Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төрийг нийслэлийн төвөөс нүүлгэе
Нийслэлд хүн ам ихээр төвлөрсөн нь хөгжлийн гацаа мэтээр тайлбарлах нь нэмэгдэж байна. Үнэн хэрэгтээ манай нийслэл тийм том хот биш. Нийслэлийн хүн ам сая давснаар өнөөдөр хувийн банкууд үүсч, үүрэн телефон Монголын гуу жалгад хүрсэн. Нийслэлд төвлөрсөн 1.3 хүн бол хөгжлийн чөдөр тушаа биш. Монголын хөгжлийг ахиулах зах зээл. Үнэн хэрэгтээ манай жижиг дунд бизнесийн ганц зах зээл нь Улаанбаатар хот юм. Улаанбаатарыг тав хуваачихвал жижиг, дунд бүү хэл томоохон компаниудын бараа, үйлчилгээний үнэ өснө. Токиогийн хүн амын төвлөрөл (35 сая хүнтэй) өнөөгийн дэлхийн техник, технологийн дэвшлийг авчирсан бол Бээжин, Шанхайн хүн амын төвлөрөл нано технологийн хэрэгжилтийн суурь болж хувирч байна. Харин ганц сая гаруйхан хүн амтай Улаанбаатарын гачлан бол замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол юм. Хэдэн арван сая хүнтэй хотууд дээрх асуудлыг шийдээд олон жилийн нүүр үзэж байна. Гэтэл асуудлыг шийдэхийн оронд хамгийн хялбар коммунист сэтгэлгээ болох хөөх туух, хаах боох аргыг хэрэглэх тухай уриа цуурайтаж эхэлж байна. Олон жил яригдаж байгаа оюутнуудыг төвөөс нүүлгэх тухай яриа сэргэх маягтай. Тэднийг хөөх нь нийслэлийн бараа, үйлчилгээний бараг 40 шахам хувийг сүйрүүлнэ гэсэн үг. 200 шахам мянгад хүрсэн оюутны арми бол Монголын тэр тусмаа нийслэлийн бараг хамгийн том худалдан авах чадвартай бүлэг юм. Тэдний ачаар нийслэлийн хувийн хэвшлийн жижиг, дунд үйлчилгээний байгууллагууд тогтдог. Нэг оюутан дунджаар жилд гурван сая төгрөг зарлагаддаг. Нийт оюутнууд бараг 500 тэрбум төгрөгийг боловсролын болон хувийн хэвшилд оруулна. Үүний 80 хувь нь нийслэлд шингэж байна. Түүнээс 70 гаруй хувь нь аж ахуйн нэгжүүдийг тэтгэнэ. Хэрэв оюутнуудыг нийслэлээс гаргавал халаасны энэ мөнгөн урсгал нийслэлээс холдоно. Харин хамгийн их хараал идэж байгаа замын түгжрэлийн 70 хувь нь төрийн байгууллага төвд байрласнаас үүдэлтэй тухай тээврийн цагдаагийнхан ханцуйдаа шивнэлддэг гэнэ. УИХ, Засгийн газар, яамдыг нийслэлээс гаргачихвал түгжрэл долоон уулын цаагуур орохыг автозамынхан баталж байна. Төрийг төвөөс гаргах гээд дахиад хэдэн тэрбум долларын өр тавих шаардлагагүй. Зүгээр Хөшигийн хөндийд төрийн байруудтай ижил хэмжээний барилгыг хувийн хэвшлүүдээр бариулаад хуучин байруудаараа сольчих. Нэг жилийн дотор л нийслэлээс төр нүүчихнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com