Уншиж байна...
 
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээ
“ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах” ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Гуравдах удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Эрүүл Мэндийн Яам, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, Налайхын Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

ЕБС-уудын хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлж, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорилоо.
Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгарууллаа. Үүнд:
Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн
“ҮҮЛЭН ЦАГААН” баг тэргүүн байр, “ЦАХИУР” баг дэд байр
Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн
“ЦАХИУР” баг гутгаар байр эзэлж, шилдгээр шалгаран цом, мөнгөн шагналын эзэд тодорлоо.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан 3 шилдэг хүүхдийг шалгаруулсан. Үүнд:
109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” багийн гишүүн
Г.Гантогтох 1-р байр, Б.Нурдана 2-р байр, “Цахиур” багийн гишүүн С.Аяжан 3-р байрт шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнагдав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
7 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]