Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Х.Амгаланбаатар: Тэд амлалтаа умартаж байна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улсын Их Хурал ирэх жилийн улсын төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Мэргэжлийн байгууллагаас судалгаа хийхэд шалгуур үзүүлэлтийнхээ дагуу 1779 ажлын байрыг хэвийн бус нөхцөл байдалтай гэж дүгнэсэн. Үүний дагуу эрт тэтгэвэр тогтоох зардлыг улсын төсөвт зайлшгүй тусгах шаардлагатай байна. 2017 онд улсын эдийн засгийн байдал хүнд байсан учир МҮЭХ, Олон Улсын Валютын Сантай тодорхой татвар шимтгэлийг нэмэгдүүлэх хэлэлцээр хийсний үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэлийн эхний нэмэгдлийг хүлээн зөвшөөрсөн.


Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг бидэнтэй хамтарч авна гэж амласан. Гэсэн хэдий ч энэ амлалтаа умартаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс шимтгэлийг дахин нэмэгдүүлэхийг төсөвт оруулж байгаа нь бидний дургүйцлийг хүргэж байна.
Үүнийг нэмэгдүүлснээр иргэдийн бодит худалдан авах чадвар буурна. Хувийн компани ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх бололцоо, хөдөлмөр нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн эх үүсвэр хумигдана.Тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг инфляцын түвшинтэй уялдуулана гэсэн. Үүнийг баталгаажуулах ёстой гэдэг саналыг МҮЭХ, нийт 36 гишүүн байгууллага, 3000 орчим аж ахуй нэгж байгууллагын дэргэд ажиллаж буй үйлдвэрчний эвлэлийн хороод 445 мянга гаруй гишүүдийнхээ өмнөөс санал болгон хүргүүлсэн” гэж ярилаа.


Монголын төмөр замчдын холбоон дарга Б.Баяраа “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхтэй. Гэтэл бид ямар нөхцөлд, ямар цалин хөлстэй ажиллаж байгааг авч үзэхэд үнэхээр хүнд байна. Хөдөлмөрлөж буй хүмүүсийн төлөө төр засаг юу ч хийхгүй байна. Эрдэнэтийн захирал гэх хувь хүний ажилчдынхаа төлөө хийж буй үйлдэл нь зөв. Сайдтай утсаар яриад л 77-р тушаалд өөрчлөлт оруулж чадсан. Ийм ялгавартай хандаж буй нь МҮЭХ-ны олон жил явуулсан үйл ажиллагааны үнэ цэнийг бууруулж байна. Хөдөлмөрч хүнийг ялгаварлах увайгүй нүүр царай ил болж харагдаж байна. Аливаа асуудлыг нам, танил тал, үзэл суртлаараа шийдэж болж байвал нийгэм дэх үнэ цэнтэй хүмүүсийг үгүйсгэж байна гэсэн үг. Хатуугаар хэлбэл энэ ялгаварлал бол үйлдвэрчний байгууллагуудыг дотор нь хагалан бутаргах хэлбэр.Гадуур урсгаад байгаа их мөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйдаа зарвал бидний эгэл амьдралаас алдаж байгаа хүний тоо цөөрнө. Ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдал ч дээшилнэ. Тийм учраас сонгуулийн элдэв сурталчилгаанд зардаг мөнгөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд зарцуул. Мөн иргэдийн өгдөг нийгмийн даатгалын болон бусад шимтгэл онгорхой сав руу урсч байна. Элсэнд ус дусааж байгаагаас ялгаагүй. Бүх юмыг улс төрийн өнцгөөр биш иргэн хүнд хэрхэн хүрч байгааг л харах хэрэгтэй” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com