Уншиж байна...
 
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмживНийслэлийнхэн хямд гурил худалдан авах боломжтой болох ньТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдЭЗБХ: Танхимын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэХот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сурганаЗасгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээAESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээ
Н.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг жил бүр судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. 

Он гарснаас хойш тус дүүргийн “Хөгжил цогцолбор”, “Гурван тамир”, 42, 62, 107, 122 дугаар сургуулийн 10-18 насны сурагчдад яриа, таниулга хийж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршгийн талаар мэдээлэл өгчээ.

Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах "Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох тохиолдол дүүргийн хэмжээнд их гардаг.

Тухайлбал

  • 2022 онд 245
  • 2023 онд 317
  • 2024 оны эхний нэгдүгээр улиралд 47 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсноос дийлэнх нь эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг, мөн хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон байгаа юм. 

Ялангуяа сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна.

Дүүргийн прокурорын газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг жил бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн" хэмээв. 

Хүүхдүүд гэмт хэргийг юу гэж ойлгодог болох, гэмт хэрэгт хэр зэрэг өртөж байгааг ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулиудад хичээл заах үеэр судалж үзсэн. Тодруулбал

Арван хүүхэд тутмын хоёр нь гэмт хэрэг гэж юу болох талаар маш сайн мэддэг, дөрөв нь ямар нэгэн байдлаар эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн бол хоёр хүүхэд тутмын нэг нь эд зүйлээ алдаж байсан гэсэн дүн гарсан. Энэ нь бидний хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн тоотой харьцуулахад өндөр байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм.

Мөн эрх нь зөрчигдвөл хаана хандах вэ? гэсэн асуултад

  • 47.9 хувь нь аав ээждээ
  • 35.6 хувь нь найздаа
  • 14.6 хувь нь багш, нийгмийн ажилтанд
  • 2.1 хувь нь л цагдаагийн байгууллагад хандана гэж хариулсныг Хяналтын прокурор Н.Ундрах ярилаа. 

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
6 өдрийн өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]