилалаа. Тус барилгын ажлыг “Нэмбар” ХХК 2011 оноос эхлэн гүйцэтгэж байна.

Хүлээлгэн өгөх хугацаа нь 2020 он юм. Барилгын ажил удааширсан шалтгаанаа 2013 онд царцаагдсан, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хилийн хорио болон хөл хорионоос болж хугацаа алдсан, барилгын материалын үнэ өсөж хомсдол үүсэж, тээвэрлэлт удааширсан хэмээн гүйцэтгэгчийн зүгээс учирлаж байна. Харин захиалагч талаас барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд ажиллах хүчийг нэмэгдүүлж, тайлан мэдээллээ тогтмол өгч байх үүрэг өгөв. Барилгын ажлын явц 80 гаруй хувьтай өрнөж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дотор болон гадна засал, галын систем, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж дуусгана хэмээн хэллээ.

Цаашид уг барилга байгууламжийн өдөр тутмын хяналтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тавих юм. Энэхүү цогцолбор нь бүс нутгийн болон олон улсын түвшний спорт, соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлага хангасан байгууламж болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]