Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ч.Бямба: Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид жирийн тамирчнаас хоёр дахин их тэвчээр гаргадаг
Монголын паралимпын холбооны дэд ерөнхийлөгч, “Токио 2020” паралимпын Монголын багийн ахлагч Ч.Бямбатай ярилцлаа.

-Таныг саяхан олимпын багийн ахлагч нарын зөвлөгөөнд оролцоод ирсэн гэж сонслоо. Явсан газрын сонин сайхнаас яриагаа эхэлье?
-Токио хотод есдүгээр сарын 9-14-ний өдрүүдэд олимпын багийн ахлагч нарын зөвлөгөөн боллоо. Олимп хүртэл жил гаруй хугацаа дутуу байгаа хэдий ч Токиогийн олимпын хороо бэлтгэл ажлыг маш өндөр түвшинд зохион байгуулж байгааг бид нүдээр үзээд ирлээ. Олимпын тосгон, стадионууд бэлэн болчихсон байх жишээтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан амьдрах, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг нарийн стандарт, шаардлагад нийцүүлсэн байна. Тосгон хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөх “Тоёота” компанийн автомашинуудыг хүртэл хуваарилжээ. Манай тамирчид далайн эрэг дэх “Токио бэй” тосгонд байрлах аж. Цаашлаад эрүүл мэндийн асуудал гарвал яах ийхийг тооцоолж, орон орны тамирчид юунд анхаарах, эмч нар, сайн дурын ажилтнуудыг сонгон шалгаруулах зэрэг ажлууд  явагдаж байна. Дашрамд дуулгахад, монголын талаас Японд суралцаж байгаа монгол оюутнуудыг сайн дурын ажилтнаар авах сонирхолтой буйгаа бидэнд илэрхийлж байсан шүү.
 
-Зуны олимптой харьцуулахад паралимпыг үзэх үзэгчдийн тоо харьцангуй бага байх хандлага байдаг?
-Зохион байгуулагч орон паралимпын тоглолтод хэр зэрэг ач холбогдол өгч буйгаас шалтгаалдаг болов уу. Миний бодлоор Япон улс үүнд маш өндөр ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Бүх хүний мэддэгчлэн Япон улсын Хирошима, Нагасаки хотуудад 1945 онд атомын бөмбөгдөлт болсон. Үүнээс болж маш олон хүн хохирсон бөгөөд цацрагийн хор уршгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо огцом өссөн байдаг юм билээ. Тэр утгаараа Токиогийн олимпод үзэгчид өндөр байх болов уу гэж харж байна. Паралимпыг ойлгодоггүй хүмүүс олон байдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ параспортыг нэг сонирхоод үзэх юм бол маш сонин мэдрэмж авдаг. Хараагүй хүмүүс өндрөөс цанаар буугаад ирэхээр хүмүүс гайхдаг. Хоёр хөлгүй хүн хоккей тоглоно, эрүүл тамирчнаас илүү хөдөлнө гээд бод доо. Энэ бол маш нарийн мэдрэмж. Нэг удаа л сонирхоод үзэх юм бол тэр хүн параспортын тэмцээнд донтдог юм билээ.
 
-Токиогийн олимпод хэчнээн орны паратамирчид оролцохоор бүртгүүлээд байна вэ. Орон орны тамирчдад тулгамдаж буй асуудал ижил түвшинд байна уу?
-Паралимпын тоглолтод оролцох тамирчин, улсын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ удаад зуу гаруй орны багийн ахлагч нар ирсэн. Бид эрх авахад тавигддаг олон янзын шалгуур, ангиллыг хэрхэн яаж тогтоодог талаар, паратамирчдад тулгардаг эрүүл мэндийн асуудал зэрэг асуудал дээр туршлага солилцсон. Паратамирчид гэдэг бүгд өөр өөрийн онцлогтой. Өөр өөр хөгжлийн бэрхшээлтэй. Өөр өөр асуудалтай байдаг. Тэр бүгдэд тохирсон явах суух орчин, идэж уух зүйл хүртэл нарийн байдаг. Тийм болохоор энэ бүх асуудлыг даван туулахын тулд нэг гэр бүл болдог. Family гэж ярьдаг даа. Манай холбоо ОХУ, Украйн, Казахстан, Хятад, Солонгос, Япон зэрэг хөрш зэргэлдээ орны холбоодтой маш сайн ойлголцож, хамтран ажилладаг. Ялангуяа Япон, Солонгосчууд манай тамирчдыг өөрийн орондоо бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангаж, гүн туслалцаа үзүүлдэгт талархахгүй байхын аргагүй. Тухайлбал, Японы Яйзу муж, Шизоку мужид манай тамирчид бэлтгэл сургуулилт хийгээд ирсэн. Мөн хойд хөрш маань цанын тамирчдад их тусалдаг. Олимп бидэнд нэг нэгнээ ойлгох, дэмжих, соёлын ялгаатай байдлаа хүндэтгэх, мэдэхгүй чадахгүй зүйлээ нэгнээсээ суралцах боломжийг олгодог. Үүгээрээ гайхалтай юм даа.
 
 
-Манай тамирчид голдуу гадаадад бэлтгэлээ хийж байгаа юм байна. Монголдоо бэлтгэл сургуулилтаа хангах нөхцөл боломж, дэмжлэг хэр байдаг юм бол?
-Монголын хувьд паралимп сайн хөгжөөгүй байна. Параспортыг, паратамирчдыг ойлгодог хүн цөөхөн. Д.Баатаржав маань Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээс хойш сүүлийн арван жилийн хугацаанд эрчимтэй хөгжлийн шатандаа ороод байгаа юм. Яг үнэндээ, манай парагийн тамирчид амьдрал их тааруу. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс байдаг. Тэр хүнд хэцүү амьдрал дундаас спортын амжилтын оргилд хүрнэ гэдэг бол асар их тэвчээр. Эрүүл саруул тамирчид хүртэл ар гэртээ асуудалгүй, спортдоо бүрэн төвлөрч байж амжилт гаргадаг шүү дээ.
Манай тамирчдыг тодорхой хэмжээнд дэмждэг, цалин мөнгө дээр нь анхаардаг “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй цөөн тооны байгууллага бий.  Гэхдээ л дутагдалтай. Өөрийн хөгжлийн бэрхшээлийг даван туулах гэж жирийн тамирчнаас хоёр гурав дахин их хичээл зүтгэл, хөдөлмөр гаргаж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй тамирчдыг дэмжиж ажиллах албан байгууллага, хувь хүмүүс байвал бид нээлттэй гэдгээ энэ дашрамд дуулгамаар байна. Хэдхэн хоногийн өмнө манай Э.Содномпэлжээгийн маань бүх зардлыг Японы нэг хот даахаар болсон. Үүнд бид маш их баяртай байгаа. Зовлон үзсэн ард түмэн болохоор бидэнд ингэж тусалдаг болов уу.
 
-Өнөөдрийн байдлаар манай улсаас хэчнээн тамирчин олимпын эрх аваад байна вэ?
-Паралимпын холбооны удирдах зөвлөлөөс Токио-2020 паралимпын тоглолтод 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөсөн байгаа. Үүнээс одоогийн байдлаар таван тамирчин болзлоо хангаж, эрхээ аваад байна. Тодруулбал, таеквондогоор хоёр тамирчин, пауэрлифтинг, буудлага, жүдо, хөнгөн атлетикийн төрлүүд багтаж байгаа. Цаашид ч манай тамирчид эрхээ нэмэгдүүлэх болно. 2020 оны олимпод манай баг өндөр амжилт үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байгаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com