Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.
Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.
ЭМД-ын сангаас хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, мэс заслын хүндрэлээс хамаарч 905 мянгаас 3.6 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.

 

Дээрх төлбөрт мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүтээгдэхүүнд нийт эмчилгээ /мэс засал, мэдээгүйжүүлэг, сэрээх үйл ажиллагаа, эрчимт эмчилгээ/-ий хугацаанд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хэрэглэгдсэн бүх төрлийн мэс заслын хэрэгсэл, протез, ортопед /өндөр өртөг бүхий болон бусад/, мэс заслын багийн зардал, эмчийн үзлэг, бүх төрлийн оношилгоо шинжилгээ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, сувилахуйн тусламж, үйлчилгээ, хоолны зардал болон холбогдох бусад зардал бүгд багтана.

Тус тогтоолын хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт 188 иргэн хөхний хорт хавдрын тусламж, үйчилгээнд хамрагдаж, ЭМД-ын сангаас 596 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 25 эрүүл мэндийн байгууллагууд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үзүүлж байна. Эдгээр байгууллагын 14 нь улаанбаатар хотод, 11 нь орон нутгийн эмнэлгүүд байна.

Та эрүүл мэндийн даатгалтай гэрээт байгууллагуудтай   https://emd.gov.mn/pages/5   линкээр орж танилцаарай.

Та энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу 2019-2022 оны ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагтай. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандахаасаа өмнө дээрх QR кодыг уншуулан шимтгэл төлөлтөө шалгаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]