Уншиж байна...
 
УДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
6.6 тэрбумаар 100 мянган айлын зуухыг солиод өгч болдоггүй юм уу

Нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш мянга гаруй иргэн угаарын хийд хордож, найман хүн нас барсан гэдэг албан мэдээ бий. Албан бусаар 25 настай залуу болоод 10 настай хүүхэд хоёр гэртээ, гал түлсний дараа яндангаа авсны улмаас амиа алдсан тохиолдол гарсан.

Угаарын хийд хордсон, амиа алдсан иргэдийн асуудлыг эрх баригчид өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг мэдээлэл өгч байгаа. Өөрөөр хэлбэл, зуухныхаа хаалтыг хаасан, шахмал түлшээ их хэмжээгээр хийж түлсэн гэх мэтээр иргэдийг буруутгаж байгаа. Яг үнэндээ “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлшний хаяг шошго дээр “Бүх төрлийн зууханд тохиромжтой” гэх ташаа мэдээлэл өгснөөс эдгээр хүмүүс хордсон гэхэд болно.

НЗДТГ-аас зохион байгуулсан шахмал түлшний талаарх нийтийн сонсголын үеэр НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, “Өнөөдөр иргэдийн зүгээс хариулт нэхэж буй хамгийн гол асуулт бол төслийн биш энгийн зуухтай айлууд нийт өрхийн 62.7 хувь байна гэж үзэж байгаа. Шахмал түлш төслийн зууханд тохирч байна. Харин энгийн зуухтай 100 гаруй мянган айлд түлшийг хэрхэн тохируулах вэ? гэдэг асуулт тулгарч байна” гэсэн юм.

Харин хотын дарга С.Амарсайхан “Утаа мэдрэгч айл өрхийн амь насыг бүрэн хамгаална гэсэн 100 хувийн баталгаа биш. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дохио мэдээлэл авах төхөөрөмж. Утаа мэдрэгчийг 200 мянган айлд өгөх хэмжээгээр бэлэн үйлдвэрлэчихсэн байдаггүй юм байна. Тийм болохоор бид захиалга өгнө” гэж байлаа.

Дээрх хоёр мэдэгдлээс харвал, 200 мянган айл өрх бүрт утаа мэдрэгч хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирэхээр байна. 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт утаа мэдрэгч захиалж өгснөөс, шахмал түлшээ түлэхээс айж суугаа 100 мянган айлын зуухыг солиод өгсөн нь илүү дээр юм биш үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com