Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зургаан тэрбумыг зарцуулах утаа мэдрэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэж чадах уу?

Засгийн газар түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол гаргасан. Улмаар нийслэлчүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээр өнгөрсөн хугацаанд арван хүн алтан амиа алдаж, 500 гаруй хүн хүнд, хөнгөн хэлбэрээр хордоод байна. Дээрх үйл явдлын шалтгаан, үр дагавар, шийдвэрлэх гарц шийдлийн талаар хэн юу хэлснийг уншигчдадаа тоймлон хүргэе.

 

Г.Бадамхатан: Шахмал түлшийг зориулалтын зууханд нь түлэх хэрэгтэй

“Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан:
“Айл өрх бүр шахмал түлшийг зориулалтын зууханд нь түлэх хэрэгтэй. Энгийн зууханд эхлээд модоо хийж асаагаад дараа нь нүүрсээ хийдэг бол төслийн зууханд эхлээд сайжруулсан түлшээ хийгээд дээр нь модоо тавьж ноцоогоод шатаана. Дүүргэх эсвэл хэт бага түлш хийвэл дутуу шатдаг учраас галын хотлынхоо 60-70 хувийг дүүргэх нь хамгийн тохиромжтой” гэж байжээ.

Ж.Батбилэг: Бүх төрлийн зууханд тохиромжтой
-Харин “Тавантолгой түлш” компаниас дээрх зөвлөгөөг үл тоож, сайжруулсан шахмал түлшийг “Бүх төрлийн зууханд тохиромжтой” хэмээн сурталчилсан юм. Харин өнөөдөр энэ талаар тус компанийн инженер Ж.Батбилэг ярихдаа, “Би нүүрсний чиглэлээр 31 жил ажиллаж байна. Нүүрсний химич мэргэжилтэй. Энгийн зууханд түлэх туршилтыг сүүлийн хориод жил эрчимтэй хийсээр ирсэн. Бүх төрлийн шинжилгээгээр 2011 оноос хойш баталгаажиж, стандартаа хангасаар ирсэн. Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой гэдэг нь нотлогдсон” гэжээ. Үүгээр зогсохгүй энэ оны хоёрдугаар сарын 15-нд “Сайжруулсан түлш ердийн зууханд тохиромжгүй” гэдэг дүгнэлт гарсан. Гэвч “Таван толгой түлш” компани өдийг хүртэл арьсаа хамгаалж, түлшинд ч, зууханд ч ямар ч асуудал байхгүй. “Иргэд өөрсдөө буруу галласан” хэмээсээр байгаа юм. Тэд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж хэрэглэх тухай иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргээгүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээгээгүй билээ.

 
Ш.Мөнхбат: “Бид үхэх ёстой юм уу. Яаж ийм үг аманд нь багтаж байна вэ”
Угаарын хийд хоёр зээ хүүгээ алдсан иргэн Ш.Мөнхбат ярихдаа, “Хүний амь ийм үнэгүй юм уу. Борог амьдралтай бид хүн биш үү. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшнээс болж хүн үхэхийг мэдэж байсан. Солонгост ч олон хүн үхсэн гэж мэдээлэл хийж байгаа нь жаахан ч атугай ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлгүйнх. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнгөрсөн жил ч гэсэн хүмүүс үхэж л байсан. Чи хаана байсан юм бэ” гэж сэтгүүлчийг загнасан. Бид үхэх ёстой юм уу. Яаж ийм үг аманд нь багтаж байна вэ. Монгол Улс Энэтхэг, Хятад шиг олуулаа биш, цөөхөн хүн амтай. Төр барьж байгаа хүмүүст үнэхээр гомдож байна. Яагаад бидэнд сайжруулсан түлшний талаар, амь насанд аюултай гэдгийг урьдчилаад хэлчхэж болоогүй юм бэ. Гэр хорооллын 200 мянган өрхөд мэдээлэл хүргэсэн гээд байгаа. Манайд бол юу ч ирээгүй. Яагаад энэ олон телевизээр хэрхэн, яаж хэрэглэх, ямар аюултай талаар ярьж болоогүй юм бэ. Бүхэл бүтэн айл гэрийн амьдралыг самарлаа. Амьдрах хүсэл алга, энэ хүүхдүүдэд” гэжээ.
 
Солонгост 200 хүн, Монголд хэдэн хүн үхэх ёстой вэ?
Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулган дээр ингэж ярьжээ. Тэрбээр, “БНСУ-аас бидэнд зөвлөмж ирүүлсэн. Уг зөвлөмжид, Солонгос улс 1970-аад онд яг энэ түлш рүү шилжсэн. Шилжихэд маш хүнд байсан. Ард иргэдэд эхнээс нь сургалт, сэрэмжлүүлэг байнга өгч байх ёстой юм байна. Бид эхэн үедээ энэ ажлыг дутуу хийж байсны улмаас нэг шөнийн дотор 200 хүний амь нас хохирч байсан” гэжээ.  Эрх баригчид үнэхээр энэ талаар урьдчилж мэдэж байсан юм бол яагаад ард түмэнд мэдээлээгүй юм гэдэгт өнөөдөр нийслэлчүүд гомдолтой байгаа юм.
 
Ж.Бямбадорж: Монголын төр иргэдээ “Өөрсдийнх нь хохь” гээд орхиж болохгүй
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:
-Монголчууд хэнэггүй зангаасаа болж ахиад нэг том хохирол амслаа. Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх явцад “Таван толгой түлш” компани ч, Засгийн газар ч иргэдэд хангалттай мэдээлэл хүргээгүй байна. Үүнээс болж иргэд хохирлоо. Шахмал түлш хэрэглээд амиа алдсан иргэдээ Монголын төр “Өөрсдийнх нь хохь” гээд орхиж болохгүй. Угаарын хийнд хордсон иргэдийн хэрэгт Монголын төр буруутай гэдэг шийдвэрийг прокуророос гаргавал төр засгаас иргэдэд нөхөн олговор ч болтугай өгөх хэрэгтэй. 
Ц.Баатархүү: Энгийн зуухтай 100 гаруй мянган айлд түлшийг хэрхэн тохируулах вэ?
 
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:
-Өнөөдөр иргэдийн зүгээс хариулт нэхэж буй  хамгийн гол асуулт бол төслийн биш энгийн зуухтай айлууд яаж айдасгүй өвөлжих вэ? Өнөөдөр гэр хорооллын нийт өрхийн 62.7 хувь нь энгийн зуухтай байна. Шахмал түлш төслийн зууханд тохирч байна. Харин энгийн зуухтай 100 гаруй мянган айлд түлшийг хэрхэн тохируулах вэ?  гэдэг асуулт тулгарч байна.
Сайжруулсан шахмал түлшнээс болж иргэд хохирсон асуудлыг эхлээд түлшний орц найрлага, барьцалдуулагчаас болсон гэж үзэж байлаа. Эцэст нь, Засгийн газар болоод “Таван толгой түлш” компани шахмал түлшинд шилжих тухай захирамжийн биелэлтэд хариуцлагагүй хандсан, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргээгүй гэдэг нэгдсэн ойлголтод хүрээд байна. Асуудал юунаас болсон байлаа ч өнөөдөр 220 мянган өрхийг гал алдуулахгүй, ахиад нэг ч иргэний амь насаар тахил өргөхгүй энэ өвлийг давах нь бидэнд чухал байгаа билээ. Үүний тулд эрх баригчид гэр хорооллын иргэдийг утаа мэдрэгчээр хангах шийдлийг сонгоод байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжууд ямар тайлбар өгч буйг нэгтгэн хүргэе.
 
С.Амарсайхан: Утаа мэдрэгч амь насыг хамгаална гэсэн 100 хувийн баталгаа биш
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан:
-Утаа мэдрэгч айл өрхийн амь насыг бүрэн хамгаална гэсэн 100 хувийн баталгаа биш. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дохио мэдээлэл авах төхөөрөмж. Хоёрт, дохиолол гэдэг зүйл олон үзүүлэлт, шалгуур, техникийн бүтэцтэй байдаг юм байна. Аль нь манайд тохирох вэ гэдгийг хөндлөнгийн болон мэргэжлийн байгууллага, олон улс оронтой харьцуулж судаллаа.  Хамгийн найдвартай, аюулгүй, боломжийн, хямд, богино хугацаанд оруулж ирэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулаад явж байна. Утаа мэдрэгчийг 200 мянган айлд өгөх хэмжээгээр бэлэн үйлдвэрлэчихсэн байдаггүй юм байна. Тийм болохоор бид захиалгаа өгнө. Арваннэгдүгээр сарын нэгнээс өмнө судалгаа хийж дууссан. Энэ сардаа багтаад айл өрхүүдэд тарааж өгнө. Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа.
 
Ж.Батбаясгалан: Утаа мэдрэгчид зургаан тэрбум төгрөг зарцуулна
Хордлогын шинжтэй иргэд эрүүл мэндийн байгууллагад хандсан. Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гарч, БОАЖ-ын сайдын багцад суусан төсвийн хөрөнгөөр шийдэгдэх ёстой. Хууль журмын дагуу шийдэгдэнэ. Ажлын хэсэг байгуулагдсан. Эхний хурлаа хийсэн. Нэгдүгээрт, 200 гаруй мянган айл өрх маань өөр өөр сууцтай. Тийм болохоор техникийн тодорхойлолт гаргах ёстой. Зах зээлд байгаа бүх угаарын хий мэдрэгчийг авч нийлүүлнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт. Одоогийн боломж нь зургаа орчим тэрбум төгрөг байгаа. Хэдэн ширхэг, ямар үнэтэй, ямар техникийн үзүүлэлттэй байхыг эхлээд тодорхой болгоно. Эхний ээлжинд энэ хөрөнгөөр бүгдийг нь авч хүрнэ гэдгийг хэлэх боломжгүй байна.
 
Х.Галымбек: Утаа мэдрэгчийг агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсийн айл өрхөд өгнө
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Х.Галымбек:
-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Бид өнгөрөгч баасан гаргийг дуустал утаа мэдрэгч нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийн саналыг хүлээж авсан. Одоогоор 37 аж ахуйн нэгж хүсэлт өгсөн байгаа. Ямар шалгуураар яаж сонгохыг сайн мэдэхгүй байна. Утаа мэдрэгчийг агаарын чанарын хоёр гуравдугаар бүсийн айл өрхөд тараана гэсэн чиглэл бий. Арваннэгдүгээр сардаа багтааж тараахаар хичээж байгаа.
 
С.Мөнхчулуун: Утаа мэдрэгч бол хамгийн бүдүүлэг шийдэл
НИТХ төлөөлөгч С.Мөнхчулуун:
-Энэ бол хамгийн бүдүүлэг шийдэл. Түүний оронд зуухыг нь сайжруулах, битүүмжлэлтэй болгох, утаа алддаггүй, газ гаргадагүй болгох тал дээр анхаарах ёстой. Нэгэнт гэр хорооллын иргэдийн 65 хувийнх нь зуух ашиглалтын шаардлага хангахгүй байхад утаа мэдрэгчийг оруулж ирж тавиад шийдэл гаргаж чадахгүй. Утаа мэдрэгч нь шөнөжингөө дуугарлаа гээд яах юм. Нөгөө айл дуугарах болгонд босч гарч гүйх үү. Үүнээс өмнө бид маш их утаагүй зуух тараасан. Гэтэл өнөөдөр гэр хорооллын иргэдийн 65 хувь нь буюу 100 мянга нь шаардлага хангахгүй зуухтай байна гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр бид иргэдээ хариуцлагажуулах ёстой. Иргэд маань өөрсдийнхөө гэрт түлж байгаа, ашиглаж байгаа, өөрсдийнх нь амь настай холбоотой болж байгаа асуудал дээр алхам хийх ёстой. Зуухаа сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллах ёстой.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com