Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Салхитын мөнгөний ордод холбогдсон зургаан шүүгчийн хэн нь хэн бэ?

Салхитын мөнгөний ордод холбогдох зургаан шүүгчийн хэргийг АТГ шалгаж, прокурорт хүргүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл шүүгч нарын хэрэг прокурор дээр очоод гацсан шалтгааныг Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан Солонгос улсыг зорьсонтой холбоотой гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.

Хэргийг эргэн сануулбал, “...Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 1,3 сая доллар буюу гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг АТГ-ынхан хурааж авсан. Уг мөнгө нь Монголын шүүх, цагдаа тэргүүтэй хууль хяналтын байгууллагынхныг авлигадахаар Салхитын мөнгөний ордыг булаалдсан Хятадуудын мөнгө байсан. Тэд мөнгөө Салхитын ордын маргааныг шүүхээр шийдэгдэх явцад нэр бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынханд өгсөн” гэгддэг.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн билээ.

 Ингээд  АТГ-аас уг хэргийг мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий зургаан шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлига авсан нь хөдөлшгүй тогтоогдсон учраас хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар юм. Ингээд дээрх шүүгч нарын хэн нь хэн болох талаар товч мэдээлэл хүргэе.
 
“Өөрийн чадлаар өдий зэрэгтэй яваа” Д.Цолмон
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2013 онд томилогдсон. Хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн их орлоготой шүүгч нарын тэргүүн эгнээнд бичигддэг. Жилийн орлогоо 66 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 24 сая, 435 сая төгрөгийн үнэ бүхий барилга, орон сууцтай, хадгаламждаа 24 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Тэрбээр цахим хуудсандаа, “Өнөөдрийг хүртэл мөрдөгч болон прокуроруудыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хөндлөнгийн аливаа нөлөөнд авталгүйгээр хууль ёсоо дээдлэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэсэн хэвээр байгаа хэдий ч “…өрх толгойлсон, харж хандах, хамгаалах албан тушаалтан байхгүй, араас нь хөөцөлдөөд хамгаалаад явах ар талын хүчгүй, хамгийн сул нөхцөлтэй өөрийн чадлаараа өдий зэрэгтэй яваа энгийн нэгэн” надад ов зальтай, бусдын нэрийг ашиглагч хүмүүсийн хийсэн үйлдлийг “таамгаар” тулгаж, хууль ёс онол номыг үгүйсгэж байгааг эрс эсэргүүцэж, Та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна” гэж хуваалцсан юм.
 
“Улс төрийн шүүгч”- Г.Цагаанцоож
Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2013 онд томилогдсон. Түүний жилийн орлого 65 сая бөгөөд 325 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 20 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Нөгөөтэйгүүр, Г.Цагаанцоож шүүгч нь хэдэн жилийн өмнөөс хэл аманд орооцолдох болсон хүн юм. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэг нутаг, нэг сургуульд сурч байснаараа далимдуулан шүүх байгууллага дахь карьераа ахиулдаг гэж ярьдаг, бичдэг. 2016 онд мөн л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдсан байна. Харин тэгж шагнуулахад нь судлаач Д.Ганхуяг “...Улс төрийн шүүгч шагнууллаа” хэмээн цахим хуудсандаа бичиж байсан удаатай. “...Улстөрийн шүүгч” гэдэг ардаа маш том зүүлттэй айхавтар үг шүү. Товчхондоо улстөрчдөд үйлчилдэг гэсэн үг гэж ойлгогдож байгаа юм.
 
Солонгос улсыг зорьсон Ц.Амарсайхан
Шүүгч Ц.Амарсайханы хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар 2005 онд томилогдсон. Түүний жилийн орлого 85 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 20 сая, 300 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 27 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг юм байна.
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханы хувьд эмчлүүлэх нэрээр БНСУ-ыг  зорьсон ч өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн аж. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үзвэл гэмт хэргийн улмаас шалгагдаж буй жирийн иргэн Солонгост эмчлүүлэх боллоо гэхэд дүүргийн шүүхээр ийм шийдвэр гаргуулж чадахгүй нь ойлгомжтой. Эндээс авлигачин шүүгчээ адилхан авлигачин шүүгчид нь өмгөөлөөд гарах дүр зураг харагдаж байгаа юм.
 
Үндэслэлгүй хөрөнгөжиж, Салхитын мөнгөний ордоос хахууль авсан Э.Халиунбаяр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 онд томилогдсон. Тэрбээр энэ хэрэгт холбогдохоосоо өмнө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэгээр тодорч, АТГ-д шалгуулж байсан юм. Түүний жилийн орлого 39 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 19 сая, 274 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Э.Халиунбаярыг ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2019 оны долдугаар сарын дөрөвний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм байна.
 
Шүүгч Б.Цолмонбаатарын жилийн орлого 41 сая төгрөг
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нь 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж батламжилснаар томилогдсон. Түүний жилийн орлого 41 сая, 249 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, арван сая төгрөгийн хадгаламж, арван сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Б.Цолмонбаатарыг ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2019 оны долдугаар сарын 4-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм байна.
 
Ш.Мөнгөншагайн нэхэмжлэлийг хангасан шүүгч Т.Энхжаргал
Салхитын мөнгөний ордтой холбоотой эд хөрөнгийн маргааныг шийдэх анхан шатны хурал Баянзүрх дүүргийн шүүхэд болсон бөгөөд эл хэргийг шүүгч Т.Энхжаргал шүүж, улмаар Салхитын мөнгөний ордын хувьцаа эзэмшигч Ш.Мөнгөншагайн нэхэмжлэлийг хангаж шийдсэн байна. Тэрбээр 2016 оны тавдугаар сард энэхүү албан тушаалд томилогдсон. Түүний жилийн орлого 30 сая, 167 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, долоон сая төгрөгийн мал аж ахуйтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com