Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд 2017-2019 онд ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ

Монгол Улс 2004 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /цаашид “ФАТФ” гэх/-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /цаашид “АНДББ” гэх/-ын гишүүн улс болж, улмаар 2006 оны 7 дугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан билээ. АНДББ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд 2007 онд анхны харилцан үнэлгээг, 2017 онд хоёр дахь харилцан үнэлгээг хийсэн. 2007 онд хийгдсэн анхны Харилцан үнэлгээгээр Монгол Улс ФАТФ-ын 49 зөвлөмжөөс 21 зөвлөмжийг биелүүлээгүй, 15 зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн гэх маш муу үнэлгээг авч байв. Энэ үр дүнгээс шалтгаалан 2011 онд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/-ээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог өөрийн хяналтад оруулахаар болж улмаар 2013 онд Монгол Улс ФАТФын “саарал жагсаалт”-д орсныг нийтэд зарлаж байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, гадаад нэр хүнд сайн байсан зэргээс шалтгаалан эдийн засагт учруулсан бодит хохирол бага байв. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 дугаар сард манай улсын “Техникийн хэрэгжилт” тайланг дахин үнэлж, энэ жагсаалтаас хасагдаж байв. Үүнээс хойш 2017 онд хоёр дахь Харилцан үнэлгээг хийж, үнэлгээнд Монгол Улсын нөхцөл байдлыг 2016 оны 11 сарын байдлаар тасалбар болгон хамруулсан бөгөөд ФАТФын Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс гадна Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан нь энэхүү хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог байв. Монгол Улс 2016 оны 6 дугаар сард “Техникийн хэрэгжилт”-ийн тайланг, 2016 оны 9 дүгээр сард “Үр дүнтэй байдал”-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх уулзалт, шалгалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сар болон 2017 оны 5 дугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулсан.

Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow‐up/ - д оруулж, ФАТФ-ын “саарал жагсаалт1”-д орох эрсдэлтэй байгаа тул хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалтад оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгсөн.


“Өргөтгөсөн эрчимтэй хяналт”-д оруулах нөхцөлд:

- ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 10, түүнээс дээш зөвлөмжид “Нийцээгүй”, эсхүл “Хагас
нь нийцсэн” гэх үнэлгээ авсан;
- Үр дүнтэй байдлыг үнэлэх Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 9, түүнээс дээш үзүүлэлтэд “Дунд зэрэг”, эсхүл “Муу” гэх үнэлгээ авсан тохиолдол хамаарах бөгөөд ийм үнэлгээ авсан улс орныг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, түүний хэрэгжилтийг ноцтой дутагдалтай гэж үзэн хяналтад оруулдаг байна. Харин 2017 оны Харилцан үнэлгээгээр Монгол Улсын тогтолцооны техник хэрэгжилтийг ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 5 зөвлөмжид Нийцсэн, 15 зөвлөмжид Дийлэнх нь нийцсэн, 15 зөвлөмжид Хагас нь нийцсэн, 5 зөвлөмжид Нийцээгүй гэж үнэлэв.

Х.Баттөгс

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com