Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

1000 хүний суудалтай тус спорт цогцолборын

Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн,

1 дүгээр давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн,  ариун цэврийн өрөө,

2 дугаар давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн  өрөө,

3 дугаар давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал,

4 дүгээр давхарт: Тамирчдын  хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн  өрөөг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм.

Тус спортын цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн  орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих,  ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус “Люксвүүд” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]