Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хотын дарга энэ үеэр хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг Сөүл рестораны удирдлагуудтай уулзаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа чөлөөлөх, зогсоол хэлбэрээр ашиглаж байгаа газраа чөлөөлөх зэрэг шаардлага тавьсан. Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан "Сөүл" рестораны удирдлагуудтай уулзаж, дээрх зөрчлийг арилгах шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Г.Батзориг:

- Танай рестораны газрын зөвшөөрөл барилгын сууриараа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс зөрчлөө даруй арилгаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаагаа буулгах, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан контейнер зэрэг эд хогшлоо яаралтай шилжүүлж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэв.

Түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Уг байршилд байсан зарим моднууд унасан, алга болсон асуудал бий. Байгалийн жамаараа унасан уу, гадны нөлөөтэй юу гэдгийг судалж байгаа” гэсэн юм. Харин “Паркаа хамтдаа бүтээе” төслийн менежер Б.Золзаяа “Рестораны ойр орчимд байсан хэд хэдэн модыг хөрөөдөж авч байхыг би өөрийн биеэр баталгаажуулсан. Бид анх төслөө эхлэхдээ агаараас мод, бутыг тоолж бүртгэлжүүлсэн. Энэ бүртгэлтэй зөрж байгаа зэрэг бүх баримт мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэдгийг онцолсон юм.

Харин рестораны зүгээс “Сөүл” рестораны оффис менежер П.Батцэцэг “Бидний зүгээс арын зогсоол хэсгээ чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь манайх үйлчилгээний байгууллага гэдгийг харгалзан үзэж, үйлчлүүлэгчдийг орж, гарах, зочид унаатай үйлчлүүлэх боломжоор хангаж өгөхийг хүсье” гэлээ.

Уг асуудлыг албаныхан болон төсөл хэрэгжүүлэгч талууд зөвшилцөхөөр тогтлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
1 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
4 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]