Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2020 ОНД 900.000 төгрөгийн цалинтай хүн 234.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө

Ирэх 2020 онд иргэн таны төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. Нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Үүнийг задалбал,
• 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлсөн
• 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлсөн
• 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.
Ажилтан та тэтгэврийн даатгалдаа буюу өөрийн тэтгэврийн сандаа 2020 оноос нийт цалингийнхаа 19 хувийг хуримтлуулдаг болох нь. Нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах юм.
Энэхүү нэмэгдлийг тэтгэвэр авагчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 мянгаар, түүнд зарцуулах мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жилд 2 их наядаар тус тус өссөн ба цаашид эдгээр үзүүлэлт өсөх нь тодорхой учир тэтгэврийн санг зузаатгах шаардлагын үүднээс хэмээн тайлбарлаж буй. “Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно” гэх сайхан үгээр хаалт тавьж байгаа.
Жишээ татъя. Өнөөдөр иргэн та 900 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Нийгмийн даатгалын санд ажил олгогч 900.000 төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 112.500 төгрөгийг, ажилтан өөрөө 900.000 төгрөгийн цалингийн 11.5 хувь буюу 103.500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа.
Харин ирэх 2020 онд та 900.000 төгрөгийн цалин авдаг хэвээрээ гэж бодоход өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 26 хувийг буюу сар бүр 234.000 төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулна. Үүнээс ажилтан өөрөө 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлөх юм. Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2019 онд 103.500 мянган төгрөг байгаа бол 2020 онд 112.500 мянга төгрөг болж нэмэгдэнэ. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 9000 төгрөгөөр багасна гэсэн үг юм.
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ОВУС-аас төсвийн зардлаа бууруул гэсэн чиглэл өгсөөр байхад МАН түүний гишүүдээс бүрдсэн Засгийн газар эсрэгээрээ төрийн зардлаа нэмэгдүүлсэн. Улмаар түүнийхээ зардлыг нөхөхийн тулд иргэдээс авах татварын хэмжээгээ нэмэгдүүлэхдээ НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлэх дээрх шийдвэрийг гаргасан байдаг. Монголоос өөр улсад бол гол нэрийн экспортын бүтээгдэхүүний татвараа нэмэгдүүлж, төрийн зардлаа бууруулдаг байтал монголд бүх татварын дарамтыг нийт иргэдэд үүрүүлдэг гажиг тогтолцоо үүсээд буй билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com