Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Албан бус салбарын ажиллагчдын хувьд зохион байгуулалтад орж өөрчлөх зүйл их байна

Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос “Стандарт бус (баталгаагүй) ажил” гэдэг нь байнгын бус, шууд бус, албан бус ба аюулгүй байдал нь хангагдаагүй ажлыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Дэлхийн нийт ажиллагсдын 61 хувь буюу хоёр тэрбум хүн эдийн засгийн албан бус салбарт ажиллаж байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллага, МҮЭ-ийн холбоо хамтран МҮЭ-ийн холбооны “Хуульч өмгөөлөгчдийн баг”-ийн гишүүдэд Албан бус эдийн засаг” тухай сургалт явуулсан байна. Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооны хуульч өмгөөлөгчдийн багийн гишүүд албан болон албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүст хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч тэдний хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалан ажилладаг. Өдөр бүр эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг ажил маш хүнд, хатуу. Гэсэн хэдий ч Монголын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд дэргэдээ хууль зүйн зөвлөгөө өгөх ажилтантай. Тэд иргэд олон нийтэд тасралтгүй хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч байгаа нь сайн хэрэг юм. Албан бус салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахад хууль эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлбэл, зохистой байх талаар санал ярилцаж байна. МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын хуульч өмгөөлөгчдийн хийж буй ажил үр дүнтэй байх ёстой гэдгийг ахин дахин сануулах нь зөв юм” хэмээн хэлэв.


Манай улсад Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид 223 мянга байна

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны хоёрдугаар улиралд хийсэн судалгааны тайлангаас харахад манай улсад Албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг хүн 223 мянга байгаагийн 127.9 мянга буюу 57.4 хувь нь эрэгтэй, 95.1 мянга буюу 42.6 хувь нь эмэгтэй байна. Мөн 96.2 хувь нь үндсэн ажлаараа, үлдсэн 3.8 хувь нь албан бус салбарт давхар хөдөлмөр эрхлэгчид байна. Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 79.2 хувь нь хот, суурин газарт, 20.8 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Түүнчлэн албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 55 хувь нь Улаанбаатар хотод, 15.7 хувь нь төвийн бүсэд, 13.2 хувь нь хангайн бүсэд, 11 хувь нь баруун бүсэд, 5.1 хувь нь зүүн бүсэд байна. Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийг аймгуудаар авч үзвэл, Төв аймагт хамгийн өндөр буюу таван хувь нь ажиллаж, амьдарч байгаа бол, Говьсүмбэр аймагт 0.6 хамгийн бага буюу 0.6 хувьтай байна. Албан бус салбарт хөдөлмөр эрхэлсэн нийт хүн амын 102 мянга нь буюу 45.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт, 44.7 мянган буюу 20 хувь нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарт, 36.6 мянга буюу 16.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Тус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх буюу 101.3 мянга нь буюу 45.4 хувь нь худалдаа, үйлчилгээний ажил эрхэлсэн бөгөөд энэ мэргэжлээр эмэгтэйчүүдийн ихэнх буюу 64.5 мянга нь ажилласан байхад нийт эрэгтэйчүүдийн ихэнх буюу 43.8 мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчаар ажилласан дүн гарсан байна.


Албан бус хөдөлмөр эрхлэгчид зохион байгуулалтад орж чадахгүй байгаа нь дэлхий нийтийн асуудал болоод байна

Мөн энэ үеэр ОУХБ-ын Ази Номхон далайн бүс хариуцсан бүсийн мэргэжилтэн Ан Пон Сул “ОУХБ-аас зохистой хөдөлмөрийн хүрээнд дөрвөн арга замыг авч хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Албан бус салбарыг албажуулах, тус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах ажилд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Учир нь Албан бус салбарт ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийн харилцаа хуулиар зохицуулагдаагүй байдаг учраас МҮЭ-ийн холбооны Хуульч, Өмгөөлөгчдийн багийн гишүүд эдгээр иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа нь талархууштай зүйл юм. Ганц Монголд ч биш дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал бол албан бус салбарын ажилтнууд зохион байгуулалтад орж чадахгүй байгаа явдал юм. Учир нь Азийн хувьд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тав орчим хувь нь Хамтын гэрээ байгуулж чаддаг. Энэ нь олон улсын хэмжээнд албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ажил орхигдож байгааг харуулж байна. Тийм учраас ОУХБ-аас Албан бус салбарт ажиллаж буй хүмүүст зориулж 198-р конвенц, 206 дугаар зөвлөмж батлаад буй юм. Монголын хувьд албан бус салбарт ажиллаж буй нийт ажилтнуудын эрх ашгийг хамгаалах суурь бол Хөдөлмөрийн тухай хууль юм. албан бус салбарт ажиллаж буй иргэдийн эрх ашгийг хамгаалж болох шийдэл, гарцыг хэлэлцэх шаардлагатай юм” гэв.

Мөн дэлхий нийтийн хэмжээнд албан бус эдийн засагт ажиллагчид нь эдийн засгийн голлох хэсэг болоод байна. Албан бус салбарын ажиллагчид нь хот суурин газарт оёдол, хүнсний ногоо худалдах, гудамж талбайг цэвэрлэх, хог цуглуулах ажлыг хийж байгаа бол хөдөө орон нутагт тэд фермер, хөдөө аж ахуй, загасны аж ахуйд ажиллаж байна. Тэдний зарим нь хувиараа хөдөлмөр эрхлэх, ажил, үйлчилгээ үзүүлэх эсхүл гэр бүлийн бизнесээ толгойлон ажиллаж байна. Мөн зарим нь эдгээр бизнест ажил эрхлэгчдийн хувьд хувь нэмрээ оруулж байгаа бол зарим хэсэг нь албан бус салбарын жижиг нэгж, албан салбарын томоохон компаниудад, эсвэл гэрийн үйлчилгээний ажилтнаар цалин хөлстэйгээр ажиллаж байна. Өөрийн гэрээсээ ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа хэсэг ч байна. Хөгжиж байгаа ихэнх улсуудын хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагчдын олонх нь албан бус эдийн засагт байна. Хэрэв хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдыг нэмбэл дээрх хувь хэмжээ илүү их болно. Анхаарах шаардлагатай чухал асуудлуудын нэг нь албан бус эдийн засагт ажиллагчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь эрчүүдээс илүү их байгаа явдал юм. Хот, орон нутаг, нийт эдийн засагт албан бус салбарт ажиллагчдын тоо хэмжээ их байгаагаас гадна тэд үндсэндээ зохион байгуулалтад орж чадаагүй байна. Тэдний зарим нь ажлын байрнаасаа хөөгддөг. Заримд нь бараа эд зүйлээ хураалгах, гэр орноо нурааж сүйтгүүлэх явдал ч тохиолддог. Ихэнхдээ урт цагаар, ариун цэврийн өрөө, ундны усны хангамжгүй нөхцөлд ажилладаг. Хот төлөвлөгчид албан бус салбарт ажиллагчдыг нийтийн тээврийг төлөвлөх, ус, цахилгааны үнийг тогтоох, эсвэл нийтийн эзэмшлийн талбайг ашиглах журмыг гаргахдаа төдийлөн тооцдоггүй. Албан бус салбарт ажиллагчдын хувьд ажил эрхэлж байгаа ч нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байх бэрхшээл нийтлэг тулгамддаг. Энэ байдал нь ажиллагчдын олонх нь ядуу, орлого нь дундажаас доогуур, эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж амьдрахад хүргэж байна. Албан бус салбарт ажиллагчдын хувьд өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх, зардал эрсдэлээ бууруулахгүйгээр энэ ядуу, хүнд нөхцөлөөсөө гарч чадахгүй юм. Нөхцөл байдлыг бодитойгоор өөрчлөхийн тулд албан бус салбарт ажиллагчдын хувьд зохион байгуулалтад орж өөрсдийн дуу хоолойг нэгтгэх шаардлагатай байгаа ба ингэснээр тэд өөрсдийн аж амьдралд нөлөө үзүүлж байгаа бодлого, шийдвэрт нөлөөлж чадах юм. Албан бус салбарт ажиллагчдын хувьд зохион байгуулалтад орж нэгдсэн нэг дуу хоолойтой байж, бодлого, албан ёсны статистик бүртгэлд хамрагдсанаар эерэг өөрчлөлтүүд гаргах бололцоотой. Албан бус эдийн засагт ажиллагсад эвлэлдэн нэгдэж өөрсдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах асуудлаар ажил олгогчид, Засгийн газартай хэлэлцээ хийх төлөөллийн байгууллагаа байгуулах явдал дэлхий нийтэд түгээмэл болж байна. Эдгээр нь бүгд аливаа бодлого, зохицуулалтуудыг шударга байлгах, хөдөлмөр эрхлэлт болон худалдааны нөхцөлийг сайжруулахын төлөө зорьж байна. Хамгийн чухал нь тэд амжилтад хүрсээр байна.


Хэд хэдэн улсын үйлдвэрчний эвлэлийн талаар сайн жишээг энд дуръя. Энэтхэгийн Пуне хотод хог хаягдал цуглуулдаг эмэгтэйчүүд үйлдвэрчний эвлэл байгуулан хотын хог хаягдлыг цуглуулах, боловсруулах системд өөрсдийн хийж байгаа ажлыг хамруулах болсон. Ингэснээр цалин хөлс нь нэмэгдэж, хамгаалалтын хувцас, хэрэгсэл хэрэглэх болсон. Мөн Гана Улсын Аккра хотын Макола захын худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн зүгээс ажлын нөхцөлөө сайруулахаар шийдсэн. Хэд хэдэн удаагийн гал түймрийн дараа худалдаачдын хувьд ажиллах нөхцөл нь аюултай болоод байсан. ҮЭ-ийн удирдагчдын зүгээс орон нутгийн албан тушаалтнуудтай аюулгүй ажиллагааны шаардлага, багаж хэрэгслийн талаар хэлэлцээг эхлүүлсэн. Хэлэлцээний дүнд одоо амь насыг аврах гал унтраах хэрэгслээр бүрэн хангасан байна.


Тайландад, гэрээрээ үйлдвэр эрхэлдэг ажиллагчид хуулийн чухал зохицуулалтыг бий болгож чадсан юм. Тайландын гэрээрээ ажиллагчдын холбооноос үйлдвэр, байгууллагатай байгуулсан гэрээний үндэс нь гэртээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэрээт ажиллагчдыг Хөдөлмөрийн хуульд хамруулах асуудлаар Засгийн газартаа олон жилийн турш санал шаардлага тавьж ажилласан. Тайландын парламентаас 2010 онд Гэрээрээ ажиллагчдын эрхийг хамгаалах хуулийг батлан гаргаж цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтыг тогтоосны зэрэгцээ ажил олгогчийн зүгээс гэрээрээ ажиллагчдын өмнө хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Энэхүү өөрчлөлт нь эдгээр эмэгтэйчүүдийн ирээдүйн амьдралд томоохон алхам болсон юм. Хөдөлмөрчдийн бүлгээс олон улсын түвшинд бодлогын өөрчлөлт хийх санал санаачилгыг гаргасан. Гэрийн үйлчилгээний ажилчдын холбооноос гэрийн үйлчилгээний ажилчдыг ажилчид гэдгийг хүлээн зөвшөөрөхийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад хандан уриалсан. 2011 онд ОУХБ-аас дэлхий нийтийн хэмжээнд гэрийн үйлчлэгчийн ажил эрхэлж байгаа 53 сая ажилчдын хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан 189 дүгээр конвенцийг батлан гаргасан юм.
Албан бус салбарын ажиллагчдын хувьд зохион байгуулалтад орж өөрчлөх зүйл их байна. Тэдний хувьд зохион байгуулалтад орж, албан ёсны статистик, бодлогод асуудлаа тусгуулах замаар хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах, улмаар дэлхий ертөнцөд илүү шударга, тэгш болгоход чухал үүрэг гүйцэтгэх эдийн засгийн оролцогч гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх боломжтой” гэдгийг онцолсон юм.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com