Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Түүхэн үнэн

Баримтат өгүүллэг

XV жарны гал бичин жилийн зуны дунд сарын хууч буюу аргын тооллын 1895 оны наймдугаар сард Сайн ноён хаан аймгийн Агь Үйзэн Вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Алтан тал гэдэг газар ядуу малчин бүсгүй Пэлжидийн ууган хүү болон мэндэлжээ. Цорж Лам Нангилжав; хүүд Гэндэн (хуврага, чухаг гурван эрдэнийн нэгэн) гэсэн өлзий учрал бүрдсэн төвд нэр хайрлажээ. Пэлжид бүсгүй Гэндэн хүүгийнхээ хувь заяа тавиланг Зурхайч Дэчинлхүндэвээр зуруулахад; Зурхайч Дэчинлхүндэв зурж үзээд (Зурхай мэргэ бол магадлалын онолын үндэслэлтэй юм) Ороо бусгаа цагийн эхэнд төрсөн,
Олны тэргүүнд залрах хувьтай хүү байна гэжээ. Гэтэл Пэлжид бүсгүй Зурхайч Дэчинлхүндэв гуай ядуу бүсгүй надаар тохуурхаж байна хэмээн бодсон гэдэг. Тэр цаг үед бол үе уламжилж угсаа залгамжилж хаан ширээнд залардаг байсан цаг үе учраас Пэлжид бүсгүйн тэгж бодох нь аргагүй шүү дээ хөөрхий минь!


П.Гэндэн нутгийн монголч Гаваагомпил туслагчид шавь орж монгол бичиг сурч, төвд бичиг төсөөлөх болжээ.
П.Гэндэн залуу насандаа айлын адуу мал маллаж, аян жин тээдэг эртэй бяртай, эрэмгий зоригтой хүн тул Зудын зургаа гэдэг газар өртөөний улаач хийж байгаад 1924 онд улсын бага хуралд сонгогдож ирээд анхдугаар үндсэн хуулиа батлалцаж БНМАУлсаа 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тунхаглсан юм. 1924 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Пэлжидийн Гэндэн Улсын бага хурлын даргаар сонгогдож 1927 оны есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Дараа нь П.Гэндэн Улсын банкны ерөнхий хорооны даргаар 1927 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс 1928 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дараар 1928 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс 1932 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллажээ. Пэлжидийн Гэндэн БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд бөгөөд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдыг хавсран 1932 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс 1936 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Арвайхээрийн хазгар Гэндэн гэж алдаршсан улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Гэндэнг БНМАУ-ын ерөнхий сайдаар томилоход нь ганц нэг хүн хөл нь хазгар юм гэхэд тэр үеийн шударга сэхээтнүүд болон партизанууд Ерөнхий сайдыг хөлөөрөө хийдэггүй, толгойгоороо хийдэг юм гэж нуга цохиж байж. Мөн хазаар гүйлгэдэг юм гэнэ лээ гэхэд нь


Ерөнхий сайд болоод адуу мал хулгай хийх зав чөлөө яаж олдох юм гэж өмөөрч байсан гэдэг. МАХНамын Төв хорооны тогтоолоор Пэлжидийн Гэндэнг МҮЭ-ийн Төв Зөвлөлийн анхны даргаар хавсруулан 1926 оны зургадугаар сараас 1927 оны наймдугаар сар хүртэл ажиллуулсан юм. Ийнхүү МҮЭ-ийн Төв Зөвлөлийн анхны даргаас хойш Цэрэн-Очирын Дамбадорж 1927 оны наймдугаар сараас 1928 оны есдүгээр сар хүртэл, Батын Баяр 1928 оны есдүгээр сараас 1929 оны нэг сар хүртэл, Цэндийн Дамдинсүрэн (Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч) 1929 оны нэг сараас 1930 оны хоёр сар хүртэл, Жамбын Лхүмбэ 1930 оны хоёр сараас 1933 оны долоон сар хүртэл, Дамдингийн Яндаг 1933 оны долоон сараас 1935 оны дөрвөн сар хүртэл, Ноостын Элээ 1935 оны дөрвөн сараас 1937 оны арван сар хүртэл, Банзаржавын Баасанжав 1937 оны арван сараас 1939 оны арван сар хүртэл тус тус ажиллаж байсан юм.
Гэсэн хэдий ч П.Гэндэн, Ц.Дамбадорж, Ж.Лхүмбэ, Д.Яндаг, Н.Элээ, Б.Баасанжав нар улс төрийн хилс хэргээр баривчлагдаж цаазлагдсан нь МҮЭ-ийн түүхэнд гашуун хар толбо болон үлдэж, гашуудалтай эмгэнэлт үйл явдал дайрч гарсны бодит гэрч болсон юм. П.Гэндэн И.В.Сталинтай дөрвөн удаа уулзсан хүн юм. 1935 онд ЗХУ-д явахынхаа өмнөхөн “Монгол улсынхаа төлөө балиусан хамартай Грузин И.В.Сталинтай алалцаад ирнэ, хэрэлдэнэ дээ гэж” шазруунаар хэлж байсан гэдэг.


1936 онд П.Гэндэнг ЗХУ-д нэг жилийн хугацаагаар амруулж сувилуулахаар явуулахад өөрөө их дургүй явсан юм билээ. П.Гэндэн эхнэр Д.Донжид, эхнэрийнх нь дүү Д.Пэлжээ, охин Г.Цэрэндулам нарын хамт ЗХУ-ын Крымд жил гаруй амруулж, сувилуулах нэрийдлээр нутаг зааж хорионд байлгасан юм. П.Гэндэнг 1937 оны долоон сарын 17-ны өдөр Улсын баяр наадмын үеэр И.В.Сталины даалгавраар ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын 502 тоот дайчлан баривчлах хуудсаар хэдэн орос хүн ирж баривчилжээ. П.Гэндэн хамт байсан ар гэрийнхэндээ хандаж хэлсэн нь: Эд намайг баривчилж байгаа юм байна. Та нар нутагтаа бушуу буц. Надад хийсэн хэрэг байхгүй. Нутагтаа очоод уулзъя гэж амжиж хэлсэн байдаг.

И.В.Сталин:
- П.Гэндэн чи лам нараа яагаад устгахгүй байна вэ? Гэхэд
- П.Гэндэн хариуд нь Манай Монголын лам нар чамд ямар хамаатай юм гэсэн
И.В.Сталин:
- П.Гэндэн чи Монголын хаан болох гээд байгаа юм уу? Гэхэд;
- П.Гэндэн: Грузин И.В.Сталин чи Оросын хаан байж болсон юм.
- Би Монгол улсынхаа хаан болоход яадаг юм гэсэн гэдэг. Ийм байдлаар маргаан улам ширүүссэн ба тэр тухай П.Гэндэн И.В.Сталиныг “алгадаж” “түүний муу тахир гаансыг нь хуга шидэж” “өшиглөсөн” гэдэг.


И.В.Сталиныг далайсан газар далд орж, далласан үед нь ил гарч тахиж байснаас биш Чингис хаант Монголын удам Эх оронч, эрэмгий зоригт П.Гэндэн шиг И.В Сталинд гар хүрсэн эр хүн дэлхийд хэзээ ч гараагүй юм.
П.Гэндэнг ЗХУ-ын ДХАК-ын мөрдөнд хорьж байгаад 1937 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр (Монгол улсын тусгаар тогтнолын баярын өдөр) ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги П.Гэндэнд ЗХУ-ын эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 6,8,9,11 дүгээр зүйлд зааснаар цаазаар авах ял оноож, тэр өдөр нь цаазалжээ. Үүнээс 13 жилийн өмнө 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар үндсан хуулиа батлалцаж БНМАУ-ын Бага хурлын даргаар сонгогдож байсан юм. Гэтэл энэ өдрийг сонгож Ерөнхий сайд агсан Пэлжидийн Гэндэнг цаазалсан явдал бол их гүрний дээрэнгүй үзэл улс төрийн өш хонзонгийн илрэл, И.В.Сталины занал хорслоо тайлсан тавлалын арчаагүй илрэл болж түүхэнд үлджээ. П.Гэндэнгийн шарилыг Москвагийн Донын оршуулгын газарт чандарласан юм. Н.С.Хрушёв (орос үндэстэн хүн) ЗХУ-ын төрийн толгойд гарч И.В.Сталиныг тахиж шүтэж байсан алдаа завхралыг илрүүлсэн юм.
Пэлжидийн Гэндэнд холбогдуулсан улс төрийн хэрэг гэгч нь худал зохиомол байсныг ЗХУ-ын дээд шүүхийн Цэргийн коллеги 1956 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 4-22693/56 тоот магадлалаараа нотлон тогтоож уг хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Ю.Цэдэнбал тэргүүтэй тэр үеийн нам засгийн удирдагчид П.Гэндэнг цагаатгасныг ар гэрт нь төдийгүй Монголын ард түмнээс нууж түүнийг үзэл суртлын хэрэгслээр үргэлжлүүлэн гутааж, нэр төрийг нь доромжлон Сталинч арга барилаа үргэлжлүүлсээр ирсэн билээ. Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын буянаар Пэлжидийн Гэндэнгийн хэргийг 34 жилийн өмнө цагаатгасныг Монголын ард түмэнд үнэн байдлаар түүний нэр төрийг нь сэргээсэн юм. П.Гэндэнгийн шарилыг Москвагийн Донын оршуулгын газарт самбар босгожээ. Тэнд бичсэн “Улс төрийн хилс хэрэгт холбогдон ямар ч буруугүй атлаа тамлагдан тарчилж цаазаар хороогдсон хэлмэгдэгсдийн шарилыг энд оршуулав” гэсэн бичээс бүхий хөшөөнд цэцэг өргөх ёслолд Монгол улсаас орос улсад суугаа элчин сайд, тус элчин сайдын яамны ажилтнууд байв.


Дараа нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 1993 онд Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат нар тус тус цэцэг өргөжээ.
П.Гэндэнгийн төрсөн нутаг Арвайхээр хотын төвд Өвөрхангай аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан цээж баримал бүхий дурсгалын хөшөөг нээх ёслол 1991 оны долдугаар сарын 21-ний өдөр болсон юм. 1937 онд П.Гэндэнгээс БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амарт бичсэн захидалдаа “Шар тал нутгаа, малын үнэр, аргалын утаагаа санаж байна” гэж үнэн сэтгэлийнхээ үгийг бичсэн нь бий.
П.Гэндэн ядуу малчнаас төр, засгийн тэргүүнд сонгогдон, эх орон, ард түмнийхээ тусын тулд бие сэтгэл оюунаа дайчлан улс орноо гэсэн нэгэн үзүүрт зорилгоор ажиллаж тэмцэж байгаад харамсалтайгаар хэлмэгдсэн Монголын төрийн нэрт зүтгэлтэн, түүхэн хүн юм.


Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө
Мохошгүй чин зоригт Пэлжидийн Гэндэн
Ороо бусгаа цагийн эхэн үед
Оросны хаантай тэрсэлдэж байсан
Сайн ноён хаан аймгийн хөвгүүн
Сахал Сталинтай тэмцэлдсэн хүн
Ерөнхий сайдын сэнтийд заларсан
Ертөнцөд ховорхон зоригтой эр хүн
Ард түмнийхээ жаргалын төлөө
Алтан амиа алдсан аугаа удирдагч юм.

 

Зохиолч, яруу найрагч Чимэдцэдэнгийн Дорж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com