Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2020 оны улсын төсвийн санхүүжилт ҮР АШИГГҮЙ байх нь

Удахгүй батлагдах 2020 оны төсөвт шинээр эхлүүлэх төслүүдийн 42 хувийг нь санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үр ашгийг дээшлүүлэх, төсвийн байгуулагуудын ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилт чухал. Үндэсний аудитын газраас төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хянах үүрэг хүлээн ажиллаж байгаа “Үнэн Хатамж” ТББ ажиллаж байна. Тус байгууллагын зүгээс өчигдөр төсвийн хэрэгжилтийн тухай мэдээллээ.

 

Төсвийн үр ашиггүй зардлууд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн барилга байгууламжийг дуусгалгүй орхигдуулж, олон жил царцааснаас болж нийгмийн үр ашиг буурах, хэрэгцээ шаардлага алдагдах, чанар муудах, эзэнгүйдэх эрсдэлийг бий болгож байна. Иймд аудитын дүнд үндэслэн дуусгаагүй орхигдуулсан барилга, байгууламжийг дуусгах шаардлагатай гэх дүгнэлт гаргасан.
Тус байгууллагаас төсвийн тухай хууль зөрчин шаардлага хангаагүй төслийг УИХ-д өргөн барьсан Засгийн газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох тухай холбогдох хуульд нэмэлт заалт оруулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэх зөвлөмж өгсөн юм. Учир нь 21 аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчдаас 12 нь төсвийн шилэн дансандаа тайлагнаагүй, зөрчил гаргасан тохиолдолд ямар нэгэн дорвитой хариуцлага тооцоогүй, цалингийн 20 хувийг нь л хасах зэрэг учир дутагдалтай арга хэмжээ авчээ. Тухайлбал, Нийслэлийн газрын алба, нийслэлийн авто замын хөгжлийн газар хөгжлийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын тухай шилэн дансанд тусгаагүй.
Түүнчлэн аудитын газраас төсвийн хөрөнгийг зөв хуваарилах зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээ ил тод бус мөн зөрчлүүдийг дахин давтсаар, цаашид ч давтах магадлал өндөр байгаа юм.
“Үнэн Хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа мэдэгдэхдээ, “Бид энэ онд ҮАГ-аас 49 жагсаалт бүхий санхүүгийн акт хүлээн авсан. Төсвийн буюу төрийн байгууллагуудтай холбоотой дээрх актуудын биелэлтийг дүгнэж үзэхэд 12 хувь нь 100 хувь, 17 хувь нь хэрэгжих шатандаа, найман хувь нь ил тод бус, 63 хувь нь ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Түүнчлэн энэ жил УДЭТ театр, Төв номын сан зэрэг томоохон төслүүдийг бүгдийг нь эхлүүлэх гэж байж үнэхээр бага мөнгө тавьсан. Энэ нь төсвийн үр ашиггүй зарцуулалт болж, дуусаагүй барилга үлдэх гээд буй тул УИХ-ын төсвийн байнгын хороо аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төсөв оруулж ирсэн хүнд нь арга хэмжээ авах буюу төсвийг батлахаас нь өмнө арга хэмжээ авах ёстой.
2020 оны төсвөө өмнөх оны зөвлөмжүүдээ хараад итгэл төрөхүйц, үр ашиг сайтай төсөв батлаасай гэж хүсэж байна” гэв.

 

Дуусгаагүй орхигдсон 32 барилга байгууламжийн санхүүжилт ирэх оны төсөвт тусгагдаагүй

Ирэх онд боловсролын салбарт хамгийн их буюу 902 тэрбумын төсөвт 282 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэх юм. Энэ онд шинээр эхлүүлж 2020 онд дуусгахаар төлөвлөсөн боловч 2020 оны төсөвт тусгаагүй дөрвөн барилгын ажил бий. Эдгээр барилга байгууламж нь нийт 122 тэрбум төгрөгөөр санхүүжилэгдэх байв.
Харин 2018 онд дуусаагүй орхигдсон 46 барилгын 14 нь 2020 оны төсөвт тусгагджээ. Түүнчлэн хөдөө орон нутаг, аймгуудад тусгагдаагүй 18 барилга байгууламжийн санхүүжилтийг ирэх жил төсөвлөөгүйн улмаас зогсонги байдалд орох нь. Тухайлбал, Баянхонгор аймагт бага сургуулийн барилга, Сэлэнгэ аймагт гэр хорооллын бохир усны 2.4 км шугам, Хөвсгөл аймагт гэр хорооллын 800 айлын цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний барилгын ажил, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудын соёл амралтын хүрээлэн, сумын төвийн шинэчлэлт хийх санхүүжилтүүд зогсч буй юм. Ирэх оны төсөвт ийм хэд хэдэн жишээ бий.

2018 оны аудитад сонгогдон дуусаагүй орхигдсон 32 барилгын санхүүжилт ирэх оны төсөвт тусгагдаагүй. Гэтэл дээрх төслүүдийг дуусгахын оронд ирэх онд шинээр 626 төсөл эхлүүлж, 310 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн төсөлд суулгажээ. Эдгээр дуусгаагүй орхигдсон төслүүдийг гүйцээх талаар төсвийн ерөнхийлөн захирагчид дорвитой арга хэмжээ авч, төсвөө зөв зохицуулалттай хуваарилж чадахгүй байгааг харуулж байна.
Нийслэлд гэхэд л 91.1 тэрбум төгрөгийн төсөвт усан хангамж, хотын бохир усны шугам, ус, дулаан дамжуулах төвүүд болон хог боловсруулах үйлдвэр, дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр, эмнэлэг, ахмадын сувиллын барилгын ажлуудын хөрөнгө оруулалтыг тусгаагүй.
Барилга угсралтын ажил дуусгаагүй, ашиглалтад оруулаагүй, гурав ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 оноос хойш баригдаж эхэлсэн боловч санхүүжилт нь зогссон барилгууд байсаар байна. Тиймээс удахгүй батлагдах 2020 оны улсын төсвийг үр ашигтай хуваарилах шаардлагатай байгаа юм.

 

Б.Мөнхбайгаль

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com