Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цахилгаан машин бидний ирээдүй
Өнөөдөр дэлхий дээр 1.37 тэрбум автомашин хөлхөж байна. Зургаан хүний дунд нэг ногдож байгаа энэ төмөр хөлгүүд хэдий их бензин шатахуун зарцуулж, энэ хэрээрээ байгаль орчин, агаар мандлыг хэдий хэмжээгээр бохирдуулж байгаа билээ...
Ийм ч болохоор өнөөдөр дэлхий даяар түлш шатахуун хэрэглэдэггүй цахилгаан автомашин  үйлдвэрлэх, хэрэглээг өргөтгөх асуудал чухлаар яригдаж, ийм санал санаачилга, ажил улам хүрээгээ тэлсээр байна. Цахилгаан машины эрт эдүгээ, одоо ирээдүйн тухайд ийм байна.
XIX зуун
Оросын Романовын бүтээсэн 17 хүний суудалтай цахилгаан автобус
 
Цахилгаан машин бүтээх ажил дотоод шаталтын хөдөлгүүр бүтээхээс өмнө эхэлж.  Унгарын зохион бүтээгч Аньос Жедлик бүр 1828 онд цахилгаан үүсгүүрээр явдаг жижигхэн тэргэнцэр бүтээсэн нь зохион бүтээгчдийн анхаарлыг татаж энэ салбарт маш том түлхэц өгчээ. Улмаар  анхны цахилгаан мотортой тэрэг 1841 онд бий болсон байна.
Ингэж байтал Оросын зохион бүтээгч, тайж Ипполит Романов оросын анхны цахилгаан автобус болох 17 хүний суудалтай омнибусаа 1899 онд бүтээжээ. Дөрвөн морины хүчтэй энэ машиныг 60 км тутам цэнэглэхэд  цагт 1.6-37.4 км хурдалдаг байлаа. Романов үүгээр зогссонгүй, энэ тээврийн хэрэгслээ Санкт-Петербург хотод явуулах маршрут гаргаж зөвшөөрөл аваад байсан ч  хөрөнгө оруулалт хийх түнш олдолгүй тэгсхийгээд замхарсан байна. 
Цагт 100 км хурдалсан цахилгаан машин. 1899 он

Цахилгаанаар ажилладаг жинхэнэ, суман хэлбэртэй супер автомашин La Jamais Contente гэдгийг 1899 оны дөрөвдүгээр сарын 29, тавдугаар сарын 1-нд уралдаанч Камилем Женнацци жолоодож цагт 100 км хурдлуулсан байна. Дараа нь америкийн зохион бүтээгч Уолтер Бейкер бас ийм машинаа цагт 130 км хурдлуулсан юм.
Харин хол зай туулсан дээд амжилтыг “Борланд Электрик” компанийн цахилгаан машин Чикагогоос Милоуки хүртэл 103.8 км зам туулсан гэдэг. Маргааш нь энэ машин цагт дунджаар 55 км-ийн хурдтайгаар Чикагод эргэн ирсэн байна.
 
XX зууны эхний хагас
Эхэн үедээ цахилгаан машин, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий машины хурд, явах зай үндсэндээ адил байлаа. Цахилгаан машины гол дутагдалтай тал нь цэнэглэх систем л байлаа. Цахилгаан машиныг цэнэглэхэд цахилгаан мотор юм уу, байнгын цахилгааны эх үүсвэр хэрэгтэй байв. Генераторыг машины батарейтэй холбох маягаар явдал дунд цэнэглэхийг 1906 онд санаачилсан ч асуудлыг бүрэн шийдэж чадсангүй.
1900-1906 оны хооронд цахилгаан машин, уурын тэрэг ихэд түгээмэл  болсон байна. Энэ үед АНУ-ын нийт машины 38 хувь нь цахилгаан, 40 хувь нь уурын хөдөлгүүрт, 22 хувь нь бензинээр ажилладаг машин байлаа. Зууны эхээр цахилгаан хөдөлгүүрт ачааны машин, автобус ихэд тархсан юм.
 Томас Эдисоны цахилгаан машин
XX зууны хоёрдугаар хагас
Автомашинд цахилгаан хөдөлгүүр хэрэглэх явдал 1960-аад онд байгаль орчны асуудлаас болоод дахин сэргэж ирлээ. 1970-аад онд эрчим хүчний хямрал болж түлш шатахууны үнэ огцом өссөн нь ч бас нөлөөлсөн юм. Гэтэл 1982 оноос хойш газрын тосны зах зээлд  өөрчлөлт орж, байгалийн хийгээр ажиллахыг сонирхсоноос цахилгаан машин сонирхох явдал дахиад л унаж мартагдах дээрээ хүрлээ.
Ингэж байтал америкийн General Motors компани 1996 оноос EV1 загварын цахилгаан машин цувралаар үйлдвэрлэж эхэлснээр автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд ч ийм бүтээгдэхүүнээ Калифорнид худалдаалж эхэлсэн байна. Зөвхөн 1997 онд гэхэд л Калифорнид янз бүрийн үйлдвэрлэгчдийн 5500 ийм машин эзэндээ очсон байна. Гэтэл 2002 он гэхэд бүхий л цахилгаан машин аккумляторынх нь ашиглалтын хугацаа дууссанаас болоод үйлдвэрлэгчид машинаа хэрэглэгчдээс эргүүлэн татаж устгасан байна. Зөвхөн Toyota-гийн л  цөөхөн RAV-4 эзэндээ үлджээ.
 
XXI зуун
Сүүлийн үед нефтийн үнэ тасралтгүй өсч байгаа нь цахилгаан машины үнэ цэн хэрэглээг  өсгөхөд хүргэж 2007 оноос цахилгаан машины үйлдвэрлэл сэргэж эхэллээ. Америкийн Tesla Motors компани 2008 онд Цахиурын хөндийгөөс спортын Tesla Roadster цахилгаан машин гаргаж эхэлсэн нь ердийн бензин хөдөлгүүрт машинтай үндсэндээ адил үзүүлэлттэй байлаа. 2010 оны тавдугаар сарын 22-23-нд Японы үйлдвэрийн цахилгаан машин Daihatsu Mira EV нэг удаагийн цэнэглэлтээр 1003,2 км зам туулав.
Мөн 2010 оны наймдугаар сарын 24-нд “Venturi Jamais Contente” цахилгаан машин Юта мужийн Давст нуурын хөндийд цагт 495 км хурдалж дээд амжилт тогтоолоо.
 
 Тээврийн бусад хэрэгсэлтэй харьцуулах нь
Цахилгаан автомашин бол хамгийн бага зардалтай тээврийн хэрэгсэл гэж болно.  Ford Ranger  гэхэд л нэг км зам туулахад ердөө 0.25 кВт/цаг эрчим хүч хэрэглэнэ. Toyota RAV4 EV бол 0.19 кВт цаг хэрэглэх жишээтэй. АНУ-д нэг автомашин жилд дунджаар 19200 км буюу өдөрт 52 км явдаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр АНУ-д эрчим хүч кВт нь 5-20 цент гэж үзвэл Ford Ranger жилд 240-1050 ам.доллар, RAV-4 бол 180-970 ам.долларын цахилгаан зарцуулах нь.
Цахилгаан эрчим хүчний үнэ улс орон бүрт өөр өөр байгаагаас болоод “түлш”-ний үнэ өөр өөр байх нь мэдээж. Харин цахилгаан машин дуу чимээгүй нь хүний эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй бол, түлш бензин шатааж утаа ялгаруулдаггүйгээрээ хүрээлэн байгаа байгаль орчинд асар их ач холбогдолтой юм.
 
Цахилгаан машины төрлүүд
Аккумляторт цахилгаан машин... Энэ бол цахилгаан хөдөлгүүрт машины хамгийн энгийн хувилбар. Анхны загварыг бүр XIX зууны эцэс гэхэд гаргаж өнгөрсөн зууны 20-иод он хүртэл АНУ-д хамгийн өргөн ашиглаж байгаад 30-40 онуудад Германд түгээмэл болсон бол 1947 оноос Англид нэвтэрсэн байна.
Ажиллагааны зарчим нь ердөө л эрчим хүчний шугамаас цэнэглэх батарей буюу аккумлятораар ажиллана. Ийм машинуудын хүчин чадал, хурд, туулах зай зэрэг нь аккумляторын хүчин чадал, овор хэмжээнээс шууд хамааралтай. Ачааны машин, нийтийн тээврийн хэрэгсэл гэхэд л нэлээн том аккумлятор хэрэгтэй гэсэн үг.
Түлшээр тэтгэх цахилгаан хөдөлгүүрт машин... нь цахилгааны багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд аккумляторын овор хэмжээг өөрчлөх шаардлагагүй, харин дотоод шаталтын хөдөлгүүрийн нэг адил ямар нэг түлшээр цахилгааны нөөцийг нэмэгдүүлж болох хувилбар. Ингэж цахилгаан машины туулах замыг нэмэгдүүлж болох ч нэгдүгээрт өндөр өртөгтэй, байгаль орчин агаар мандалд хорт бодис ялгаруулах муу талтай. Цахилгаан тэтгэх хөнгөн цагаан, электро химийн генератортой машин гэхэд л хөнгөн цагаан шатаах явцад агаарт хорт бодис ялгаруулна.
Хос хөдөлгүүрт автомашин... 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр автомашин бүтээгчид цахилгаан хөдөлгүүрээ, цахилгаан дэмжигчтэй буюу “аккумлятор батарей-түлшний эх үүсвэртэй хамтатган бүтээх боллоо.
-Англид DAF 44 машин дээр тулгуурлан шингэрүүлсэн хийгээр аккумлятораа тэжээх машин бүтээсэн байна. Үндсэн ачаалал нь цахилгаан хөдөлгүүрт ногдох ч бусад үед түлшээр ажиллан батарейгаа цэнэглэнэ.
-АНУ-д Austin A-40 машиныг мөн хос хөдөлгүүрт болгон устөрөгч юмуу, тугалганы исэл бүхий батарейтэй бүтээсэн байна.
-Японы ПРИУС мөн хос хөдөлгүүрт, цахилгаан болон дотоод шаталтын хөдөлгүүрээр ажиллаж, шатахуунаар явах үедээ аккумлятораа цэнэглэнэ.
Эрчим хүчний бусад эх үүсвэр ашигладаг цахилгаан машинууд... Эрчим хүч хуримтлуулах нарны зай хураагуур бүхий машин өдөртөө нарнаас эрчим хүч хуримтлуулаад ажиллана. Дутагдалтай тал нь бүрхэг өдөр юм уу, шөнөөр  үр ашиггүй. Ийм машиныг салхин хөдөлгүүртэй хослуулах нь бас бий. Салхин сэнс бүхий Venturi Astrolab, Venturi Eclecti, италийн Phylla, 2012 онд дэлхийг тойрсон марафонд оролцож байсан SolarWorld GT зэрэг машиныг дурдаж болно.
 
Цахилгаан автомашин зах зээлд
2004 онд АНУ 55.9 мянган цахилгаан автомашин бүтээсэн байна. Цахилгаан автомашиныг ихэвчлэн хувь хүмүүс хийдэг болохоор дэлгүүрүүдэд ийм машин бүтээхэд шаардлагатай эд ангиудыг худалдаалдаг гэнэ.
Цахилгаан машин үйлдвэрлэлээрээ Хятад дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн 2014 онд гэхэд л хятад 75 мянган цахилгаан машин үйлдвэрлэснийхээ 25 хувийг дэлхийн зах зээлд гаргажээ. Үүний зэрэгцээ цахилгаан машины ачаа өргөгч, зөөгч зэргийг галт тэрэгний буудал, томоохон дэлгүүрүүд, тоглоомын газруудад ихээр хэрэглэдэг болж байна. Энэ нь хаалттай орчин барилга байгууламж дотор дуу чимээ багатайн зэрэгцээ хорт утаа ч ялгаруулдаггүйгээрээ хамгийн тохиромжтой юм.
Мөн тусгай хамгаалалттай газар, дархан цаазтай газрын аялал жуулчлалд зориулсан цахилгаан хөдөлгүүрт 14-15 хүний суудалтай бичил автобусууд бий боллоо.
 
Цаашдын төлөв
Судалгааны Ernst & Young байгууллагын тооцоолсноор бол автомашин үйлдвэрлэгчдийн цахилгаан машины үйлдвэрлэл 2018 онд бараг хоёр дахин өсч 8.4 тэрбум еврод хүрсэнээр дотоод шаталтын хөдөлгүүрт машины үйлдвэрлэл 16 хувиар буюу 22.4 тэрбум еврогоор буурсан гэнэ. Өөр бас судалгааны IDTechEx компани дэлхий даяар цахилгаан машины борлуулалт 2005 онд 31.1 тэрбум ам.долларт хүрсэн бол 2015 онд долоо дахин өсч 227 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо гаргажээ. Энд хос хөдөлгүүрт машинуудыг оруулсан байна.
 
Цахилгаан автомашин өнөөдөр дэлхийн зах зээлд
2018 онд дэлхийн зах зээлд нийт 2.6 сая гаруй цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашин борлуулсан нь 2017 оныхоос 791.1 мянгаар буюу 64 хувь өссөн үзүүлэлт гэж Insideevs.com хэвлэлд бичсэн байна. Энд нэгдүгээр байрт Хятад улс орж нэг сая гаруй ийм машин худалдаалсан нь өмнөх оныхоосоо 80 хувь өссөн бол Европ 400 мянган машин худалдаалснаараа хоёрдугаарт оржээ. Гуравдугаарт орсон АНУ 2018 онд 360 мянган машин худалдаалсан байна.
Tesla Model 3 гэхэд л цахилгаан хөдөлгүүрт цахилгаан хөдөлгүүрт 145.8 мянган машин борлуулсан байна. Ингэснээр манай гараг дээр нийтдээ 5.6 сая цахилгаан хөдөлгүүрт машин замын хөдөлгөөнд оролцож байгаагийн 2.6 сая нь манай өмнөд хөрш Хятадад явж байгаа юм. Харин АНУ-д 1.1 сая ийм машин явж байна.
Өнөөдөр манай дэлхий дээр явж байгаа 1.37 тэрбум автомашины тоо 2040 он гэхэд хоёр тэрбумд хүрэх гэнэ. Нийт машины тоонд өнөөдөр ердөө хоёр хувийг эзэлж байгаа цахилгаан хөдөлгүүрт машин 2020-иод оны дундуур гэхэд нийт автомашины 50 хувьд хүрнэ  гэсэн өөдрөг тооцоо байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com