Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ажиллав. Тус төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх  зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан дэмжих төвийн жишиг эмнэлэг юм.

Тус төвд өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан цаг авсан иргэд ирж,  эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж буй. 34-өөс доош насны иргэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдахгүй, цаг нь бүртгэгдсэн ч ирж үзлэгтээ орохгүй байгаа тухай эмч нар хэлж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төвийн дурангийн тасагт өдөрт 40-45 хүн үйлчлүүлж, үзлэгт хамрагдаж байна. Ямар нэгэн шинж тэмдэггүй ч 40-өөс дээш насны иргэдийн дунд улаан хоолой, ходоодны хавдар, эмгэг илэрч байгааг дурангийн төвийн эмч нар онцлов. Шинж тэмдэггүй явж байсан иргэдийн хувьд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсаны дараа өвчнөө эрт мэдэж, хүндрэхээс урьдчилан сэргийлж эмчлэх боломж бүрдэж байгаад баярлаж буйгаа тус төвөөр үйлчлүүлж байсан иргэд илэрхийлсэн юм. 2021-2022 онд Улсын төсвөөс санхүүжүүлэн 21 аймаг 9 дүүрэгт тус бүр нь 1,5-1,8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Эрүүл мэндийг дэмжих төвийг байгууллаад байгаа билээ. Эдгээр төв нь иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 300,000 орчим иргэн эрт илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдаад байна.

Улсын хоёрдугааар төв эмнэлэгт өнгөрсөн онд 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 толгой SIEMENS-ийн Ангиографийн аппаратыг суурилуулсан. Энэхүү аппарат нь захын судасны маш нарийн хагалгааг хийх чадамжтай юм. Нэг үгээр хэлбэл дэлхийн өндөр хөгжилтэй оронд хийгддэг нарийн мэргэжлийн хагалгааг хийх боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлогтой. Энэхүү аппаратыг суурилуулснаас хойш 20 гаруй хагалгааг хийсэн тухайгаа тус тасгийнхан Эрүүл мэндийн сайдад танилцууллаа.

Судасны оношилгоо, хагалгааг орон нутагт хийдэг болсон. 2022 онд Өвөрхангай, Ховд, Хэнтий зэрэг 6 аймагт ангиографийн аппаратыг Монгол Улсын Засгийн газраас авч суурилуулсан билээ. Дээрх аймгуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар  төвийн эмнэлгийн мэргэжлийн эмч нар очиж сургалт хийж буй. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар сайдын тушаалын дагуу орон нутагт ажиллаж ангиографийн апппартыг ажиллуулах, эмч нарыг сургах ажлыг тогтмол хийж буйгаа танилцууллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өвдөлт намдаах клиник шинээр байгуулагджээ. Хагалгааны дараах болон цочмог, архаг толгой, хүзүү, мөр, нуруу, өвдөг, гурвалсан мэдрэл, харвалт, фантом өвдөлт, хавдрын өвдөлтийг намдаах чиглэлээр ажиллах юм байна.
Тус эмнэлгийн харвалтын тасаг нь төвлөрлийг сааруулах ач холбогдолтой юм. Өмнө нь зөвхөн УГТЭ-т л харвалтын дараах эмчилгээг хийдэг байсан бол одоо УНТЭ, УХТЭ-т харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийдэг болоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]