Уншиж байна...
 
AESPA- SupernovaО.Амартүвшин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаЗасгийн газар: 7 хоногийн тоймТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвШУУД: Сонгуулийн өмнөх 230.000 ба 70.000 иргэний шилжилтийг царцаа байx магадлалтай гэж үзэн шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүллээИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааБ.Лхагвасүрэн: 10 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээШУУД: Үндэсний Баялгийн сангийн Хуримтлалын сангийн дансыг өнөөдөр Монгол банканд нээлээЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлоо
Эргэх цагийн хүрдэн


Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын сэтгүүлзүйн бүтээлүүдийг эмхтгэсэн “Эргэх цагийн хүрдэн” ном “Монголын шилдэг нийтлэл ” цувралын 69 дэх ботиор хэвлэгджээ. Зохиогч энэхүү номондоо ярилцлага, өгүүлэл, нийтлэл, сурвалжилсан тэмдэглэл, аян замын найруулал, хөрөг, эсээ зэрэг сэтгүүлзүйн бүх төрлийг багтаасан байна.


Ном хэрхэн бүтсэн тухайгаа зохиолч ийнхүү хуучлав. Тухайн үеийн сэтгүүлчдийн холбоо Т.Баасансүрэн захиралтай байхдаа “Монголын шилдэг нийтлэл 99” ном гаргая гэж шийдвэрлэсэн. Түүнээс хойш монголын нэртэй сэтгүүлчдийн ном бүтээлүүд дэс дараалан гарч байна. Надад энэ саналыг тавиад тав зургаан жил болсон. Би гаргаж чадахгүй явсаар дөнгөж сая гаргалаа. 100 ширхгийг нь сэтгүүлч бэлддэг сургуулиудад өгдөг юм байна. Надад гар дээр цөөхөн хэдэн ширхэг л байна.


Энэхүү номондоо түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийн ярилцлагуудыг багтаахыг зорилоо. Тэдний ухаан, улс төрийн бодлого, амьдрал тэмцэл тэр чигтээ Монголын дурсамж болох ёстой шүү дээ. Ном маань ярилцлагаар эхэлж байгаа. Ярилцлага бол сэтгүүлзүйн хамгийн сайхан төрөл. Яагаад гэвэл тухайн хүний амнаас нь асууж байгаа учир үнэ цэнтэй.


Хоёрдугаар бүлэгт нийтлэл, өгүүллүүд орсон. Америкид хоёр жил болох хугацаандаа нэлээдийг нь бичсэн. Гуравдугаар бүлэгт нь сурвалжилсан тэмдэглэлүүд орсон. Яг халуун цэг дээр нь очоод хүмүүстэй нь ярилцаад, нийгмийг нь ажиглаад бичнэ гэдэг гайхалтай. Сурвалжилсан тэмдэглэл гэж хуучин сэтгүүлзүйд байсан. Одоо их ховор болж дээ. Япон, Турк, Филлипин, Парагвай, Ардчилсан Солонгос улсад зорчсон аян замын тэмдэглэлүүд их сонирхолтой. Ардчилсан Солонгос улсын амьдралыг бүр ухаж бичсэн. Тэнд би 20 хоносон. Тэр үед их л хүнд хэцүү амьдралтай байсан. Гэхдээ маш ажилсаг, дайчин ард түмэн. Бүх юмыг улсаас нь хангаж өгдөг. Хүүхдүүд нь бүгд тураалд орчихсон, тохойноос жоохон амьтад байсан. Газар нутгаа тойруулаад нүх ухчихсан, танкаар давшвал шууд тийшээ унах аюултай. Эмэгтэйчүүд нь цэргийн алба хаадаг. Мөн энэ улс асар их байгалийн баялагтай орон. Бүр алмазан уултай. Ким Ир Сен захисан юм билээ. Манай улс сөхрөөд унаад ирвэл үүнийг ашиглаарай гэж. Одоо болтол ашиглаагүй л байгаа шүү дээ.


Парагвайд анх очиход монгол хүн үзээгүй л гэж ярьж байв. Манай Элчин сайдын яам ч нээгдээгүй байсан цаг. Ард түмнийх нь сэтгэл санаа манайхтай их төстэй санагдсан. Эх оронч, дайчин ард түмэн шүү дээ. Тэд Парагвай гэж орныг авч үлдэхийн тулд үхэн хатан тэмцсэн үндэсний баатруудаараа ихэд бахархдаг. Хөл бөмбөг их хүчтэй хөгжсөн. Хүүхдийг багаас нь авхуулаад байцай өшиглүүлж сургадаг юм билээ. Төрийн албанд ороход нь “Чи хөл бөмбөг тоглодог уу” гэж асуудаг гэж байгаа. Тэгэхээр хөл бөмбөг үндэсний спорт нь болохоос өөр аргагүй. Телевизээр нь харж байхад байнга л хөл бөмбөг гарна хэмээв.


Энэхүү номонд төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрай, Л.Түдэв, С.Жалан-Аажав, Т.Рагчаа нар болон “Маршал Чойбалсангийн дэргэдээс 9 жил нэг өдөр ч салаагүй” гарчигтай Монгол Улсын баатар, ахмад дипломатач П.Шагдарсүрэн нартай хийсэн сонирхолтой ярилцлагууд багтжээ.


Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор Л.Түдэвтэй 2000 онд хийсэн ярилцлага өнөөгийн залууст ихэд сургамжтай санагдлаа.
Л.Түдэв гуай ингэж ярьжээ “...Ер нь Монгол үндэстэн гэж юу ч биш, эх орон гэх яриа хэрэггүй гэх нь залуу насны сагсуурал байдаг. Хөгшрөөд ирэхээр ямар юмыг анзаарахгүй явснаа яс махандаа хүртэл ойлгодог. Эдийн засгийн хувьд бид аль хэдийн дэлхийчлэгдсэн улс. Унадаг машин, уудаг дарснаасаа эхлээд л тэр. Монгол хүн жаахан залхуу болохоор сайхан л санагдаж байгаа байх. Гэвч бэлэн гоё юм эдлээд л байх тусам хүний эрхшээлд ороод л байгаа хэрэг. Өөрсдөө хийж чадахгүй юм чинь одоо яах вэ. Шинийг, огт өөрийг гаргана гэдэг маш хэцүү. Бараг бүгдийг бүтээчихсэн юм чинь. Монгол бүх юмаар ноёрхож, дэлхийд гарч ирж чадахгүй. Эн зэрэгцэж болох юм уг нь ноос, ноолуур, газар доорх байгалийн баялаг.


Европ авдрандаа юмтай, манайх газартаа юмтай. Гэхдээ газартаа юмтай гээд дайрчхаж болохгүй. Хамгийн аюултай нь газрын баялаг эргэж бий болохгүй. Бидний үед хэрэглэх юм хэмжээтэй. Шавхчихаж болохгүй. Илүү авч байгаа бол ирээдүй хойч үеэсээ зээлж авч байгаа хэрэг. Уул нь бид баялгаасаа эх орныхоо захаас захлан авч баймаар. Бусад улс тэгдэг шүү дээ. Гэтэл бид болохоор зүрхнээсээ, нэрлэвэл Төв аймгийн Шаамарыг л шавхаадахвал болж байгаа юм шиг дайрцгаах юм...” гэж ярьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
AESPA- Supernova
9 цаг 31 минут өмнө
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]