Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Цэцийн даргатай хамт явсан А-г интерполоор эрэн сурвалжлахыг шаардав

НЭМЭЛТ:

Инчеон хотын цагдаагийн газраас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай хамт явсан А-г Интерполын улаан жагсаалтад оруулж, эрэн сурвалжлахыг шаардсан байна. Мөн Д.Одбаяр нь монголоос нисэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр өмнө нь өөрийнх нь арын суудалд сууж явсан монгол иргэн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурагдаад байна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь одоогийн өгч буй мэдүүлэгтэй нь зөрчилдөж байгааг мөн эх сурвалжууд мэдээлж байна.


БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ. Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Мөн тэрбээр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү", "Та болж буй үйл явдлын талаар юу гэж бодож байна" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх багийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Анх Д.Одбаяр нь Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулагдаад байхдаа дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдсан байдаг. Харин дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй, түүнийг суллаж явуулах ёсгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн.

Энэ удаад Инчеоны цагдаагийн газар Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүйг батлах албан ёсны баталгааг гаргуулсан гэв. Гэвч Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй гэдэг байр суурийг баримталсан хэвээр байгаа юм.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
1979103.216.103.224
Thank you for another informative site. Where else may I am getrting that kind of inffo written in such an ideal approach? I've a project that I'm just now operating on, and I have been at the glance out for such info. Ladder option website opteck
2021/06/22
1978152.0.93.191
Hi colleagues, good paragraph and fastidious urging commented here, I aam genuinely enjoying bby these. Bettting shop betting web page online taruhan sepak bola
2021/05/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com