Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Д.Амарбаясгалангийн зүтгүүлсэн малчдыг дэмжих, гурилын хуулиуд батлагдлаа

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголчуудын өмнө тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслүүд батлагдлаа. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялагын сангийн тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдлаа.

Товчхондоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн санаачилж, УИХ-д оруулж ирсэн хороо, гурилын хуулиуд батлагдаж байгаа нь энэ.

Хууль 1: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь малчид амжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.

Мөн малчид нэгдэж хоршоо байгуулж, хэдэн гишүүнтэй байхаас хамаарч 2 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт хийх боломжийг энэ хуулиар нээгдлээ.

Хууль 2: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль бол импортоор гурил, тэжээл оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хөндсөн. 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаан буудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм. Гурилын үнийг дагууд иргэдийн гар дээр очих гурилан бүтээгдэхүүний үнэ хэд хэдэн удаа өссөн. Гурилын импортын татварыг тэглэснээр дундаж үнэ 30-40 хувь буурна. Ингэснээр иргэдэд 165-220 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно гэж тооцоолж байгаа билээ.

Хууль 3: Үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдснаар эрдэс баялгийн салбарын орлогоос иргэд тодорхой хувийг хүртээмжтэй, тэгш байдлаар хүртэх боломжтой болж байгаа юм. Ингэхдээ Ирэйдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаар дамжуулж иргэд бэлэн бусаар ашиг хүртэх бөгөөд үүнийг эрүүл мэнд, боловсрол цаашлаад зээлийн барьцаанд ашиглах боломж нээгдэх юм. Харин уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн эзэмшлийн нийт хувьцааны 34 хүртэлх хувьцаанд ногдох ногдол ашгийг төвлөрүүлэхээр тусгажээ. Үүнд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Оюу Толгой зэрэг ордууд багтаж байна.

Ямартай Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлсэн эдгээр хуулиуд ийнхүү УИХ-аар батлагдлаа. Эцсийн үр дүнд энэ хуулийн төслүүдийг батладснаар малчид нэгдэж хоршоо байгуулснаар амжиргаагаа дээшлүүлж, иргэд хямд үнэтэй, чанартай гурил хэрэглэж байвал манай улсын эдийн засагт л ашигтай. Харин одоо хуулийн хэрэгжилтийг хүлээх л үлдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
1 цаг 17 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]