Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Дашмаа: Иргэн Ц.Пүрэвдоржид цагдаагийнхан эрүү, шүүлт тулгасан эсэхийг шалгана

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Мөрдөгч хэргийн гэрч, хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно” гэж заасан байдаг. Ингэхдээ удаа дараа дууддаг, олон цагаар хүлээлгэж залхаадаг зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргадаг талаар хүмүүс ярьдаг. Өчигдөр л гэхэд иргэн Ц.Пүрэвдорж энэ асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага иргэнээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэх талаар хуулинд хэрхэн зохицуулсан байдаг талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.

-Цагдаагийн байгууллага аливаа хэргийн гэрч хохирогч, яллагдагч зэрэг хүмүүсээс мэдүүлэг авахаар дуудан ирүүлэхдээ ямар журмаар дуудах ёстой вэ? Прокуророос зөвшөөрөл авдаг уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар хэрхэн дуудан ирүүлэх талаар зохицуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эсвэл прокурорын мэдэгдэх хуудсаар, шүүхийн шатанд шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж болно.
-Мөрдөгч дуудан ирүүлэх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх ажиллагаа хоорондоо ялгаатай юу, хууль зүйн хувьд ямар үр дагавартай байдаг юм бэ?
-Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг албадан ирүүлэх, яллагдагчид бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болно. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан байдаг. Тэгэхээр тухайн оролцогчийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол мөрдөгч прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх саналаа прокурорт гаргаж шийдвэрлүүлнэ. 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зохицуулалт шинээр орсон бөгөөд хүний халдашгүй байх эрхийг хангах баталгаа болсон, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт юм.
-Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
-Прокурор мөрдөгчийн санал, холбогдох хэргийн материалыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл саналыг хүчингүй болгоно. Энэ оны 10 дугаар сарын байдлаар прокуророос нийт 14263 дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас бичсэн байна. Үүнээс 41 хувь буюу 5861 нь мөрдөгчийн гаргасан саналын дагуу бичсэн дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас байгаа бол бусдыг нь прокурор өөрийн санаачилгаар дуудсан байна. Дээрх хугацаанд прокуророос мөрдөгчийн саналыг хүлээн аваагүй, хүчингүй болгосон тохиолдол гараагүй байна. Прокурор зөвхөн мөрдөгч санал гаргахыг хүлээгээд суухгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулах үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн санаачилгаар шаардлагатай оролцогчдыг бас дуудан ирүүлдэг.
-Прокуророос мөрдөгчийн саналыг шуурхай шийдвэрлэхгүй, явдал чирэгдэл учруулсан тохиолдол байна уу?
-Прокурор мөрдөгчийн саналыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажилладаг. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журам, чиглэлийн дагуу нийслэлийн хэмжээнд ажлын бус өдрүүдэд бол жижүүрийн прокурор тогтмол ажиллуулж, орон нутагт мөрдөгч санал гаргасан даруй шийдвэрлэж ажиллаж байна. Судалгаанаас үзвэл 5474 саналыг даруй буюу 24 цагт, 387 санал буюу 7 хувийг 24 цагаас дээш хугацаанд хянаж шийдвэрлэсэн байна.
-Өчигдөр Иргэн Ц.Пүрэвдорж хэвлэлийн хурал хийж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэр бүхий мөрдөгчийг хууль бусаар дуудаж, эрүү шүүлт тулгасан талаар ярьсан. Энэ асуудалд прокурорын байгууллагаас хяналт тавьж байгаа юу?
-Иргэн Ц.Пүрэвдоржид эрүү, шүүлт тулгасан гэх асуудлыг харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байна. Энэ асуудалд холбогдох, хууль журамд заасны дагуу хяналтаа тавьж ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com