Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Хөөн хэлэлцэх хугацаагаар авлига, хээл хахуулийн зургаан хэрэг хүчингүй болсон гэв

Энэ оны эхний гурван улирлын байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нийт 345 хэрэг хэрэгсэхгүй болж, үүний улмаас 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар ШЕЗ-өөс мэдээлсэн. Тэгвэл өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн энэ сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улс 1984 оны Эрүүгийн хууль мөн 2002 оны Эрүүгийн хууль гэмт хэргийн төрөл болоод оногдуулах ялын хэмжээнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоож ирсэн. Харин 2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тус хэргүүдийг төрлүүдээр нь авч үзвэл,

• Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их буюу 190+234
• Хулгайлах таван хэргийн таван хүн
• Хахууль авах хоёр хэргийн гурван хүн
• Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр хэргийн хоёр хүн
• Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хоёр хэргийн хоёр хүн тус тус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийг хэрэглэх явцад 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дараах зөрчлүүд байна гэж харж байна.
Нэгдүгээрт, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт мөн хорих ял оногдуулахаар заагаагүй буюу зорчих эрхийн хязгаарлалтай ялтай хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журмыг Эрүүгийн хуулиар зохицуулаагүй орхигдуулсан.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн нэг болон хоёрдох хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэй байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж нэгдэх заалтад заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолоход хуульчилсан нь хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй хүндрэлтэй байдлыг бий болгосон.
Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 13 дугаар зүйлд мөрдөн байцаалтын явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж прокурорын эрх хэмжээг хуульчилсан. Гэтэл шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох заалт процессын хуульд орхигдсон. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19-д зөвхөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох заалт байгаа.


Ийм учраас Эрүүгийн тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 -т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь харилцан зөрчилтэй мөн процессын тухай хуультай уялдаагүй байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгах, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг нэг зарчмаар хуульчлах, зарим төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг оногдуулах хугацааг оногдуулах ял шийтгэлийн хэмжээтэй уялдуулж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг судалж үзэхэд нэг талаас гэмт хэргийн хугацаа дуусах дөхсөн үед зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх тохиолдлууд гарсан. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр давж заалдах гомдол гаргадаг ийм байдлаар хугацаа хожих явдал түгээмэл байна. Тухайлбал, нэг жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон. Найман жил хүртэлх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосон байх жишээтэй.


Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн эрүүгийн хууль үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох журмыг сэргээн хуульчлахыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн төрөлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг харгалзан энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ талаар бусад улсын Эрүүгийн хуульд заасан зохицуулалтуудыг харьцуулан судлах Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг цаг алдахгүй шинэчлэн тогтоох шаардлагатай байна” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com